Жолооч хүний мэдэж байх ёстой зүйлс

Машинтай хүмүүст таамаглахын аргагүй, хүндрэл бэрхшээл бараг л цаг ямагт тохиолддог. Зарим нь мэдэж байхад харин зарим нь эдгээрийг хэрхэн даван туулах арга учраа хараахан олоогүй байдаг. Иймээс та бүхэнд машинаа хэрхэн цэвэрлэх болон зарим хөнгөн эвдрэл гэмтлийг хэрхэн засаж янзлах хялбар аргуудыг хүргэж байна. 

Жолооч хүний мэдэж байх ёстой зүйлс

1

Машины гэрлийг авто угаалганд хөөрхөн үнэтэй өнгөлдөг. Мөнгө хэмнэх үүднээс та бүхэн шүдний оог бага зэрэг чийгтэй алчууранд түрхэж зүлгээрэй. Шинэ мэт гялалзах болно. 

2

Хүйтний улиралд машины хаалга хөлдөж гацчихаад онгойхгүй байдаг. Тэгвэл түлхүүрэндээ спирт юмуу, гар ариутгагч уусмал хоёрын аль нэгийг дусаагаад үзээрэй. 

3

Танд дугуй хийлэгч, мөн ванны бөглөө гаргагч байвал зурагт үзүүлсэн шиг хонхойсон хэсгийг татаж гаргаж болох юм. 

4

Салхины шилээ хараахан засуулж амжаагүй бол энгийн хумсны будгаар хагарсан хэсгийг дагуулан түрхээрэй. Түр зууртаа бат бэх байдлыг хадгалах болно. 

5

Гуталны өлгөдөг тавиурыг машиндаа тавьж болох юм. 

6

Хэт хол зайнд машины автомат түлхүүр ажиллахгүй байвал эрүүнийхээ ойр авчраад товчлуурыг нь дараад үзээрэй. 

7

Нэг удаагийн кофены цаасан аягыг сайтар цэвэрлэж хатаагаад машины салфетканы сав болгоорой. 

8

Хүйтний улиралд машины хаалга хөлдчихөөд онгойлгоход хүндрэлтэй байдаг. Тиймээс хаалганы түгжээ хэсэг болон бусад хэсгийг спирттэй алчуураар арчаарай. 

9

Зуны халуунд Air-Condition тавилгүйгээр сэрүүцэх арга байна. Бүх хаалгаа нэгэн зэрэг онгойлгоод, дараа нь хаалгаа хаамагцаа цонхнуудаа нээгээрэй. 

10

Түлхүүрээ оосорноос нь салгаж авахдаа цаасны хавчаар тогтоогчоор салгаарай. 

11

Наалдамхай цавуутай хуудсыг шилнээс салгасны дараа цавуу нь үлдчихээд мөддөө арилдаггүй. Тэгвэл халуун усанд базсан алчуур юмуу, сонинг 10 минутын турш цавуун дээр байлгаад арчаарай. 

12

Олон машинтай зогсоолд машинаа тавихдаа тэр хавийнх нь зургийг нэг дарчих. Тэгвэл дараа нь машинаа хайж цаг алдахгүй шүү дээ. 

13

Гарашийнхаа таазнаас теннесийн бөмбөг салхины шилэн дээр чинь шүргэж таарч байхаар байрлуулаад ингэж зүүгээрэй. Дараа машинаа яг байсан байрандаа байрлуулахад тус болно. 

14

Машиндаа жижигхэн хогийн сав авч тавь. Дараа нь танд энд тэндээс хог түүж цуглуулахгүй амар байх болно шүү дээ. 

15

Утасны тавиургүй үед түр ингэж аргалаарай. 

16

Эсвэл бичгийн хавчаар ашиглан ингэж тогтоож ч болно. Дэлгэрэнгүй зааврыг доорх зурагнаас хараарай. 

17

Машинаа 10 секундэд онгойлгох арга. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()