Энэ нь энгийн шарсан тахианаас амт чанар, шим тэжээлийн хувьд илүү бөгөөд хийхэд ч хялбар гэдгээрээ давуу талтай. Тус жор нь 3-4 хүнд зориулагдсан тул та гэр бүлийн гишүүдээ тооцоолж, орцондоо өөрчлөлт оруулаарай. Ингээд хоолныхоо жортой танилцъя.
Орц:
- Тахианы гуя- 4-5 ширхэг
- Оливын тос- тал халбага
- Савласан улаан лоолийн соус- 1 ширхэг (400гр)
- Үрлэн улаан лооль- 1 аяга
- Төмс- 750 гр
- Моцералла бяслаг (үрсэн)- тал аяга
- Давс болон перец- амталгаагаар
- Итали амтлагч:
- Нунтаг рөүзмарин- тал халбага
- Сармис- 2 хумс
- Улаан дарс- 3 халбага
- Оливын тос- 3 халбага
- Давс- тал халбага
- Хар перец- чимх
Хийх арга:
Урьдчилаад шарах шүүгээгээ 180 градуст халаагаарай. Итали амтлагч бэлтгэх орцоо бүгдийг нийлүүлэн, сайтар холино. Төмснүүдээ хальсалж, жижиглэн буцалсан усанд 5 минут чанаж авна. Мэдээж төмсөө чанахдаа чимх давс болон хар перец хийхээ мартуузай. Харин одоо махаа бэлтгэцгээе. Тахианы махаа давс, перецээр амталж, оливын тосонд шарах юм. Ингэхдээ махаа хоёр талаар нь эргүүлж, тал бүрийг нь 5 минут шарахад хангалттай.
Урьдчилж халаасан шарах шүүгээний тавцандаа хамгийн доор нь төмсөө хийж, дээрээс нь тахианы махаа дэвсээд хамгийн дээр нь үрлэн улаан лоолио хийх юм. Мэдээж үүндээ Итали амтлагчаа хийж, улаан лоолийн соусаа ч асгаж өгнө. Харин үүнийгээ 180 хэмд 25-30 минут байлгахад хангалттай. Хоолоо бэлэн болмогц дээрээс нь бяслаг үйрүүлж, хайлах хүртэл нь хүлээгээрэй. Ингээд л таны амтат хоол бэлэн болох бөгөөд та хоолондоо хэрчсэн ногоон сонгино цацан чимэглэж ч болох юм шүү.
Та сайхан хооллоорой