Бөөрний өвчинг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?

Бөөр нь хүний биеийн хорт бодисыг гадагшлуулж цэвэршүүлэх үүрэгтэй хос эрхтэн юм. Энэ нь тархийг тэжээх, нурууны ясыг бэхжүүлэх, биеийн илч дулааныг сэлбэх, хоол хүнсийг шингээх гээд маш олон талын ач холбогдолтой. Гэвч тодорхой шалтгаануудын улмаас, бөөр амархан өвчилдөг. Тэгвэл түүнийг хэрхэн гэрийн нөхцөлд анагаах, эмчлэх зөвлөгөөнүүдийг хүргэе.

Бөөрний өвчинг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?

Бидний бөөр ихэвчлэн доороосоо жиндэх, давс ихээр хэрэглэх, шингэн юм бага уух, жин нэмснээс болж өвчилж, чулууждаг. Бөөр өвчилсөн үед, халуурах, шээс өнгө, үнэртэй гарах, даралт ихэсч хавагнах зэрэг ерөнхий шинжүүд илэрнэ. Энэ тохиолдолд эмчийн үзлэгт хамрагдаж, эмчилгээ хийлгэх шаардлагатай юм. Харин доор дурдах аргуудыг хэрэгжүүлэхэд биед ямарваа сөрөг нөлөөгүй бөгөөд бөөрний өвчнийг намдаах, урьдчихан сэргийлэх боломжтой.

 

1 Лимоны шүүс

Лимоны шүүс нь бөөрний чулууг зайлуулах өндөр ач тустай. Бөөрийг цэвэрлэж, хорт бодисыг гадагшлуулдаг юм. Шинэхэн лимон жимсийг дундуур нь хувааж, шүүсийг нь шахаад, түүнийг өглөө өлөн элгэн дээрээ тогтмол усаар даруулан уух хэрэгтэй. Мөн 4 цайны халбага лимоны шүүс, 4 халбага оливийн тосыг хооронд нь хольж, өглөөд уувал сайн нөлөөтэй.

Лимоны шүүс

2 Яншуйтай цай

Энэхүү цайг ууснаар шээсний гарц нэмэгдэж, биеэс хорт бодисыг гадагшлуулдаг. Мөн өвдөлтийг намсгаж, нянгийн эсрэг үйлчилгээг үзүүлдэг. Үүнийг бэлдэхдээ, шинэхэн яншуйг сайтар угааж, усанд хийж 20 орчим минут буцалгана. Бэлдсэн уусмалаа хөргөсний дараа 7 хоногт 4-5 удаа ууж хэрэглээрэй.

Яншуйтай цай

3 Тарвасны үртэй цай

Мөн л бөөр, шээсний замын өвчинд маш тустай байдаг. Бөөрний ажиллагааг сайжруулж, биеийн ерөнхий эрүүл мэндийг тэтгэдэг. Ойролцоогоор 1 амны халбага хатаасан тарвасны үр, 2 аяга ус, шүүлтүүр хэрэг болно. Тарвасны үр, аяга усаа буцалгаж, бэлэн болсны дараа үрийг шүүж авах хэрэгтэй. Энэ нь хоолойд үр тээглэх, хахахаас сэргийлнэ. 7 хоногт 3-4 удаа энэ маягаар ууж хэвшээрэй.

Тарвасны үртэй цай

4 Эрдэнэшиштэй цай

Шээсний замын үрэвсэл, гарцыг дэмжиж зовиурыг багасгадаг. Судалгаагаар эрдэнэшиш нь шээс хөөх, өвдөлт намдаахад тустай болохыг илрүүлжээ. Мөн бактерийн өсөлтийг зогсоодог аж. Үүнийг бэлтгэхэд арилгасан эрдэнэшиш 1 амны халбага, 2 аяга буцалсан халуун ус, шүүгч хэрэгтэй. Эрдэнэшиш дээрээ буцалсан халуун усаа нэмж, 5-10 минут хандалсны дараа уугаарай. Өдөрт 2-4 аягыг тогтмол ууснаар үр дүн нь мэдрэгдэнэ.

Эрдэнэшиштэй цай

5 Цоохор майлзтай цай

Энэ нь бөөрний хорыг зайлуулж, шээсний гаралтыг нэмэгдүүлдэг. Бактер, халдварын эсрэг үйлчилгээг үзүүлдэг байна. 1 амны халбага цоохор майлз, 1 аяга халуун ус хэрэгтэй. Мөн л дээр дурдсанчлан буцалгаж, эсвэл халуун цайнд хандалж уугаарай.

Цоохор майлзтай цай

6 Балжингарав цэцгийн цай

Бөөрний хэвийн үйл ажиллагааг хангахад чухал нөлөөтэй ургамал юм. Мөн биеийн цусны эргэлтийг сайжруулдаг. 1-3 цайны халбага хатаасан балжингарав цэцгийн хандыг 1 аяга халуун усанд 10-15 минут зөөлөн гал дээр буцалган, хандалж уугаарай.

Балжингарав цэцгийн цай

7 Одуу өвсний ханд

Бөөрний өвдөлтийг намдаахад өндөр тустай. Мөн биеийн илүүдэл хорыг зайлуулж, чулууг хөөх үйлчилгээтэй юм. Өвсний ханднаас 4 амны халбага, 1 литр ус, зөгийн бал хэрэг болно. Цайгаа бэлтгэхийн тулд цэцгийн хандаа усанд хийж 20 минут орчим буцалгасны дараа идээшүүлж өгөөрэй. Мөн цайн дээрээ хагас амны халбага зөгийн бал хийгээд уувал илүү амттай болох болно.

Одуу өвсний ханд

8 Таван салаа

Бөөрний эмгэг, өтгөн хатах, өвдөлт үрэмсэл намдаах, биеийн хорыг хөөх зэрэг олон талын ашиг тустай. Хатаасан таван салаа ургамлаас 1 амны халбагыг авч, буцалсан 1 аяга халуун усанд хийгээд 15 минут орчим идээшүүлээд өдөрт 4-5 аягыг тогтмол уух хэрэгтэй.

Таван салаа

9 Байцааны навч

Байцаа нь бөөрөнд өндөр тустай хүнсний бүтээгдэхүүний нэг юм. Байцааны 2-5 навчыг сайтар угааж хэрчээд, халуун усанд 20 минут орчим буцалгах хэрэгтэй. Ийнхүү үүнийг 2-3 цаг тутам ууж хэвшээрэй.

Байцааны навч

10 Гаатай цай

Гаатай цай нь биеэс хорыг гадагшлуулах, бохирдол цэвэрлэх, өвдөлт түргэн намдаах, тайвшруулахад тустай байдаг. 1 амны халбага хатаасан хандыг 2 аяга буцалсан усанд хандлаад, хэсэг байлгасны дараа шүүлтүүрээр шүүгээд уух нь зүйтэй.

Гаатай цай

11 Базилик

Бөөрний чулууг хөөх, цус болон шээсэн дэх хүчлийг бууруулах, өвчин намдаах үйлчилгээг үзүүлдэг. Үүний тулд тус ургамлаас 1-2 цайны халбагыг усанд 20 минут буцалгаж, 15-20 минут хандалсны дараа уух хэрэгтэй. Хүсвэл багахан зөгийн балтай хольж болох юм. 

Базилик

12 Халгайтай цай

Халгай нь шээсний гаралтыг нэмэгдүүлэх, бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлдэг. Мөн өвчин намдаах, хаван буулгах үйлчилгээтэй. Үүний тулд 1-2 амны халбага хатаасан халгайг халуун усанд  15-20 минут хандалж, уугаарай. 

Халгайтай цай

13 Улаан лооль

Улаан лооль шээс хөөх, биеэс хорт бодисыг гадагшлуулах, цус шингэлэх гээд тал бүрийн ач тустай. Тиймээс өдөр тутам, хүнсэндээ түүнийг хэрэглэж байх нь чухал юм.

Улаан лооль

14 Ус

Өдөрт 1-2 литр ус ууж хэвших нь таныг элдэв эмгэг, бөөрны өвчлөлөөс сэргийлэх, тэрчлэн арьсыг гэрэлтсэн толигор болгох гээд тал бүрийн ач холбогдолтой билээ. Тиймээс хийжүүлсэн ундаа, архи дарс, элдэв химийн найрлагатай зүйлсээс илүүтэй цэвэр усыг голчлон ууж байх нь зүйтэй. 

Ус

15 Анар, тарвасны шүүс

Энэ нь маш амттайгаас гадна эмэгтэйчүүдийн өвчин, шээс бөөрний замын өвчин, үрэвсэл намдаах, зовиурыг багасгахын тулд хэрэглэдэг. Анар болон тарвасны шүүсийг ижил хэмжээтэй хольж, өдөрт 1-2 аягыг уух хэрэгтэй. Эдгээр цайг ууж байх хугацаандаа элдэв муу зуршил, архи тамхины хэрэглээг зогсоож, аль болох шингэн сайн ууж, тогтмол нойр авч байх нь чухал. Мөн аль болох хөнгөн хооллохыг хичээгээрэй. Хэт өлсөх, цадах мэдрэмжээс зайлсхийх нь зүйтэй юм. 

Анар, тарвасны шүүс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()