Бие биенээ үзэн яддаг одууд

Шоу ертөнцөд ганхахгүй байр суурьтай, нэр нөлөөтэй байхын тулд өөрийн үзэл бодолдоо тууштай байх хэрэгтэй. Тэр ч утгаараа олны танил алдартай эрхмүүд энэ мэт шалтгаанаар өөр хоорондоо тэмцэлдэх, үл ойлголцох асуудлууд бишгүй тохиолдох аж. Тиймээс ч бид та бүхэндээ олны танил эрхмүүдийн үл ойлголцол, зарим зүйлсийн учир зангилааг тайлан хүргэе.

Бие биенээ үзэн яддаг одууд

1 Дрейк (Драке), Крис Браун (Chris Brown)

Дуучин Крис Брауны хувьд сүүлийн жилүүдэд маш нам гүм байгаа юм. Тодруулбал, 2009 онд үерхэж байсан найз бүсгүй Рианна (Rihanna)-д бэртэл учруулж, хуулийн хариуцлага хүлээсэн байдаг. Тухайн үедээ дуучин эр маш олон бүсгүйчүүдтэй нэр холбогддог байжээ. Ийнхүү түүний утсанд танихгүй бүсгүйгээс зурвас ирж, Рианна түүнд нь бухимдахдаа машины түлхүүрийг нь цонхоор шидсэн байна. Ингээд л тэд зодоондоо тулжээ. Залуу эр өөрийн үйлдэлдээ маш их харамсаж байгаагаа илэрхийлж, Рианнагаас эргэн нийлэхийг хэд хэдэн удаа хүссэн ч Рианна хэдийн рэппер Дрейктэй онцгой харилцаатай болсон байна. Түүнийг нь мэдсэн Крис, Дрейкийг Нью-Йорк хотын цэнгээний газарт сууж байхад нь нэгэн зурвас илгээсэн байна. Тэрээр "Би одоо ч Рианнатай унтдаг" гэсэн байжээ. Үүнийг нь тэсэлгүй, Дрейк шууд л Крисийн суугаа ширээ рүү ойртож, шилтэй вискигээр толгой руу цохих гэтэл түүний бие хамгаалагч урдуур нь орж, толгойгоо хагалуулан эмнэлэгт хүргэгджээ. 

Дрейк (Драке), Крис Браун (Chris Brown)

2 Флойд Мэйуэзер (Floyd Mayweather), 50 Цент (50 Cent)

Рэппер 50 Цент, Флойд Мэйуэзер нар сүүлийн үед нэлээдгүй харилцаа муутай байгаа ажээ. Рэппер эр, Флойдыг нь өнөөг хэр нь бичиг үсэг бүрэн тайлагдаагүй, "Хэрвээ чаддаг юм бол Харри Поттер номын эхний нэг хуудсыг унш. Чадвал 750 мянган долларыг өгье" гэжээ. Флойд хариуд нь "Миний боловсролд санаа тавихаас илүүтэй, өөрийн хүүдээ анхаарвал яасан юм бэ? Хэрвээ түүнд хайртай гэдгээ хэлбэл 1 сая долларыг өгөхөд бэлэн байна" хэмээн ёжлоод авчээ. Ийнхүү тэдний хооронд хорлонтой нь аргагүй үл ойлголцол үргэлжилсээр л байгаа юм. 

Флойд Мэйуэзер (Floyd Mayweather), 50 Цент (50 Cent)

3 Ник Кэннон (Nick Cannon), Мариан Кэри (Mariah Carey)

Хосууд 2014 оны 8 сараас хамтдаа амьдрахаа больсон ч, 2015 оны 12-р сард албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан байдаг. Хичнээн салсан ч гэсэн, дунд нь хүүхэд байгаа нөхцөлд, үргэлж холбоотой байна шүү дээ. Анхнаасаа маш таагүй харилцаатайгаар салсан учраас өнөөг хэр нь нэгэн рүүгээ бүдүүлэг үгтэй зурвас илгээн, битүүхэн гомдлоо илэрхийлсээр явдаг байна. 

Ник Кэннон (Nick Cannon), Мариан Кэри (Mariah Carey)

4 Крис Браун (Chris Brown), Карруече Тран (Karreuche Tran)

Дуучин Крис Браун нэгэн үе жүжигчин, модель Карруече Трантай болздог байсан. Гэвч хосууд болзож байх хугацаанд, дуучин эр үргэлж түүнийг хуурч, өөр хүүхнүүдтэй нэр холбогддог байжээ. Түүнийг нь тэвчилгүй жүжигчин бүсгүй, Крисээс харилцаагаа тасалсан юм. Тэрээр өөрийн цахим хуудастаа "Энэ бүх хараал идсэн зүйлс болж өнгөрсний дараа чи намайг эргэн нийлнэ гэж горьдсоны ч хэрэггүй шүү. Харин түүний оронд охиндоо жаахан ч гэсэн санаа тавьж, ухаалаг амьдарвал дээр дээ" хэмээжээ.  

Крис Браун (Chris Brown), Карруече Тран (Karreuche Tran)

5 Карруече Тран (Karreuche Tran), Бейхайв (The Beyhive)

Жүжигчин, модель бүсгүй цахим хуудсаараа дамжуулан дуучин Беойнсе (Beyonce)-гийн охин Блу Айви (Blue Ivy)-гийн үсийг шоглоод амжжээ. Тэрээр "Би дөнгөж унтаж сэрсний дараа ч, үс минь ийм байдаггүй. Би дуучин Беойнсегийн шүтэн бишрэгч. Гэхдээ тэрээр өөрийн охиндоо тавих анхаарлаа жаахан нэмэгдүүлсэн нь дээр болов уу. Ганц сайхан нь тэрээр хэдий баян ч, охиныхоо үсийг төрөлх буржгар хэвээр нь үлдээжээ" гэсэн байна. Мэдээж түүний хэлсэн үг дуучин бүсгүйд таатай санагдаагүй нь лавтай. Нялх амьтанд ямар буруу байгаа гэж? 

Карруече Тран (Karreuche Tran), Бейхайв (The Beyhive)

6 Ники Минаж (Nicki Minaj), Майли Сайрус (Miley Cyrus)

Дуучин бүсгүйчүүд 2015 оны MTV хөгжмийн шагнал гардуулах ёслол дээрээс ийнхүү таагүй харилцаатай болсон билээ. Тэдний энэхүү маргаан нь тайзны араас эхлэлтэй гэнэ. Тайзны ард муудалцаад, түүнийгээ үзэгчдийн өмнө нууж чадалгүй ширүүхэн маргаад авсан нь тэр юм. Ники Минаж уураа барьж чадалгүй "Ө***чин" хэмээн Майлиг хараасан нь цочирдуулам үйл явдал болсон. Гэвч тэд хоёул шулуун шударга, хүчирхэг бүсгүйчүүд болохоор байдал удалгүй намжина гэдэгт итгэлтэй байна. 

Ники Минаж (Nicki Minaj), Майли Сайрус (Miley Cyrus)

7 Амбер Рөүз (Amber Rose) & Блак Чайна (Blac Chyna), Тайга (Tyga)

Рэппер Тайга, модель, бүжигчин Блак Чайна нар хүүтэй гэдгийг та мэдэж байгаа биз ээ. Тэднийг салаад удаагүй байхад рэппер эр Кимийн эх нэг, эцэг тусдаа дүү болох Кайли Женнер (Kylie Jenner)-тэй 1 жил гаруй хугацаанд үерхсэний эцэст саяхан хоёр тийш болсон юм. Хамгийн гол нь Тайга хуучин эхнэртээ авч өгч байсан бугуйн цагийг Кайлид авч өгсөн, мөн төрсөн өдрөөр нь өөрийн унадаг Феррари машиныг өгсөнд Блак, Амбер нар ихээхэн дургүй байдаг гэнэ. 

Амбер Рөүз (Amber Rose) & Блак Чайна (Blac Chyna), Тайга (Tyga)

8 Ким Кардашьян (Kim Kardashian), Ная Ривера (Naya Rivera)

Жүжигчин дуучин Ная Ривера, Кимийн "Paper" сэтгүүлд авахуулсан зураг авалтын дор, "Ким чи одоо ганцаараа биш шүү дээ. Эх хүн болсон. Тиймээс одооноос жаахан энгийн амьдар" хэмээсэн байна. Харин Ким үүнийх нь хариуд "Өөрийнхөө амьдралыг л хичээвэл дээр байх. Үнэхээр тийм л үлгэр дууриалалтай амьдралтай юм бол хүнийг дууриахын оронд өөрийнхөөрөө амьдар" хэмээжээ. Учир нь жүжигчин бүсгүй Кимийг дууриадаг гэх үндэслэлээр үзэгчид, шүүмжлэгчдээс таагүй үгсийг хүлээн авдаг байна. 

Ким Кардашьян (Kim Kardashian), Ная Ривера (Naya Rivera)

9 Кэти Перри (Katy Perry), Тайлор Свифт (Taylor Swift)

Дуучин бүсгүйчүүд эхэндээ үнэхээр сайн найзууд байсан боловч, Кэти, Тайлорын хуучин найз залуу Жонн Майер (John Mayer)-тэй болзож эхэлснээр бүх ширүүн маргаан эхэлжээ. Мэдээж сайн найзынхаа хуучин амрагтай үерхэнэ гэдэг тийм ч таатай зүйл биш. Түүнээс хойш Тайлор, Кэтид зориулан "Bad Blood" дуугаа гаргасан гэх яриа бий.

Кэти Перри (Katy Perry), Тайлор Свифт (Taylor Swift)

10 Жастин Бибер (Justin Bieber), Орландо Блум (Orlando Bloom)

Жүжигчин Орланда Блум, Викториа Секретийн сахиусан тэнгэр, Миранда Керр (Miranda Kerr) нар нэгэн үе хамт амьдарч, бяцхан хүүтэй болсон ч өдгөө өөр өөрийн замаар амьдарч байгаа юм. Тэдний ийнхүү салалтын шалтгаан нь дуучин Жастин Бибер хэмээн хүмүүс цуурдаг ажээ. Тиймээс ч залуус хоорондоо үнэхээр түнжин муутай байдаг гэнэ.

Жастин Бибер (Justin Bieber), Орландо Блум (Orlando Bloom)

11 Мариан Кэри (Mariah Carey), Ники Минаж (Nicki Minaj)

Тэд бол өөр өөрийн хөгжмийн урсгал, салбарт хэдийн хөлөө олсон хүчирхэг уран бүтээлчид билээ. Тиймдээ ч тэдний дунд учир нь олдохгүй үл ойлголцлууд гарах нь энгийн үзэгдэл юм. Дуучин Мариан Кэри, рэппер бүсгүйг хэтэрхий задгай, ёс зүйгүй дуучин хэмээн шүүмжилсэн байна. Мэдээж овжин, хэл амтай Ники Минаж өөр рүү нь чиглэсэн энэ сумыг хэрхэн зүгээр өнгөрүүлэх билээ дээ...

Мариан Кэри (Mariah Carey), Ники Минаж (Nicki Minaj)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()