1
Хатуу мах
- Заримдаа хоолны мах зажлагдахгүй, маш хатуу байх үе цөөнгүй. Хэрвээ тэдгээр асуудалтай тулгарч байсан бол битгий санаа зовоорой.
- Ананас жимсийг зүсч, махан дээрээ тавиад жигнэх бол шилдэг арга. Маш сайхан зөөлөн амттай болох болно.
- Мөн кока кола ундаа нь махыг зөөлрүүлэх үйлчилгээтэй тул, махан дээрээ багахан кола нэмээд шараарай.
- Махан дээрээ лимоны шүүснээс багаханыг хийж өгвөл, сайхан зөөлөн амттай болдог.
2
Давстай шөл
Хэрвээ та хоолныхоо давсыг ихдүүлсэн бол, хоолны шөлөн дээрээ зүссэн талх тавиад хэсэг байлгаад, аваарай. Түүнчлэн арилгасан бүтэн төмс хийгээд хэсэг буцалгах хэрэгтэй. Илүүдэл давсыг төмс өөртөө шингээж авна. Мөн давсны шорвог амтыг дарахын тулд багахан элсэн чихэр хийж болно.
3
Сонгинын амт арилгах
Сонгино хэрчсэний дараа хутга болон махны мод, гарт ч гэсэн амт нь шингэж, дараагийн хүнснээс сонгино амтагдах гээд байдаг талтай. Тиймээс хутгаа хүйтэн усанд дүрэх эсвэл угаагаарай. Шууд алчуураар арчих юм бол алчууранд амт нь шингэхээс гадна гүйцэт арилахгүй.
4
Хэтэрхий их амтлах
Хэрвээ амталж буй махныхаа давс, амтлагчийг ихдүүлсэн бол, дээр нь бага зэрэг цөцгий нэмээд үзээрэй. Ингэснээр давсыг тэнцвэржүүлж, махыг илүү сайхан амттай болгодог. Мөн дээр нь улаан лооль нэмж өгвөл шорвог амт багасах болно.
5
Түлэнхий арилгах
Хэрвээ та хоолоо хэтэрхий их хайрч, түлсэн бол дээр нь багахан сүү дусааж хэсэг байлгаах юмуу, хөнгөн шараарай. Мөн махаа хэт болгож түлсэн бол чийгтэй даавуугаар хөнгөн дарж аваарай. Зөөлөрч, түлэнхий амт багасдаг.
6
Халуун хүйтэн барих
Халуун хоолыг удаан хугацаанд хөргөөхгүй барихын тулд, хийх аяга, тавгаа халааж, хоолоо хийгээд таглах хэрэгтэй. Харин хүйтэн байдлыг нь удаан хадгалахын тулд хийх аяга тавгаа, хөргөгчинд хэсэг байлгасны дараа хоолоо хийгээрэй.
7
Маш тостой
Тостой хоолны өөх тосыг бүрэн шүүж авахын тулд хэсэг хөргөгчинд байлгаад, царцсаных нь дараа тосыг авах хэрэгтэй.
8
Наалдуулахгүй шарах
Хоол хүнсээ хайруулын тавганд наалдуулалгүй шарахын тулд, юун түрүүнд хайруулын тавгийг хуурай байлгах хэрэгтэй. Мөн шарах зүйл хэт нойтон, нялцгай байвал, хуурай гуриланд бага зэрэг өнхрүүлээрэй.
9
Бага зэрэг гурил холих
Аливаа соус, зуурмагийг илүү их, амттай болгохын тулд өндөг, масло, багахан гурил хольж, сайтар хутгах хэрэгтэй. Ингэснээр тухайн хоолны хэмжээ өмнөхөөсөө 2 дахин ихэсч, зөөлөн амттай болдог.
10
Хөгц арилгах
Хэрвээ лаазалсан бүтээгдэхүүн бага зэрэг хөгцөрсөн бол дээр нь элсэн чихэр, давс, цагаан цуу нэмээд зөөлөн гал дээр буцалгах хэрэгтэй.
11
Хөлдүү ногоо
Хэт хөлдсөн ногоонд ус гүйж, хаяхаас өөр аргагүй болсон байдаг. Тэгвэл түр хүлээгээрэй. Хөлдүү байцаа, лууванг хүйтэнд усанд хэсэг байлгасны дараа, өрөөний температурт хатаах хэрэгтэй. Эргээд хэвийн байдалдаа орох болно.