1
Энэхүү өсгийтэй гутал нь 1400-аад оны үеэс эхтэй бөгөөд 45 см өндөр ултай ажээ. Ихэвчлэн Итали, Эртний Османы эзэнт гүрэнд, охид бүсгүйчүүд түгээмэл өмсдөг байжээ.
2
Хамгийн анхны өсгийтэй гутлуудын нэг юм. 1550-аад оны үеийн Европд улсад охид бүсгүйчүүд түгээмэл өмсдөг байжээ. Зөвхөн бүсгүйчүүд ч гэлтгүй эрчүүд хүртэл өмсөж байсан түүхтэй.
3
1660-аад оны охид, залуусын өмсдөг байсан гутлуудын нэг юм. Ихэвчлэн язгууртан айлын залуу бүсгүйчүүд болон, эрчүүд өмсдөг байжээ.
4
1670-аад оны үед, Францад тус гутлыг эрчүүд түгээмэл өмсдөг байв. Гаднах хээ угалз, загвар байдлаасаа шалтгаалаад язгууртан эсвэл энгийн ард эсэхийг нь хялбархан таньж болдог байсан гэнэ.
5
1750-аад оны үед Франц улсад IX Луйс хаан (King Louis) эл гутлыг өмсдөг байжээ. Үзүүр нь шонтгор тул явахад их хэцүү байсан гэдэг. Тиймээс ч хажуудаа дагуул, туслахаа дагуулан явдаг байжээ.
6
Энэ үеэс эхлэн баллерина буюу шаахайн гутал моодонд орж эхлэв. 1840 оны үед, бүсгүйчүүд өсгийгүй, намхан шаахайн гутлыг өмсөж эхэлсэн байна.
7
1850 он болоход охид бүсгүйчүүдийн дунд баллерина загварын өсгийтэй шаахай моодонд оржээ. Тус гутлыг ихэвчлэн ихэс дээдэс, тэргүүн хатагтай нар өмсдөг байсан аж.
8
1953 он буюу дэлхийн 2-р дайны үед, Францын охид бүсгүйчүүд маш дэгжин, гоёмсог өсгийтэй туфлийг өмсдөг байжээ. 20-р зууны секс бэлэг тэмдэг Мэрилин Монрое (Marylin Monroe), тус гутлыг өмсдөг байсан юм.
9
Харин XXI зуун гарсаар охид бүсгүйчүүд дэгжин загвартай, панк хэв маягтай, гоёлын туфль, өндөр өсгийтүүдийг илүүд үзэх болжээ.