Хуурамч нарны шилийг хэрхэн таних вэ?

Зуны халуун наранд, хамаг нүүрээ үрчийлгэн, хялалзаж харах шиг хэцүү зүйл гэж үгүй. Тиймдээ ч зун цагийг нарны шилгүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэхдээ бид нүдээ хамгаалах гэж нарны шилийг зүүдэг байтал хуурамч шил нь таны нүдийг хамгаална гэдэг юу л бол. Иймд залуусын зүүх дуртай "Ray Ban" брэндийн нарны шилийг хуурамч эсэхийг таньж болох хялбар аргуудыг танилцуулъя.

Хуурамч нарны шилийг хэрхэн таних вэ?

1 Материал

Мэдээж хамгийн чухал зүйл бол материал байдаг. Та шилний гарыг барьж үзэн, сайтар ажаарай. Элдэв өө сэв байгаа эсэхийг няхуур ажих хэрэгтэй төдийгүй тус нарны шилний материал нь чанартай, бат бөх байх ёстойг анхаарах хэрэгтэй.

Материал

2 Нарны тусгал

Оригинал буюу сайн чанарын шил нь өөртөө нарны тусгалыг шингээх бус харин цааш нь ойлгодог юм. Та шилийг шалгаж үзэхдээ нарны тусгал хэрхэн ойж байгааг харахад л бүгдийг хэлээд өгөх байна шүү. Үүнээс гадна шилийг зүүхэд гар нь хөнгөн байх ёстой төдийгүй хэт хүнд оргих нь "хуурамч" гэдгийг илтгэнэ.

Нарны тусгал

3 Линз

Шилээ аваад хэд хэдэн удаа эргүүлээд хар. Тэгээд линзийг нь хумсаараа хөнгөн няслаад үзээрэй. Энэ нь линзний чанар, материалыг танд хэлж өгөх болно. Линзийг няслахад энэ нь шил шиг дуугарч байвал сайны дохио юм. Харин хуурамч шилнүүд ингэж дуугардаггүй төдийгүй зүүхэд орчин тойрныг бүүдгэр болоод бүрсгэр харагдуулдаг.

Линз

4 Нугас

Нугасны хэсэг маш чухал байдаг. Хамаг мөнгөө шавхан авсан оригинал шил атал хорь ч хонолгүй нугас нь хугарч, гэмтвэл яах болж байна? Тиймээс урьдчилаад сайтар судлах хэрэгтэй. Оригинал шилнүүд нугасаа хамгийн сайн чанарын металлаар сайтар бэхэлж, хийсэн байдаг юм.

Нугас

5 Сийлбэр

"Ray Ban" шилний нүүрэн талын дээд хэсэгт мөнгөлөг өнгөтэй, зууван хэлбэртэй жижгэвтэр дүрс байрласан байх юм. Энэ нь тус шилийг оригинал гэдгийг илтгэж өгөх билээ. Хамгийн гол нь энэ нь гялалзаж байх ёстой төдийгүй амар арилахгүй гэнэ.

Сийлбэр

6 Тэмдэг

Ихэнх оригинал шилэн дээр тухайн брэндийн товчлол үсэг байх нь бий. Жишээлбэл алдарт “Ray Ban” брэндийн бүх шилнүүд линзэн дээрээ “RB” гэх үсэгтэй байдаг юм. Энэ нь л элдэв спирт, арилгагч бодисоор арчсан арилахгүй байхаар бүтээгдсэн.

Тэмдэг

7 Нуух

Нарны шилний нуухан дээр ч мөн брэндийнхээ товчлол үсгийг сийлж өгсөн байх болно. Үүнийг хүмүүс тэр бүрчлэн анзаардаггүй тул хуурамч бараа авч, хулхидуулах нь элбэг. Хуурамч бараа дуурайлган хийгчэд нь мөн үүнийг анзаардаггүй тул хамгийн том ялгаа нь ч байж болно.

Нуух

8 Лого

Тус шилний гарны гадна талд мөн л брэндийн лого байдаг юм. Ерөнхийдөө бараг бүх оригинал шил нь гарны гадна талд логогоо сийлж өгсөн байдаг төдийгүй хэзээ ч арилж, алга болохгүйгээр бүтээгдсэн тул та сайтар ажаад нэг үзээрэй.

Лого

9 Тус загварын номер

Нарны шилний гарны дотор талд тус шилний загвар, номер гэхчлэн мэдээллийг нь чамин гэгч нь бичиж өгсөн байдаг. Харин хуурамч шилний тухайд загварын мэдээллийг бичсэн байх боловч үг үсэг нь бүдэгхэн, эсвэл алдаатай бичсэн байдаг тул та үүнийг анхааралтай харахад бүгдийг мэдэх боломжтой. Мөн үүнийг савлагаан дээрх сериал номертой тааруулж үзсэнээр бүгд ил тод болно.

Тус загварын номер

10 Савлагааны сериал номер

Савны доод хэсэгт тус шилний сериал номерыг бичсэн байдаг. Энэ нь мөн л “Ray Ban” брэндийн шилэн дээр жишээ авч байгаа гэдгийг дахин дуулгая. Тус сериал номер нь “RB” эсвэл “0RB” гэж эхлэх бөгөөд араас нь 4 цифр бичигдэнэ. Харин дараах хэсэг нь үсгээр эхлэх бөгөөд араас нь мөн л 4 цифр бичигдэх төдийгүй хамгийн сүүлийн хэсэг нь нэг үсэг, нэг цифр гэх дарааллаар бичигдсэн байдаг билээ.

Савлагааны сериал номер

11 Чанар

Савлагаан дээр тод өнгийн логог тогтоож өгсөн байх бөгөөд савны тухайд цэвэр арьсаар хийгдсэн байдаг юм. Ерөнхийдөө гаднаас нь харах, барих төдийд сав нь хуурамч эсэх нь ялгагддаг.

Чанар

12 Гарын авлага

Таны худалдан авсан бараанд дагалдуулан жижигхэн гарын авлагыг өгдөг. Мэдээж тус ном нь чанартай материалаар хэвлэгдсэн байх төдийгүй зураг нь тод, үг үсгийн алдаа байх ёсгүй байдаг юм. Мэдээж энэ нь хуурамч болон оригинал нарны шилний гол ялгаа нь болж мэднэ.

Гарын авлага

13 Зөөлөн алчуур

Нарны шил болгонд зөөлөн алчуур дагалдуулж өгдөг гэдгийг бид бүгд мэднэ. Харин тус алчуурын чанараас тухайн шилийг таньж мэдэх боломжтой. Тус алчуур нь дээд зэргийн материалаар урлагдсан, маш зөөлөн торгомсог төдийгүй өнгө төрх сайтай байх шаардлагатай аж.

Зөөлөн алчуур

14 Стикер

“Ray Ban” гэлтгүй ихэнхи брэндүүд нарны шилэн дээрээ өөрсдийн логог нааж, худалдаанд гаргадаг байна. Энэ нь чанараа бататгаж буй хэрэг бөгөөд хуурамчаар дуурайлгаж хийсэн хүмүүс ихэвчлэн хэлбэр хэмжээг нь зөрүүлэх гэхчлэн алдаа гаргах нь бий. Иймд таны няхуур зан элдэв эрсдэлээс сэргийлэх байна шүү.

Стикер

15 Албан ёсны эрхтэй газраас худалдан авалт хий

Таныг хуурамч бараа авахаас хамгийн бат найдвартай сэргийлж чадах зүйл бол яалтчгүй албан ёсны худалдах эрхтэй дэлгүүр юм. Эндээс та бараа бүтээгдэхүүн авсан тохиолдолд санаа зовох зүйлгүй тул зөвхөн өөрт таалагдсан нарны шилээ сонгоход л хангалттай.

Албан ёсны эрхтэй газраас худалдан авалт хий

16 Дамлаж авахаас зайлсхий

Хувь хүний гар дээрээс дамлаж, нарны шил авах нь дэндүү осолтой байдаг. Тэр тусмаа тухайн хүн танд санаанд оромгүй хямд үнэ санал болгосон ч бүү итгэ. Ямартай ч шилээ үзэж, хуурамч эсэхийг нь сайтар шалгаж үзэх нь зүйтэй юм.

Дамлаж авахаас зайлсхий

17 Тус брэндийн вэб хуудаснаас захиал

Хэрэв таны авахыг хүссэн брэндийн нарны шил нутаг оронд тань албан ёсоор худалдаалагддаггүй бол албан ёсны вэб хуудаснаас захиалаарай. Энэ тохиолдолд та юунд ч санаа зовохгүй байж болох бөгөөд элдэв эргэлзээ үүсгэх шаардлага ч байхгүй аж.

Тус брэндийн вэб хуудаснаас захиал

18 Яагаад хуурамч нарны шил сонгох хэрэггүй вэ?

Хамгийн түрүүнд яагаад бид хуурамч нарны шилийг сонгож болохгүй гэдэг талаар мэддэг байх хэрэгтэй. Мэдээж энэ нь хуурамч гэдэг нь мэдэгдвэл бусдад сайхан харагдахгүй нь лавтай. Гэхдээ хамгийн том шалтгаан бол бид нарны шилийг нарны хэт ягаан туяанаас арьс, нүдээ хамгаалах гэж зүүдэг. Харин хуурамч нарны шил өөрийн үүргээ огт биелүүлэхгүйн дээр шилгүй явснаас илүүтэй хор хөнөөлийг нүдэнд тань учруулна. Мөн хуурамч нарны шилнүүд чанарын хувьд муу тул хэдхэн зүүгээд эсвэл санамсаргүй унагаах төдийд эвдрэх нь ч бий.

Яагаад хуурамч нарны шил сонгох хэрэггүй вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()