1
Симон Боливар нь “улсын нэрэнд” нэр нь орсон анхны хүн юм. Энэ нь: Боливия болон Венэсуэл. ( Улсын бүтэн нэр нь - Боливарын Нэгдсэн Венесуэл Улс.)
2
Дэлхийн 1-р дайны үед 16 настай Уолт Дисней цэрэгт орохын тулд Канадыг зорьжээ. Гэсэн хэдий ч тэр цэрэгт орж чадаагүй бөгөөд Европын Улаан Загалмайн фестивалийн оролцогч болсон байна.
3
«Rolling Stones» хамтлагийн бассист асан Билл Вайман 13 настай Мэнди Смиттэй 47 настай байхдаа болзож байжээ. Тэд 1989 онд 6 жил уулзсаныхаа дараа гэрлэсэн бөгөөд 2 жилийн дараа салсан байна. Үүний дараа Биллын хүү Стивен 30 настай байхдаа Мэнди Смитийн ээж болох 46 настай Петситэй гэрлэсэн аж.
4
«Time» сэтгүүлийн мэдээлснээр Адольф Гитлер 1938 онд оны шилдэг хүн болжээ.
5
Холливудын алдарт хоёр дахь хүүхэлдэйн кино Bugs Bunny байсан бөгөөд нэгт нь Микки Маус байсан байна.
6
Альфонсо Капонегийн том ах нь цагдаа байсан гэнэ.
7
1911 онд Пабло Пикассо “Мона Лиза“ зургийг хулгайлсан хэргийн сэжигтнээр тооцогдож байв.
8
Саддам Хусейн өөрийнхөө цусыг ашиглаж бичсэн Коран судартай байсан бөгөөд үүнийг бичихийн тулд түүн дээр байнга эмч болон бичээч ирдэг байсан аж.
9
Шотландын ноён Жеймс IV шүдний эмч болох сонирхолтой байсан бөгөөд шүдээ эмчлүүлэх гэж ирсэн хүмүүст түүнд шүд эмчлэх боломж өгсөнд нь талархаж мөнгө өгдөг байжээ.
10
Чарли Чаплиныг нас барсны гурван сарын дараа түүний цогцосыг гэр бүлээс нь мөнгө нэхэх зорилгоор хулгайлсан байна. Харин гурван сарын дараа эдгээр хүмүүсийг олж баривчилсан бөгөөд дахин ийм хэрэг гаргахгүйн тулд Чаплины биеийг бетонд цутгасан байна.
11
Хамгийн удаан хааны гэр бүлийн удам угсаатай орон нь Япон юм байна. Удирдагч Акихито өөрийн угсааны 125 дахь үр удам гэнэ.
12
Сансрын анхны амьтад Белка болон Стрелка байсныг мэдсэн Жонн Кеннеди ихэд гундуухан байжээ. Үүнийг мэдсэн тухайн үеийн ЗСБХУ-ын удирдагч Никита Хрущев нь Кеннедигийн эхнэрт Белкагийн гөлгийг бэлэглэсэн байна.
13
Жим Хенсон анхны хүүхэлдэйгээ ээжийнхээ хүрмээр хийсэн бөгөөд харин нүдийг нь ширээний теннисний бөмбөгөөр хийсэн ажээ.
14
Bluetooth-ыг ноён Харальд Синезубын дурсгалд зориулан нэрлэсэн байна. Тэрээр Дани болон Норвегийн ард түмнийг нэгтгэж чадсан аж.
15
Клеопатра анх өөрийн дүү болох Птолем XII-той гэрлэж байсан байна.
16
Альберт Гор болон Томми Ли Жонс нар коллежид байхдаа нэг өрөөнд амьдарч байжээ.
17
Тай Кобб анхны саятан бейсболчин байсан аж.
18
Альберт Эйнштейнд Израйлийн ерөнхийлөгчийн сонгуульд хүчээ үзэх санал тавьж байжээ.