Алдартай дуучдын нууцууд ил боллоо

Ямар ч салбарын ямар ч зүйлд тайлагдашгүй нууц, эсвэл урьдаас таамагласан, муу ёрлосон мэт зүйлс байдаг. Хэдийгээр тухайн үед нь анзаараагүй ч, дараа нь эргэн харахад үнэхээр гайхшрал төрүүлэм, одуудын хачирхалтай нууцуудыг та бүхэнд сонирхуулж байна .

Алдартай дуучдын нууцууд ил боллоо
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Онгоцны ослыг зөгнөсөн Шакирагийн дуу

2012 онд дуучин Шакира (Shakira) рэппер Питбулл (Pitbull) нар "Get it Started" хэмээх дуу гаргасан билээ. Энэ дуунд "big news", "Malaysia", "2 passwords" хэмээх үг гардаг. Харин 3 жилийн дараа Малайзийн MH370 онгоц ор сураггүй алга болж, дэлхий нийтэд "маш том мэдээ" болж байсан юм. Хамгийн хачирхалтай нь алга болсон онгоцонд хоёр хуурамч бичиг баримттай зорчигчид сууж явсан гэдэг. 

Онгоцны ослыг зөгнөсөн Шакирагийн дуу

2 "Маанаг" Бейонсе

Нэгэн сагсны тэмцээн дээр дуучин Беойнсе (Beyonce) нөхрийн хамт тоглолт үзэх хэдий ч яг л маанаг хүүхэд шиг, уруулаа унжуулан, нүдэнд нь ямар ч гал цог харагдахгүй бөгөөд согтуу хүн шиг толгойгоо дүйвүүлэн мэлрэх аж. Хүмүүс түүнийг энэ үеэр ухаанаа алдтал мансууруулах бодис хэрэглэсэн, эс бөгөөс өөрийг нь өөр хүн орлож байсан гэх мэтчилэн таамаглаж ярилцаж байсан билээ. 

"Маанаг" Бейонсе

3 Ники Минажийн алдарт хүрсэн "түүх"

Эмэгтэй хүн дан ганц авьяасаараа хип хоп хөгжмийн ертөнцөд амжилт олох боломжтой юу? Энэ эргэлзээг тэс цохин гарч ирсэн эмэгтэй рэппер бол Ники Минаж (Nicki Minaj) билээ. Гэхдээ түүний дууг удаашруулаад сонсох юм бол яг л рэппер Жей Зи-ийн хоолой сонсдох нь хачирхалтай. Жей Зи (Jay Z)-ийн хоолойн дээр бага зэрэг студийн засвар хийсэн байх магадлалтай хэмээн урлаг судлаачид үздэг. 

Ники Минажийн алдарт хүрсэн "түүх"

4 Пол Маккартни үхсэн үү?

1969 онд "Beatles" хамтлагийн дуучин Пол Маккартни (Paul McCartney) үхсэн хэмээх шуум тарж байв. Хэдийгээр түүнийг ихэнх хүмүүс амьд гэдгийг мэдэж байсан ч, тэдний нэгэн дууны хэсгийг араас нь унших юм бол "Түүнийг үхлээс авраач" хэмээх үг гарч ирдэг бөгөөд, үүний яг араас нь Жон Леннон "Би Полыг шатаасан" хэмээн өндөр темптэйгээр "орж ирдэг" юм.

Пол Маккартни үхсэн үү?

5 Майкл Жексоны нууцлаг түүх

2009 онд цахим хуудсууд "Тайван нойрс доо Майкл Жексон", "Ираны хувьсгал" гэсэн хоёр үгээр дүүрч байлаа. Учир нь попын хаан Жексон нас барж, түүнтэй давхцан Иранд сүр дуулиан ихтэй сонгууль болж, улс төрийн нэгэн том эргэлт болж байлаа. Харин зарим эрдэмтэд Майкл Жексоныг Ираны улс төрчдийн явуулганд хордож нас барсан хэмээн үздэг юм байна. 

Майкл Жексоны нууцлаг түүх

6 Jay Z-ийн нууц тэмдэг

Рэппер Jay Z дуу бүхэн дээрээ "Illumaniti" тэмдэг буюу гурвалжин хэлбэрийг гаргадгийг та бүхэн санаж байгаа байх. Энэ нь Европын нууц бүлгэмийн тэмдэг бөгөөд тэрээр үүнийгээ ямагт олонд илчлэхийг зорьдгийнх хэмээн хүмүүс боддог ажээ. 

Jay Z-ийн нууц тэмдэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()