1
Крис Женнер (Kris Jenner)
“Keeping Up With Kardashians” шоуны продюсер болоод гол дүр болох Крис Женнер, хоёр ч нөхрийн нүүрийг үзсэн боловч салалтаар өндөрлөсөн байдаг. Үүнээс хойш тэрээр өөрөөсөө олон насаар дүү залуустай болзож, мөнхийн залуу гэх тодотголыг хүртсэн билээ. Корей Гаймбл (Corey Gamble) гэх өнгөт арьст 35 настай эртэй болзож байгаа бөгөөд Крис түүнээс 25 насаар эгч ажээ. Өдгөө түүний хүүхдүүд бүгд нас бие гүйцсэн тул ээжийгээ буруутгаж, зэмлэх биш харин ч дэмжиж байгаа гэнэ.
2
Сьюзан Сарандон (Susan Sarandon)
Алдарт жүжигчин бүсгүй өдгөө 69 насыг зооглож байгаа билээ. Олон гайхалтай уран бүтээлд залуу халуун насаа мөнхөлж үлдээсэн тэрээр хийсэн бүтээсэн зүйл ихтэй, хүндлэл хүлээхүйц нэгэн. Харин түүний найз залуу бол Жонатан Бриклин (Jonathan Bricklan) хэмээх энтертайнмант чиглэлээр ажилладаг 38 настай эр юм. Тэд анх нэгэн аяллаар хамт явж байхдаа танилцсан гэх бөгөөд 5 жил үерхсэний эцэст салсан байдаг. Харин хосууд өнгөрсөн жилээс эргэн нийлж, хамт амьдран, тэдэнд тулгарч байсан хэл ам болоод бусад асуудлууд хайрыг нь давж гарч чадахгүй гэдгийг ойлгосон гэдэг.
3
Сандра Баллок (Sandra Bullock)
Үзэсгэлэнт жүжигчин бүсгүйг бид үргэлж л залуухан, халуухан үеэр нь төсөөлдөг. Гэтэл цаг хугацаа харвасан сум адил хурдан өнгөрч тэрээр 51 нас хүрч, "ахмадуудын" жагсаалтад багтах болсон байна. Сандра Баллок өөрөөсөө 12 насаар дүү жүжигчин Райан Рейнольдс (Ryan Reynolds)-д сэтгэл алдарч, тэдний хайр дурлалын түүх эхэлсэн байдаг. Харамсалтай нь хосуудын харилцаа үүрд мөнх байж чадалгүй, тэгэсгээд өндөрлөж Райан хуримаа хийснээр Сандра Баллокын өнөөх л ганц бие амьдрал эхлэв. Харин өдгөө бүсгүй Брайан Рэнделл (Bryan Randall) гэх залуутай болзож, аз жаргалдаа умбаж яваа ажээ.
4
Жулиана Мур (Julianne Moore)
Түүнийг танихгүй хүн гэж үгүй биз. 1990-ээд онд эрчүүдийн хүслэн болж явсан гайхалтай жүжигчин өдгөө ч наснаасаа залуу харагддаг. Тэрээр 2003 онд найруулагч Барт Фрейндлих (Bart Freundlich)-тай гэр бүл болсон билээ. Түүний нөхөр Жулиана Мураас 8 насаар дүү төдийгүй хосууд өдгөө 20 жилийн нүүрийг хамтдаа үзэж яваа юм.
5
Кайли Миноуг (Kylie Minogue)
Дэндүү халуухан дуучин гэж түүнийг л хэлнэ. Нэгэн үе Кайли Миноугийн дуу радиогоор явж эхлэхэд хэн ч дууг нь сольж, унтрааж чаддаггүй байсан гэдэг шүү. Өдгөө 48 нас хүрсэн ч залуухан, халуухан хэвээрээ харагдана гээч. Тэрээр өөрөөсөө 20 насаар дүү Английн жүжигчин Жошуа Сайс (Joshua Sasse)-тай болзож байсан бөгөөд саяхан хуримаа хийж, хайр дурлалаа бататгасан юм.
6
Камерон Диаз (Cameron Diaz)
Олон жилийн өмнө жүжигчин Камерон Диаз 34 настай байхдаа 25 настай дуучин жүжигчин Жастин Тимберлэйк (Justin Timberlake)-тэй болзож байлаа. Мэдээж өдгөө тэд тус тусын амьдралаа хөөж яваа боловч тухайн үедээ нэлээд шуугиан тариад амжсан билээ. Тэд хамтдаа “Bad Teacher” кинонд хамт тоглох явцдаа бие биедээ сэтгэл алдарсан байдаг юм.
7
Кэйт Хадсон (Kate Hudson)
Үзэсгэлэнт төрхөө алдалгүй өнөөг хүрсэн чадварлаг, царайлаг жүжигчин бол яалт ч үгүй Кэйт Хадсон. Тэрээр өдгөө 37 настай боловч 23 настай дуучин Ник Жонес (Nick Jones)-той болзож байна гэх шуум тараад байгаа билээ. Тэдний хамтдаа зугаалж буй зурагнууд олонд ил болсноор хүн бүрийг төөрөгдөл оруулж орхиод байгаа юм. Гэхдээ тэдний хэн хэн нь энэхүү эргэлзээг тайлж өгөхгүй байгаа нь олон нийтэд бага зэрэг бухимдал үүсгэж байна.
8
Женнифер Анистон (Jennifer Aniston)
“Friends” цувралаар дэлхий нийтэд танигдсан авьяаслаг төдийгүй үзэсгэлэнтэй бүсгүйг анх жүжигчин Брэд Питт (Brad Pitt)-тэй гэрлэж байсан гэдгийг бид бүгд мэддэг. Харин тэрээр сүүлд Брэд Питтээс салсныхаа дараа өөрөөсөө 8 насаар дүү дуучин Жон Мэйер (John Mayer)-тэй болзож, хоёр ч удаа салж нийлсэн байдаг. Болохгүй зүйл хичнээн хичээсэн ч бүтдэггүй тул тэдний харилцаа олны хэл амаар дүүрэн байсан тул хосууд яаж ч чадалгүй хоёр тийш болсон аж. Харин жүжигчин бүсгүй өнгөрсөн жил хуримаа хийж, өдгөө хайр дурлалдаа умбан аз жаргалтай байгаа юм.
9
Эва Лонгориа (Eva Longoria)
Тэрээр 2007 онд АНУ-ын үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Сан Антонио Спүрс” багийн холбон тоглогч Тони Паркер (Tony Parker)-тай гэрлэсэн байдаг. Мэдээж тэд хоёул алдар нэртэй хүмүүс тул хэл ам маш ихээр гарсан төдийгүй тэдний насны зөрүү асуудал болж байв. Учир нь Эва Лонгориа нөхрөөсөө 7 насаар эгч байсан бөгөөд элдэв асуудал байнга үүсэж, хосуудыг амар тайван байх нөхцлийг үгүй хийж байсан туд тэд 2011 онд албан ёсоор салсан байна.
10
Женнифер Лопез (Jennifer Lopez)
Нэрт дуучин, жүжигчин төдийгүй бүжигчин, мөнхийн залуу тодотголтой Женнифер Лопез хэдийн 3 нөхрийн нүүр үзжээ. Харин тэрээр энэ бүх бүтэлгүй хайраа төгсгөж, өөрөөсөө 18 насаар дүү бүжигчин Каспер Смарт (Casper Smart)-тай болзож эхэлсэн юм. Мэдээж хосуудыг тойрсон элдэв цуурхал, олны хараал ерөөл маш их байсан ч тэд өдгөө ч хамтдаа байгаа нь бахдал төрүүлнэ.