1
Ер бусын өнгөөр хардаг
Ихэнх амьтад бидний харж чадахгүй, маш хачирхалтай өнгөөр хардаг. Ялангуяа шувуудын хувьд маш хурц, алсын зүйлийг ч торгоохгүй харж чаддаг. Тэдний нүд яг л томруулдаг линз гэсэн үг юм. Гэвч шувуудын нүдэнд хэт ягаан туяаны хамгаалалт байдаггүй. Тиймээс нарны өөдөөс харж чадахгүй. Эрэгчин амьтад аливааг илүү бараан өнгөөр хардаг бол эмэгчин амьтад илүүтэй солонгорсон өнгөөр хардаг байна. Үнэхээр хачирхалтай байгаа биз.
2
Усан дээр гүйж чаддаг
Бид яаж ч хичээгээд, усан дээр алхаж чадахгүй. Яахав, төгс гэгээрэлд хүрсэн хүн усан дээр алхаж, агаар дээр тогтож магадгүй л юм. Харин "basiliscus" хэмээх ховор төрлийн гүрвэл нь цор ганц усан дээр явж, гүйж чаддаг хуурай газрын амьтан гэнэ шүү. Насанд хүрсэн эл гүрвэл ойролцоогоор 200 гр орчим жинтэй байдаг. Харин хойд хоёр хөл нь маш урт дэлбэгэр тул энэ нь түүнийг усанд шигдэхгүй, гүйхэд тусладаг байх нь...
3
Дэлхийн татах хүчийг үл тоомсорлогчид
Амьтад биднийг бодвол маш зоригтой, илүү эрэмгий байдаг. Мэдээж туулайнаас бусад ихэнх амьтад шүү дээ. Уулын янгир ямааны хувьд тэд үргэлж эгц хадан хавцал, аюултай замаар явж хоолоо олж иддэг. Энэ нь тэдний махчин амьтдад баригдах, тэрчлэн байгалийн тэнцвэрт байдлаа хадгалахад тустай байдаг аж. Өөр ямар ч амьтан тэдэн шиг ийнхүү эгц хадан дээр дээшээ, доошоо чөлөөтэй уруудаж чадахгүй. Тэд махчин амьтдаас зугтахын тулд ийнхүү аль өндөр, эгц зүйл рүү авирдаг байна. Тиймээс ч байгалийн эрс тэс, осолтой газруудад нутагладаг ажээ.
4
Үхэшгүй мөнх
Энэ хорвоо дээр үнэхээр үхэшгүй мөнх, үүрдийн амьдралтай амьд биет байдаг гэж үү? Та арай цус сорогчийн талаар бодоогүй биз. Тэгвэл үнэндээ зах хязгааргүй далайд тэнүүчлэн, жижиг загас, ургамлаар хооллож амьдардаг далайн мөгөөрс нь үхэшгүй мөнх амьтан ажээ. Тэрээр эргэн сэргэх, нөхөн төлжих ер бусын гайхалтай чадвартай. Тиймээс бэртэж гэмтсэн бол тэр даруй л нөхөн төлждөг байна. Мөн тэд хэрхэн аюулаас биеэ хамгаалахаа сайтар мэддэг юм. Хэрвээ ямар нэг аварга амьтан тэднийг залгичихгүй л бол тэдэнд үхнэ гэсэн ойлголт байдаггүй.
5
Нөхөн төлжих чадвар
Бид ямар нэгэн байдлаар биеийнхээ тодорхой хэсгийг алдлаа гэж бодъё. Тэгвэл тэр нь хэсэг хугацааны дараа эргэн төлжиж, шинээр бий болдог бол ямар вэ? Орчин үеийн шинжлэх ухаан чухам үүнийг л судалж, ямарваа доноргүйгээр хүний эд эсийг өөрөөр нь нөхөн төлжүүлэхээр хичээнгүй хөдөлмөрлөж байгаа билээ. Хачирхалтай нь зарим төрлийн загас, гүрвэл нь өөрөөрөө нөхөн сэргээгддэг гайхалтай чанартай байдаг. Тэдний сүүлийг тайрлаа гэж бодоход хэсэг хугацааны дараа нөхөн ургана, мөн аюул тулгарсан, зайлшгүй үед сүүлээ тасдаад гүйх нь ч бий. Хэрвээ энэ нь хүн төрөлхтөн дээр хэрэгжвэл бид хөгжлийнхөө шинэ шатанд хүрэх билээ.
6
360 градус харж чадна
Бид бүхэн хэвтээ болон босоо чиглэлд ойролцоогоор 50-70 градусын зүйлсийг нүдээрээ хардаг. Харин хамелеон нь үүнийг хэд дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц харж чаддаг байна. Нэг ёсондоо нүдээрээ бүтэн эргэх хэмжээний зүйлсийг төвөггүйхэн харж чадна гэсэн үг. Бид ардаа байгаа зүйлийг толгойгоо эргүүлэхгүйгээр харж чадахгүй шүү дээ. Харин тэд бол төвөггүйхэн чаддаг юм. Мөн соно ч гэсэн гайхалтай хурц хараатай. Тэд яг л мэргэжлийн камерын дурангаар хэд дахин татаж байгаа аятай, өнгөний нарийвчлалтайгаар хардаг ажээ.
7
Хэлбэр дүрсээ өөрчилж чаддаг
Яг л резинэн уян биетэй супер эмэгтэй мэт санагдаж байна уу. Гэвч энэ нь тэс өөр юм. 1998 онд Индонезийн Сулавеси арлаас нэгэн төрлийн өнгө, хэлбэр хэмжээгээ өөрчилж чаддаг онцгой чадвартай наймаалжийг илрүүлж байжээ. Тэд биеэ хамгаалах үедээ бүхий л далайн амьтны хэлбэр хэмжээг яг дуурайж чаддаг. Харамсалтай нь төдийлөн олон үлдээгүй байна. Учир нь тэрхүү наймаалжийг хүмүүс хүнсний зориулалттай маш ихээр барьдаг юм.
8
Сэргэг унтдаг
Биднийг унтаж амрахад тархи, бие эрхтнүүд ч амарч, тайвширдаг. Харин усан гахай буюу делфинүүдийн хувьд тэд маш ухаалаг, гэм хоргүй амьтад юм. Тэдэнд санах ой, дурсамж зэргүүд хадгалагдан үлддэг бөгөөд унтахдаа зүүн тахиа ажиллуулдаг байна. Энэ нь аливаа аюулыг амархан мэдэрч, даван туулахдаа гарамгай гэсэн үг юм.
9
Маш чанга дуутай
Та хамгийн чангаараа хашгирлаа гэж бодоход, тэр нь 90 децибелээс хэтрэхгүй. Харин нэгэн бүсгүй, 121.7 децибел хашгирч дэлхийн рекордыг эвдсэн байдаг. Гэтэл цэнхэр халимнууд 188 децибел дуугарч чаддаг. Энэ нь 11 км-ийн цаана ч дуулдахаар хэт чанга гэсэн үг юм. Үнэхээр гайхалтай байгаа биз.
10
Ирээдүйг зөгнөж чаддаг
Заримдаа бид ямарваа болох гэж буй таагүй зүйлсийг урьдаас таамаглах нь бий. Гэхдээ үргэлж тийм оновчтой биш байдаг. Харин алтан далавчит "warblers" шувууны хувьд, тэд аливаа шуурга, байгалийн гамшигт үзэгдлийг хэд хоногийн өмнөөс зөнгөөрөө мэддэг байна. Тиймээс түүнээс амжиж нүүддэллэх эсвэл ямар нэгэн арга хэмжээг авдаг. Ер нь ихэнх амьтдад цаг уурыг урьдчилан таамаглах зөн байдаг ч хугацааны хувьд арай богино. Бороо орох, аянга цахихыг 10 минутын өмнө мэддэг байхад харин энэ төрлийн шувуудын зөн билгийн хугацаа хэдэн хоногоор хэмжигддэг юм.
11
Нисдэг загас
“Exocoetidaе” хэмээх энэ загасыг энгийн ард иргэд "нисдэг загас" хэмээн нэрлэдэг байна. Ийнхүү нэрлэх болсон шалтгаан нь тэд усан дээгүүр харайж өөрийн аварга сэлүүрийн тусламжтайгаар дүүлж чаддаг аж. Торпед хэлбэрт биеийнхээ ачаар тэрээр усан дотор хангалттай хурдаа авч чаддаг бөгөөд хурдаа авсныхаа дараа усны мандал дээр гарч далавч мэт сэлүүрээрээ нэлээд урт замыг нисэж өнгөрөөдөг байна. Ихэнхдээ тэд 50 метр орчим нисдэг боловч заримдаа 200 болон түүнээс илүү урт замыг туулах тохиолдол ч байсан байна. Энэ загасны зарим нь бусдаасаа илүү урт сэлүүртэй учраас 400 метр нисэх тохиолдол ч бий. Үүнээс гадна тэд зүг чигээ олохдоо маш сайн. Уснаас гарахын тулд тэрээр ойролцоогоор 70км\цаг орчим хурдтайгаар сүүлээрээ даллаж, цээжээ хийгээр дүүргээд дээш гарахдаа бэлтгэдэг байна.