1
Хүнцэл - Будаа
Маш бага хэмжээний хүнцэл нь хулганыг ч үхүүлэх хортой байдаг. Гэтэл энэхүү аймшигтай бодис нь бидний өдөр тутамдаа идэх дуртай будаанд ихээр агуулагддаг байх юм. Будаа тариалахдаа тусгай бодистой бордоог ашигладаг. Тус бодис нь харин хүнцэлтэй байдаг аж. Мэдээж багахан будааг идэхэд биед онц нөлөөгүй ч, бид амьдралынхаа туршид хичнээн тонн будаа идэж байгааг төсөөлөхөд ч бэрх юм.
2
Силикон резин - Түргэн хоол
Нэг төрлийн баримлын шавартай төстэй бодис юм. Хатаасны дараа маш хатуу болон хувирдаг, хүүхэд багачуудын тоглох дуртай полимер шавар байдаг шүү дээ. Үүнийг ихэвчлэн гоо сайхан, косметикийн найрлаганд оруулдаг ч, бидний идэх дуртай түргэн хоолонд ч мөн агуулагддаг байна. Түргэн хоолыг тосонд шарахад, тус бодисоос багаханыг хийж өгөхөд тос үсрэх, хөөсрөх, шатаж түлэгдэх нь багасдаг байна. Мөн тахиа, шарсан төмс зэргийг жигд шаргал болгоход нөлөөлдөг гэнэ.
3
Шеллак - Резинэн чихэр
Тус бодис нь нэг ёсондоо байгалийн бэхжүүлэгч юм. Ихэвчлэн хөгжмийн зэмсэг, хумсны маникьюр хийхэд өргөнөөр ашиглагддаг. Гэвч тус бодис нь бидний идэх дуртай резинэн чихэр, мармалед зэрэгт маш ихээр агуулагддаг байна. Удаан хугацаанд их хэмжээгээр идсэнээр таны биед төсөөлөөгүй их хортой нөлөөг үзүүлдэг.
4
Чулуун нүүрсний давирхай - Ундаа
Гаазтай, гаазгүй амттай ундаанууд маш өнгөлөг, сайхан харагддаг шүү дээ. Тэгвэл тэдгээрийг цор ганц хүнсний будгаар бус чулуун нүүрсний давирхайгаар ийнхүү өнгө оруулдаг байна. Энэ нь бүтээгдэхүүнийг илүү амттай, сайхан өнгө үнэртэй болгодог боловч, биед маш хортой юм.
5
Аммиак - Түргэн хоол
Энэхүү бодис нь ихэвчлэн бургер, зарим түргэн хоолонд агуулагддаг бөгөөд махыг удаан хадгалахад тустай байдаг ажээ. Мөн бактер устгах үйлчилгээтэй. Гэвч эрүүл мэндэд маш сөргөөр нөлөөлдөг. Үргэлж химийн найрлагатай хүнсийг идсээр бидний бие, өвчлөх нь ойлгомжтой шүү дээ.
6
Кистейн - Талх
Мөн л талхыг илүү удаан хадгалах, шинэхэн байдлаа хадгалахад тусалдаг химийн бодис юм. Биед үзүүлэх нөлөө нь тийм ч муу биш гэлээ, сайнаар нөлөөлөхгүй нь тодорхой. Тэр ч бүү хэл БНХАУ-д тус бодисыг хиймэл үс хийхэд ашигладаг байна.
7
Антифриз - Хийжүүлсэн ундаа
Гаазтай ундаа, шар айргийг хүйтэн болгохоор хөлдөөгчид хийхэд огт хөлддөггүй шүү дээ. Тэгвэл энэ ч учиртай байж. Учир нь тэдгээр зүйлсэд хөлдөлтийн эсрэг химийн бодисийг хийдэг ажээ. Тиймээс одооноос эхлэн хийжүүлсэн ундаанаас татгалзвал ямар вэ?
8
Шар буурцаг - Хатуу бяслаг
Мэдээж шар буурцаг нь бидний биед тийм ч хортой зүйлсийн нэг биш билээ. Гэсэн хэдий ч түүнд аливаа хүнсийг муутгахгүй бодис агуулагддаг байна. Тиймээс ч шар буурцгийг бяслаганд ихэвчлэн ашигладаг ажээ.
9
Ланолин - Бохь
Энэ нь нэг ёсондоо байгалийн вакс юм. Маш их хэмжээний сахар агуулдаг гэсэн үг. Түүнийг гарын тос, мөн тавилга өнгөлөх бодис зэргүүдэд тодорхой хэмжээгээр хийдэг. Энэ нь бидний өдөр тутамдаа зажлах дуртай жимстэй бохинд ихээр агуулагддаг.
10
Саван - Үйлдвэрийн сүү
Та хүүхэд байхдаа ямар нэгэн байдлаар саван идэж үзсэн үү? Савантай ус уух ч юм уу? Үнэхээр итгэмээргүй ч, бидний өдөр тутамдаа уух дуртай савлагаатай сүүнд тодорхой хэмжээнд саванг хийдэг байна. Энэ нь түүнийг хурдан гашлахаас сэргийлж, удаан хадгалахад тустай ажээ. Мөн тараг сүүг илүү өтгөн болоход тодорхой хэмжээний гипс агуулагддаг гэнэ шүү.
11
Холтос - Бялуу
Бидний идэх дуртай амтат тараг, бялуу, бургер зэрэгт модны холтос агуулагдаж байдгийг мэдэх үү? Үйлдвэрийн аргаар гаргаж авсан холтосны найрлага нь мэдээж тийм ч сайнаар нөлөөлөхгүй. Энэ нь тэднийг илүү биетэй, цавуулаг болгоход тусладаг байна.
12
Цардуул - Талх, шөл, соус
Бид бүхний өдөр тутамдаа иддэг талх, олон төрлийн соус, шөл зэрэгт цардуул агуулагддаг ажээ. Энэ нь тэднийг илүү өтгөн, биетэй болгоход тусладаг.