Кардашьяны гэр бүл бидэнд юу заасан бэ?

2007 оноос гарч эхэлсэн “Keeping Up With Kardashian” реалити шоугаараа олноо танигдсан Кардашьяны гэр бүлийнхэн өдгөө өөр өөрийн карьераа хөөж, алдар нэрд гарч яваа билээ. Тэдэнд дургүй, үзэн яддаг хүмүүс маш олон байдаг хэдий ч сайн ажаад харвал хийж байгаа үйлдлээс нь сурч авах зүйлс ч бишгүй ажээ. Аливаа зүйлд авах гээхийн ухаанаар хандаж Кардашьяны гэр бүлээс сурч болох зүйлсийг сонирхоцгооё.

Кардашьяны гэр бүл бидэнд юу заасан бэ?

1 Зүгээр л уйл

Тэд хэзээ ч бусдаас санаа зовж, биеэ барьж өөрийгөө зовоодоггүй. Уйлмаар байвал шууд уйлж, инээмээр байвал шууд л инээдэг нээлттэй хүмүүс. Заримдаа дотор давчидсан тохиолдолд уйлж, дотроо онгойлгох шиг сайхан зүйл гэж байдаггүй шүү дээ. Тэд огтхон ч муухай харагдах болов уу гэж санаа зоволгүй, өөрийн мэдрэмжээ гадагш гаргадаг юм. Үүнээс ойлгож авах зүйл нь “Уйллаа гээд чи сул дорой харагдахгүй. Хүн бүр л уйлдаг, тиймээс юу ч бодолгүй өөрийнхөөрөө бай”.

Зүгээр л уйл

2 Золиос гаргаж байж, зорилгодоо хүрнэ

Алдарт Ким Кардашьян (Kim Kardashian) бол өөрийн төгс бие галбир, өөгүй төрхөөрөө хоолоо олж иддэг нэгэн. Тиймдээ ч гоо сайхандаа анхаарч, "цус сорогчийн эмчилгээ"-г хүртэл нүүрэндээ хийлгэсэн байдаг. Энэ нь нүүрийг нь зүүгээр шивж, цус гаргадаг гэх бөгөөд өөрт нь маш их өвдөлт мэдрэгдэж байсан талаар дурдсан байдаг билээ. Тэрээр ийн өвдөлт мэдэрснийхээ дүнд өөрийн гоо сайхнаа хадгалж үлддэг байх юм. Ингээд харахад бид ямарваа нэгэн зүйлсийг олж авах, амжилтанд хүрэхэд заавал золиос гаргах шаардлагатай. Яг л Ким шиг. Тиймээс та ч бас золиос гаргахдаа бүү эмээ. Гэхдээ зөвхөн шаардлагатай тохиолдолд л гаргах зайлшгүй золиосын тухай ярьж байгааг санаарай. 

Золиос гаргаж байж, зорилгодоо хүрнэ

3 Хуваалцана гэдэг халамжлахын нэр

Тэдний гэр бүлийнхэн олон охинтой болоод ч тэр үү адилхан хувцас өмсөж олны өмнө гарах нь элбэг байдаг. Бид ч бас эгч, ахтайгаа хувцсаа сольж өмсөх тохиолдол гарч л байдаг шүү дээ. Гэхдээ Кардашьяны гэр бүл мөнгөгүйгээсээ болж хувцсаа дундаа өмсдөггүй, харин нэг нэгнээ хүндэлж, халамжлах үүднээс адил хувцсаар гангардаг гэнэ шүү. Таны эгч, ах тань ч авсан шинэхэн хувцсаа "Чи өмс" гээд өгвөл баярлаж, хайр хүрдэг л биздээ. Үүнтэй яг л адил эгч дүүсийн бие биенээ гэх сэтгэлийг эндээс харж болно.

Хуваалцана гэдэг халамжлахын нэр

4 Хоол бол дайсан биш

Охид бүсгүйчүүд таргалж, биеийн галбираа алдана хэмээн эмээж, идэх зүйлсээ хориглож, өөрийгөө зовоох нь элбэг болсон. Харин үүнийг үгүйсгэх аятай Кардашьяны гэр бүлийнхэн хоолны дэглэм барьдаггүй гэдгээ дурдсан төдийгүй ганц амьдрах атал өөрсдийгөө зовоон, идэж уухаа хорихыг хүсдэггүй гэж байсан удаатай. Гэхдээ тэд бүгдээрээ төгс сайхан бие галбиртай хүмүүс, их иддэг юм бол яагаад ийм гоё биетэй байгаа юм хэмээн ундууцах хүмүүс ч байж мэднэ. Харин үүний хариулт бол тэд дасгал хөдөлгөөнийг тогтмол хийдэг юм шүү. Магадгүй тэдний энэхүү байдал охид бүсгүйчүүдэд маань нэгийг бодогдуулах биз.

Хоол бол дайсан биш

5 Нэгэн насны ханиа олох хүртэл...

Ким, Хлое (Khloe), Куртни (Kourtney) гээд л тэдний гэр бүлийн бүсгүйчүүд эрчүүдийг оймс шигээ сольдог нь нууц биш. Тэд үүндээ ч тэгтлээ санаа зовоод байдаггүй. Учир нь тэдэнтэй харилцаж, уулзаж үзээд өөрт тохирох эсэхээ мэдэж, ойлгож авдаг байна. Амьдралын хамгийн чухал зүйл бол ханиа зөв сонгох. Насан туршдаа хамт байх нэгнээ өнгөцхөн харж дүгнэнэ гэдэг бүтэшгүй хэрэг. Тэд ч тиймээс олон залуусын нүүр үзэж явсаар өөрт хамгийн тохирох нэгнийг олсон шүү дээ. Кимийг хар л даа. Ахлах сургуулиасаа авахуулаад түүний болзож явсан эрчүүдийн тоо 10 хуруунд ч үл багтана. Гэхдээ өнөөдөр тэр жинхэнэ хайр, халамжит ханьтайгаа учраад, эх хүн болж, амьдралын утга учрыг мэдэрч явна.

Нэгэн насны ханиа олох хүртэл...

6 Мөрөөдлөө дага

Тэднийг элдэв тэнэг үйлдлээрээ олны анхаарлыг татаж, мөнгө олдог гэхчлэн дургүйлхэх хүмүүс бишгүй. Гэхдээ тэд өнөөдөр үнэхээр чадаж байна шүү дээ. Үүнтэй маргах зүйл үгүй. Бүгд л өөр өөрийн хийх зүйлсээ олж, өдгөө дэлхий даяар нэр алдраа түгээж, хөрөнгө мөнгийг ч хураах шиг болж байна. Тэдний энэхүү зан чанараас сурч авах ёстой зүйл бол мэдээж хичээл зүтгэл. Тэд зүгээр дээшээ харж хэвтээгүй. Хийсэн бүтээсэн зүйлтэй хүмүүс. Жишээлбэл Хлое (Khloe) өөрийн шоуг гаргаж, тэр бүү хэл судалгаа ихээр хийсний үндсэн дээр ном бичсэн, Куртни (Kourtney)  гэхэд хувцас загварын чиглэлээр ажилладаг, Ким хувцасны дэлгүүр ажиллуулж, реклам сурталчилгаанд тоглодог, Кендалл (Kendall) загвар өмсөгч, Кайли (Kylie) өөрийн нэрийн гоо сайхны бүтээгдэхүүн гаргаж байгаа гэхчлэн бүгд л тус тусын ажилдаа амжилт гаргаж яваа.

Мөрөөдлөө дага

7 Инээмсэглэ

Инээмсэглэл бол тэднийг чимэх гол зүйл байдаг. Хаа явсан газраа өөрийгөө инээмсэглэлээр чимэх тэд үнэхээр гайхалтай харагдана. Мэдээж инээж яваа хүн бүхэн хамгаас үзэсгэлэнтэй, харагддаг бөгөөд хэцүү бүхнийг даван туулах эрч хүчийг бэлэглэдэг билээ. Тэднийг хүмүүс элдвээр харааж, газар дор ортол нь муулж л байдаг. Энэ нь магадгүй тэдний замбараагүй байдлаас болдог биз. Харин тэд энэ бүхний өөдөөс зүгээр л инээдэг юм шүү.

Инээмсэглэ

8 Сур сур бас дахин сур

Дээр дурдсанчлан Хлое ном бичиж, хэвлүүлэн худалдаанд гаргасан билээ. Мэдээж хүссэн хүн бүр ном бичнэ гэж юу байхав. Тэрээр энэ тухайгаа ярихдаа “Надаас маш их хөдөлмөр шаардсан. Хэдийгээр би телевизийн салбарт ажилладаг хүн ч гэлээ дутуу дулимаг зүйлс маш их байсан тул маш олон ном уншиж, судалгаа хийж, бусдаас зөвлөмж, дэмжлэг хүссэн. Тиймдээ ч өдгөө номын зохиолч хэмээх хүндтэй нэрийг хүртэж сууж байна шүү дээ” хэмээжээ. Мэдээж үүнээс сурахад хэзээ ч оройтохгүй, хүнд мэдлэг хэзээ ч илүүдэхгүй гэдгийг залуус маань ухаарсан болов уу?

Сур сур бас дахин сур

9 Хүчирхэг хувцасла

Ким бол үнэхээр хүчирхэг хувцаслаж, төгс харагддаг нэгэн. Үүнтэй хэн ч маргахгүй биз. Хажуугаар зөрж өнгөрсөн хүн бүр түүнийг хараад эрхгүй сүрдэнэ. Эмэгтэй хүн гайхалтай хувцаслаж, өөртөө итгэл дүүрэн байх аваас хамгийн үзэсгэлэнтэй харагдаж, хүн бүрийн харцыг өөртөө татдаг жамтай.

Хүчирхэг хувцасла

10 Олон нийтийн сүлжээ чухал үүрэг гүйцэтгэнэ

Тэдний гэр бүлийнхэн олон нийтийн сүлжээнд маш алдартай. Хэрхэн төгс зураг авхуулах вэ гэдгээ сайн мэддэг, дээрээс нь олон сая дагагчтай билээ. Үүнийг нь дагаад тэднээр бараагаа сурталчлуулах компани, брэндүүд ар араасаа дараалал үүсгэдэг төдийгүй үүгээрээ чамгүй мөнгө олдог байна шүү. Өдгөө олон нийтийн сүлжээ таны нэр хүндийн баталгаа, мөнгө олж болох хэрэгсэл болоод байгаа тул та ч бас туршаад үзээрэй.

Олон нийтийн сүлжээ чухал үүрэг гүйцэтгэнэ

11 Мөнхийн залуу

Крис Женнер (Kris Jenner)  хоёр дахь нөхөр болох Кайтлин (Хуучин Брюс) Женнер (Catylin Jenner)-ээс салсныхаа дараа тэрээр өөрөөсөө дүү залуустай болзох болж, нас бол ердөө тоо юм шүү гэдгийг батлаад авсан билээ. Хөгширсөн болохоос ямар үхсэн биш гэгчээр ганц бие хүн юу хийх нь түүний дур...

Мөнхийн залуу

12 Бусдын доромжлолыг бүү тоо

Тэд хэн ч байлаа гэсэн өөрийн хэлэх гэснээ шууд л хэлж орхидог хүмүүс. Магадгүй үүнээс нь болж тэднийг үзэн ядах хүмүүсийн тоо улам өссөөр байдаг биз. Харин тэд өөрсдийг нь хийгээгүй зүйлээс нь болж гутаан доромжлоход эргэлзэх зүйлгүй хариуг нь барьж орхидог билээ. Эндээс та хэрэв өөрийн тань үнэхээр зөв байхад гүтгэх юм бол бүгдийг хэлж, өөрийгөө илэрхийлж, бухимдлаа гадагшлуулж бай гэдгийг сурч авч болох юм.

Бусдын доромжлолыг бүү тоо

13 Гэр бүл бол бүх юм

Кардашьяны гэр бүлийн хамгийн гайхалтай болоод дууриалал авахуйц зүйл бол гэр бүлийн харилцаа. Тэд хоорондоо маш дотно. Нэгнээ халамжлах, унахад нь түших, урагшлахад нь түлхэж өгөх тэдний гайхалтай харилцаа дэлхий нийтээр алдартай билээ. Хэн нэг нь хэцүү байдалтай нүүр тулгарсан үед тэд хэзээ ч ганцааранг нь орхидоггүй. 

Гэр бүл бол бүх юм

14 Дасгал

Дээр дурдсанчлан тэд хоолны дэглэм барихаас илүүтэй дасгал хөдөлгөөн хийж, биеийн галбираа хадгалдаг аж. Тиймдээ ч залууст үлгэрлэн, эрүүл зөв амьдрахыг уриалж, өөрсдийн инстаграм хуудаснаа дасгал хийж байгаа зурагнуудаа хуваалцдаг юм. Бид тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр гуалиг төгс биетэй болохоос гадна эрүүл урт удаан амьдрахын гол түлхүүрээ олж авч байгаа хэрэг юм.

Дасгал

15 Өөртөө итгэх итгэл

Та тэдний нүцгэн зурагнуудыг бишгүй л харж байсан гэхэд эргэлзэхгүй байна. Тонтгор том өгзгөө өөрийн нэрийн хуудас болгосон Кардашьяны охид төгс биеэ гайхуулж, нүцгэн зургаа авхуулсаар ирсэн билээ. Саяхан хүртэл 2 хүүхдийн ээж Ким нүцгэн зургаа олон нийтийн сүлжээгээр цацаад амжсан. Гэхдээ бид үүнээс юу сурч авч болох вэ? Нүцгэлэхийг үү? Мэдээж үгүй. Үүнээс бид өөртөө хэрхэн итгэлтэй байх, бусад хүмүүс юу гэх нь хамаагүй зөвхөн өөрийн зөв гэж бодсоноо хий гэдэг үнэт баримтлалыг мэдэж авч болно.

Өөртөө итгэх итгэл

16 Өөрөө бүхнийг хий (“Do It Yourself”)

Ким өөрийн нүүрээ яг л мэргэжлийн нэгэн мэт будаж, бүсгүйчүүдэд зөвлөгөө өгч байдаг. Тиймээс бид заавал мэргэжлийн будагч хүмүүсээс тусламж хүсэлгүй өөрсдөө ч бичлэг үзсээр сурч болох юм шүү. Өдгөө эдийн засгийн хямрал хаа саагүй нүүрлэж байхад ядаж ганц юмаа ч болов өөрөө төгс хийгээд сурчихад тус нэмэр болох нь гарцааагүй.

Өөрөө бүхнийг хий (“Do It Yourself”)

17 Үзэн ядагчдийн ганц хийж чаддаг зүйл бол үзэн ядах

Тиймээ тэднийг маш олон хүмүүс үзэн яддаг. Гэхдээ одоо яалтай билээ, тэднийг үзэн ядлаа гээд Кардашьяны гэр бүлийнхэн өөрчлөгдөж, амьдралын хэв маягаа өөрчилнө гэж байхгүй. Тиймдээ ч тэд огт тоолгүй, энэ хүртэл яаж явж ирсэн тэр замаараа л явдаг. Хэдийгээр тэдний хүүхдүүд үнэхээр хөөрхөн, тэд буяны ажил маш ихээр хийдэг нь огт хамаагүй үзэн ядагчид үзэн ядсаар л байх болно. Тиймээс хэн нэгэнд таалагдах гэж хамаг байдгаараа бүү хичээ. Зүгээр л өөрийнхөөрөө бай.

Үзэн ядагчдийн ганц хийж чаддаг зүйл бол үзэн ядах

18 Нөхцөл байдлыг эргүүл

2008 онд Хлое согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх хэргээр шоронд 3 долоо хоног хоригдох ял сонсож, гэр бүлийнхэн нь түүнд дэмжлэг болохоор хамтдаа шүүхийн танхим руу явсан байдаг. Мэдээж тэнд байсан бүх л хүмүүс сэтгэл санаа нь тавгүй хэцүүхэн байсан. Харин Ким уур амьсгалыг өөрчилж, селфи хийж эхэлсэн байна шүү. Эхэндээ ээж нь дургүйлхэж, "Болиод өг" хэмээсэн ч Ким зургаа дарсаар байсан бөгөөд сандарч айж байсан Хлое-ийг инээлгэж чадсан гэдэг. Үүнээс бид нөхцөл байдлыг анзаарч мэдрэн, дулаахан уур амьсгалыг бүрдүүлж сурах хэрэгтэй гэдгийг ойлгож авахад илүүдэхгүй билээ.

Нөхцөл байдлыг эргүүл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()