Орон гэргүй байсан алдартнууд

Алдар нэртэй, өдгөө амжилтад хүрч, хөрөнгө мөнгөнд умбаж яваа хүмүүс анх хаанаас гараагаа эхэлж байсан бол? Дэлхий даяар өөрсдийн чадвараа гайхуулсан алдартнуудаас жинхэнэ хүч хөдөлмөрөөр энэхүү нэр хүндийг олж авсан хүмүүс ч бас байдаг. Хүсэл мөрөөдөл, хичээл зүтгэл байх юм бол хүрч чадамгүй оргил гэж үгүйн тод жишээ болсон, нэгэн үе орон гэргүй явсан алдартнуудыг түүхийг өгүүлье.

Орон гэргүй байсан алдартнууд

1 Женнифер Лопез (Jennifer Lopez)

Гайхалтай уран бүтээлч дуучин, жүжигчин, бүжигчин... гэх мэт олон цолтой түүнийг танихгүй хүн гэж үгүй. Тэрээр Нью-Йорк хотын ядуусын хороолол гэгддэг Бронкс дүүргээс гаралтай нэгэн. Хүнд хүчир амьдралыг туулж ирсэн тэрээр багаасаа л бүжигчин болохыг мөрөөдөж байсан гэдэг. Ахлах сургуульд байхдаа орон гэргүй болж, дампуурсан тэдний гэр бүлийнхэн бүгд тал тал тийш тарцгаасан тул аргагүйн эрхэнд бүжгийн клубдээ хоноглож явсан гэдэг. Ямартай ч нөр их хичээл зүтгэлийнхээ үр дүнд тэрээр өнөөдрийн өндөрлөгт хүрч чадсан байна. Түүний хөрөнгө 322 сая доллар орчим юм шүү.

Женнифер Лопез (Jennifer Lopez)

2 Келли Кларксон (Kelly Clarkson)

Харах төдийд л өөрөөсөө гэрэл цацруулсан хүчирхэг хоолойтой нэрт дуучин Келли анхнаасаа л дуучин болохоор заяагдсан нэгэн. Тэрээр Техас мужид амьдардаг байсан боловч дуучин болно гэсэн агуу мөрөөдлөө тээсээр хамаг хувцсаа цүнхэлж, Лос Анжелес хотыг зорьсон байдаг юм. Таньж мэдэх хүнгүй их хотод ирэн, тэрээр байр түрээсэлж байсан боловч санамсаргүй байдлаар гал алдаж, байр нь шатсан гэдэг. Иймд орох оронгүй болсон Келли машиндаа, гудманд хоноглож явсаар “Америкийн шүтээн” тэмцээнд оролцож, амжилтын үүд хаалгаа нээсэн байдаг билээ.

Келли Кларксон (Kelly Clarkson)

3 Лил Ким (Lil Kim)

Бүх цаг үеийн хамгийн нэр нөлөө бүхий, олноос хүндэтгэл хүлээсэн эмэгтэй реппер бол яалтчгүй Лил Ким. Гэхдээ түүний амьдрал өдгөөгийнх шигээ үргэлж гэрэл гэгээтэй сайн сайхан байгаагүй юм. Түүнийг 9 настай байхад аав ээж хоёр нь салж, ганцаархнаа машинд хоноглож явсан гэдэг. Хуруун чинээ жаахан охин ганцаараа ингэж амьдрах нь хэтэрхий аюултай боловч багаасаа л хэрсүү өссөн түүнд энэ бүхэн юу ч биш байв. Ямартай ч нэг хэсэг гадуур амьдарсан Лил Ким аавтайгаа эвлэрч, хамт амьдрах болсон аж. Тэрээр нэгэн өдөр Бигги Смолз (Biggie Smalls)-тай танилцаж, улмаар урлагийн ертөнцөд, ялангуяа эмэгтэй хүнд дэндүү халтай хип хоп хөгжмийн ертөнцөд хөл тавьсан юм.

Лил Ким (Lil Kim)

4 Хилари Сванк (Hilary Swank)

2 удаагийн Оскарын шагналт, гайхалтай авьяастай бүсгүй хүнд хэцүүхэн амьдралыг туулснаар Холливуудад орж ирсэн байдаг юм. Түүнийг өсвөр насны охин байхад эцэг эх нь салж тэрээр ээжийнхээ хамтаар Лос Анжелес хотыг зорьсон аж. Багаасаа л жүжигчин болно хэмээх мөрөөдөлтэй байсан бүсгүй Лос Анжелес хотод ирэн, маш олон шалгаруулалт, пробонд орж өөрийн мөрөөдлөө биелүүлэхээр зүтгэж байжээ. Гэвч тэд мөнгө муутай байсан тул түрээсээ төлж чадалгүй байрнаасаа хөөгдөж, гудамжинд хоноглох болсон гэдэг. Олон өдөр хоногийг гудамжинд өнгөрүүлж байсан ч охин бууж өгөлгүй, жүжигчин болохоор цөхрөлтгүй тэмцэж байсан юм. Охины ээж өөрийн найзаа тус хотод амьдардаг гэдгийг олж мэдэн, тэднийд охиныхоо хамтаар амьдрах болсон байна. Гэтэл бурхан тэднийг харж үзсэн аятай орон гэртэй болмогц нь нэгэн агентлагаас утасдаж Хиларитай гэрээ байгуулахаар болсон гэдэг.

Хилари Сванк (Hilary Swank)

5 Жим Керри (Jim Carrey)

Дэлхийн хамгийн хөгжилтэй хүмүүсийн нэг болох жүжигчин Жим Керриг нэгэн үе орон гэргүй амьдарч явсан гэж итгэхэд бэрх. Тэрээр Канад улсад мэндэлсэн бөгөөд гэр бүл нь дундаж амьдралтай л айл байжээ. Гэтэл аав нь ажлаасаа халагдаж, тэд гэр орноо хүртэл алдан нэг хэсэгтээ ачааны вагон дээр амьдарч байсан аж. Дээр нь түүний ээж хүнд өвчин туссанаар Жим Керри сургуулиасаа гарч, ажил хийх болсон юм. Гэхдээ түүний сэтгэл зүрхэнд жүжигчин болно гэсэн мөрөөдөл үргэлж тээгдэж явсан гэдэг. Улмаар өөрийн зорилгодоо хүрэхээр тэмцэж явсаар “In Living Color” инээдмийн цувралд тоглосноор ирээдүй нь гэрэлтэж эхэлсэн юм.

Жим Керри (Jim Carrey)

6 Кармен Электра (Carmen Electra)

Халуухан, алдартай загвар өмсөгч бүсгүй 1991 онд өөрийн хүсэл мөрөөдлөө тээсээр Калифорни муж руу нүүж ирсэн байдаг. Тэрээр их хотод ирээд алдарт дуучин “Prince”-тэй танилцсан бөгөөд дуучин эрийн шөнийн клубд нь бүжилэн, бүр болзож эхэлжээ. Гэтэл хосуудын харилцаа удалгүй өндөрлөж, түүний ачаар мандаж явсан бүсгүй бүхнээсээ салахад хүрсэн юм. Өмсөж яваа хувцаснаасаа өөр зүйлгүй үлдсэн бүсгүй, гудамжинд хоноглож, явсан ч сүүлд “PlayBoy” сэтгүүлд зургаа хэвлүүлэх боломж гарч, “Baywatch” телевизийн шоунд хүртэл тоглох болсон байдаг.

Кармен Электра (Carmen Electra)

7 Эд Шейрэн (Ed Sheeran)

Өдгөө дуулсан дуу бүр нь олны таашаалд нийцэж, од болон гялалзаж яваа дуучин Эд Шейрэн ч мөн бартаат амьдралыг туулж ирсэн. Тэрээр 16 насандаа сургуулиа орхиж, Лондон хот руу нүүн, хөгжмийн дамжаанд суралцахаар болжээ. Мэдээж маш амжилттай суралцаж, дамжаагаа дүүргэсэн боловч байрны түрээсээ төлж чадахгүй байсан тул яалт ч үгүй гудамжинд гарсан юм. Гэвч бурхнаас заяасан авьяасынхаа ачаар бүтэн 2 жил гадаа нь хоноглож явсан хатан хааны ордны хүндэтгэлийн тайзан дээрээ нэг л өдөр урилгаар дуулах цаг ирж, нэр алдраа түгээсэн гэдэг. 

Эд Шейрэн (Ed Sheeran)

8 Жевэл Килчер (Jewel Kilcher)

4 удаагийн Грэймийн шагналт, мөн цомгоо 27 сая хувь борлуулж байсан гайхалтай дуучин юм. Тэрээр дуучин болохоосоо өмнө нэгэн газар ажиллаж, амьдарч байсан боловч түүний босс нь бүсгүйг өөртэйгээ унтахыг шаардаж байсан гэдэг. Энэ бүгдийг тэвчилгүй тэрээр ажлаасаа гарч, машиндаа амьдрах болсон байдаг юм.

Жевэл Килчер (Jewel Kilcher)

9 Дрю Кэри (Drew Carey)

Алдарт жүжигчин эр Кентийн их сургуулиа орхиж, Лос Анжелес хотыг зорьжээ. Тэр зүгээр аялж, өөрийгөө эрх чөлөөт нэгэн гэдгийг мэдрэхийг хүссэн боловч түүний санаснаар болоогүй юм. Дрю аялж явсаар Лас Вегас хотод ирэхэд халаасны ч мөнгөгүй болсон тул гудамжинд амьдрах болсон байдаг. Мөн тэрээр хоол олж идэхийн тулд цусаа хүртэл зарж, мөнгө олдог байжээ.

Дрю Кэри (Drew Carey)

10 Холли Берри (Halle Berry)

Гайхалтай жүжигчин бүсгүй ч мөн л орон гэргүй явсан удаатай. Дөрөвхөн настай Холли Берри ээжийнхээ хамт аавдаа хаягдан үлджээ. Холлигийн аав ээжийг нь үргэлж зодож, тамладаг байсан тул дахиж эцэгтэйгээ уулзсангүй. Бүсгүй Клевланд хотын ахлах сургуулийг төгсөөд загвар өмсөгч болох мөрөөдлөө биелүүлэхээр Нью-Йорк хотыг зорьсон аж. Их хотод очсоны дараа хүндхэн өдрүүд үргэлжилж нэг хэсэгтээ л тэрээр гудамжинд хоноглож явсан байдаг билээ. Харин тэрээр сүүлд загвар өмсөгч гэхээсээ илүүтэй жүжигчин болохыг хүсч, “Living Dolls”-д дүр бүтээсэн нь амьдралынх нь хамгийн амжилттай өдрүүдийн эхлэлийн тавьсан байдаг. 

Холли Берри (Halle Berry)

11 Силвестер Сталлоне (Sylvester Stallone)

Түүнийг бид Роки (Rocky) хэмээх нэрээр нь илүүтэй мэддэг билээ. Авьяас чадвар нь ундарсан алдартай жүжигчин эр сургуулиа төгсөөд бусдын адил жирийн л нэг ажилчин болохыг хүссэнгүй. Тиймдээ ч орох оронгүй болж автобусны буудалд хэдэн сарыг өнгөрүүлсэн байна. Ямартай ч өөрийн мөрөөдөлдөө тууштай байснаар анхны дүрүүдээ бүтээж, хөлжиж эхэлсэн юм.

Силвестер Сталлоне (Sylvester Stallone)

12 Уильям Шатнер (William Shatner)

Тэрээр 1966-1969 оны хооронд “Star Trek” телевизийн нэвтрүүлгийг бэлтгэн гаргадаг байсан боловч тус нэвтрүүлэг цуцлагдсанаар түүний карьер өндөрлөсөн байна. Удалгүй тэрээр эхнэрээсээ хүртэл салж, орон гэргүй нэгэн болж хувиржээ. Харин Уильямыг бурхан харж үзэв үү гэлтэй телевизээс нь буцаан дуудаж, “Star Trek”-ээ үргэлжлүүлэн хийхийг урьсан бөгөөд энэ нь түүнийг ахин нэг дэвших боломжийг гаргаж өгсөн билээ.

Уильям Шатнер (William Shatner)

13 Стийв Жобс (Steve Jobs)

Алдарт “Apple” компанийн үүсгэн байгуулагч Стийв Жобсын түүхийг мэдэхгүй хүн гэж ховор бизээ. Гудамжинд хоноглож байсан залуу дэлхий даяар алдартай, тэрбумтан болно гэж нээрэн л хэн төсөөлөх билээ... Тэрээр 2005 онд Стандфордын их сургуульд лекц уншихдаа өөрийн амьдралын хүнд хэцүү мөчүүдийн талаар ийнхүү дурджээ: “Надад өрөө ч гэж байгаагүй. Ямартай ч зорилгодоо хүрэхээр сэтгэл шулуудсан болохоор огтхон ч гутардаггүй байсан даа. Найзуудынхаа өрөөний шалан дээр хоноглож, ундааны бөглөө цуглуулж тушаагаад мөнгө олдог байсан. Бас унааны мөнгө байхгүй тул байнга л алхаж явдаг байсан юм. Тэдгээр өдрүүдээ эргэн дурсахад хэдий ядуувтар ч хамгийн гэрэл гэгээтэй үеүд минь юм шиг санагддаг” гэжээ.

Стийв Жобс (Steve Jobs)

14 Жаймон Хонсу (Djimon Hounsou)

Олон гайхалтай дүрээрээ бидний сэтгэлд хоногшсон чадварлаг жүжигчин хүнд хэцүү амьдрал туулсаар өнөөгийн өндөрлөгт хүрсэн байдаг. Тэрээр Өмнөд Африкд мэндэлсэн бөгөөд 13 настайдаа ахыгаа дагаж, сайн сайхан амьдрал эрэн хайж Францд ирсэн билээ. Гэвч бүгд тийм ч сайхан байсангүй, аргагүйн эрхэнд тэрээр сургуулиа орхиж, ахынхаа хамтаар гудамжинд амьдрах болсон байдаг. Бурхан тэнгэр түүнийг ивээн, алдартай дуучдын клипэнд тоглох боломжийг олгосон байдаг нь амжилтынх нь гараа гэлтэй. Үүний дараа түүний төрх олон нийтэд алдаршиж, жүжигчний карьер нь эхэлсэн юм.

Жаймон Хонсу (Djimon Hounsou)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()