Хачирхалтай 10 массаж

Өдөржин ажлын алжаалаас болж хуримтлагдсан алжаалын дараа массаж хийлгэнэ гэвэл мэдээж сайхан сонсогдож байгаа байх. Гэхдээ хэрвээ таныг алжаалаа тайлахад ямар нэгэн аймшигт могой оролцоно гэвэл ямар санагдаж байна? Филиппиний "Cebu" хотод очсон жуулчдын ихэнх нь энэ эмчилгээний талаар ихэд сонирхдог.

Хачирхалтай 10 массаж

1 Аварга могойн массаж

Нийт 250кг жин бүхий 4 аварга Бирм могойны тусламжтайгаар хулсан орон дээр тав тухыг мэдрэхийг хүсэгч нь мэдээж хангалттай зоригтой байх хэрэгтэй. Тэдгээр аварга могойнуудыг Michelle, Walter, EJ, Daniel гэж нэрлэдэг бөгөөд тэд “үйлчлүүлэгч”-ээ өлссөндөө хазахаас сэргийлж тус бүрийг нь 10 тахиагаар тэжээдэг байна. Могойнууд 10-15 минутын турш таны бие дээгүүр гулсах хөдөлгөөн хийсний дараа таны алжаал бүрэн тайлагдах болно. 

Аварга могойн массаж

2 Кактус массаж

За тэгэхээр Кактус массаж гэхээр мэдээж их өвдөх ёстой гэж та бодож байгаа. Гэсэн хэдий ч Мексикийн "Punta Mita" дах Дөрвөн Улирлын Амралтын газар "Hakali" кактус массаж нь өвчин зовлон огт мэдрүүлдэггүй (сэлүүрнүүдээс өргөснүүдийг нь авчихсан байдаг) бөгөөд арьсны чийгшилийг хангадаг байна. 250 долларт, та кактусны meringue (нэг төрлийн амттан), туна (кактусны дэлбээ), арьс чийгшүүлэхэд зориулсан tequila—аар амталсан pulque зэргээр үйлчлүүлж болно. 

Кактус массаж

3 Гижигдэх массаж

Гижигдэх талаар ярьж байгаа үед амрана гэдэг тийм хялбар энгийн зүйл биш боловч Испаны Мадрид хот дах "CosquilleArteSpa"–д зочдоо стрессээс салгахын тулд, гижигдэх техник ашигладаг байна. Энэ гижигдэх эмчилгээг хийхдээ, тэд зочдынхоо суга руу хуруугаараа чичихийн оронд, зөөлөн өдийг яг л өөрийн хуруу мэт мэдрэн үйлчлүүлэгчийнхээ нуруу болон бусад хэсгээр маш аалгуур зөөлнөөр хөдөлгөж тааламжтай байдлыг мэдрүүлдэг байна. Гэхдээ ихэнхдээ үйлчлүүлэгчид, эмчилгээний эхэн үед, гараа тас атгасан тааламжгүй байдалтай байдаг боловч, тэдэнд хүрч үйлчилгээг хийхэд тэрхүү хачин байдлаа орхиж илүү алжаал тайлж буйгаа мэдэрдэг байна. 
CosquilleArte (Tickle Yourself and Tickle Art) бол Изабел Айрэ-ийн шинэлэг санаа төдийгүй олон нийтэд ихэд таалагдаж байгаа гэнэ. Тэрээр энэ төрлийн үйлчилгээ өөр байдаг талаар судалж үзээд, дэлхийн анхны гижигдэх сувилалаа нээхээр шийджээ. 
Энэ эмчилгээ гэрэл багатай бүрэнхий, намуухан хөгжим эгшиглэсэн, хүж уугиулсан газар хийгддэг. Үйлчлүүлэгч хувцсаа тайлж, цаасан дотоож өмсөөд, доошоо харан хэвтдэг. Тэгээд хурууныхаа үзүүрээр түүний биеийн дагуу хүрсний дараа үүнийгээ өднүүдээр хийж эхэлдэг. Үүнийг хйилгэхэд 30 минут нь €25 ($35); 1 цагт €45 ($60) байдаг байна. 

Гижигдэх массаж

4 Мах цавчигчийн массаж

Тайваньд зөвхөн зориг зүрх бүхий хүмүүс л хийлгэхэд зориулагдсан олон төрлийн өвөрмөц массажууд байдаг. Хутганы массаж нь Хятадад 2000 жилийн тэртээгээс үүссэн. Сувилгаа хийх явцад, өвчтөний биеийг 10 хутга заазуурны тэгш биш иртэй талаар тогшино. “Хутганы массаж” –ийг биеийн энергийг суллан, цусны эргэлтийг сайжруулж, хорт бодисыг гадагшлуулдаг гэж үздэг. Энэ массажийг хийлгэхэд, 10 мин бүрт нэг цавчигч бүрийн үнэ 3.3 доллар байдаг байна. 

Мах цавчигчийн массаж

5 Зааны массаж

Хэрэв та бүсэлхий нурууныхаа хэсгээр өвдөлт, зовиур мэдэрдэг бол, энд танд зориулсан мэргэжлийн бариач ЗААН байна. Тайланд дах "Chiang Mai" жуулчны паркад гурван тонн жинтэй амьтныг өөрийн дасгалжуулагчийнхаа нурууг алгуур болгоомжтойгоор дарах өндөр мэдрэмжтэй үүрэг хийж гүйцэтгэхэд сургадаг байна. Хэрэв олон нийт үүнд эргэлзэж, мөн энэ нь тэдэнд сонирхолтой санагдвал тэднийг ч мөн энэ үйлчилгээнд оруулдаг гэнэ. 

Зааны массаж

6 Гондол завин дээрх массаж

Энэ мэдээж дэлхийн хамгийн романтик хотын хувьд тийм ч гайхаж бишрэх зүйл биш хэдий ч сэтгэл татсан spa байж чадна. Италийн Венец дэх Cipriani зочид буудлын Casanova Spa–д, сайхан амарч алжаалаа тайлангаа хотын өнгө үзэмжийг харахыг хүсэгчдэд зориулсан "Гондол" завины массаж байдаг бөгөөд үүгээр үйлчлүүлснээр, Венецийн далайгаас тасарсан нууран дээр хүний хөлөөс зайдуу газар амар амгаланг мэдэрнэ. Энэ гадаах массажинд таны арьсыг хамгаалахад зориулсан нарнаас хамгаалах SPF хамгаалалт бүхий тос ч багтдаг.

Гондол завин дээрх массаж

7 Африкийн эмгэн хумсны массаж

Орос, Япон, Английн Spa-нуудад нүүрний массажийг шинэ түвшинд хүргэж байна. Эмгэн хумсны аргыг мөн "Celebrity Escargot Course" гэх бөгөөд энэ нь арьсыг нөхөн сэргээж, сорви, үрчлээ, түлэнхийн ор мөрийг арилгана. Энэ эмчилгээгээр, гурван ширхэг эмгэн хумсыг салслаг хэсгээр нь таны нүүрэн дээр тавьснаар тэд гулсах мэт хөдөлгөөн хийж таны гэмсэн арьсыг нөхөн сэргээн чийглэг зөөлөн болгоно. 

Африкийн эмгэн хумсны массаж

8 Нүүр алгадах массаж

Хүн төрөлхтөний түүхэнд, алгадах гэдэг бол эсрэг хариу үйлдэл үзүүлэх нэлээд түгээмэл арга мөн. Тэдгээр алгадалт нь хоорондоо адилхан ч өөр ч байж болно. 

"Tata New Series World" болон "Mawin"–аар удирдуулсан 10 дадлагажигч нар л энэ "Тай Нүүр Алгадах" массажийг хийдэг. Үүнийг өөрөөр "Massage Boxing", "Face Slapping Natural" гэхчилэн нэрлэдэг. Энэ нь тун ховор гоо сайхны үйлчилгээ бөгөөд алгадах эмчилгээн дээр суурилж, үрчлээ арилган, илүү залуу сайхан нүүртэй болгож хөгшрөлтөөс сэргийлнэ гэж үздэг. Дадлагажигчдийн хэлж байгаагаар, тэдний багшийн ээж энэ үйлчилгээг зохиогоод дэлхий дээр зөвхөн 10 хүнд л арьс арчлах алгадалтын нууц аргыг үхэхээсээ өмнө зааж өгсөн гэжээ. Одоо Mawin болон Tata нар тэднээс өөр энэ үйлчилгээг хийх зөвшөөрөлтэй хүмүүс байдаг үгүйг сайн мэдэхгүй гэсэн байна. 


Тайландаас гадна зөвхөн 2 хүн байдаг бөгөөд тэд Сан Францискод байдаг гэнэ. 

Нүүр алгадах массаж

9 Хүүхдэд зориулсан өндөгний массаж

Энэ зурган дээр бид Хятадын Анхуй мужийн Hefei дэх халамжийн төвд нэгэн аав хүүхдийнхээ үсийг авсны дараа түүний толгойд өндгөөр массаж хийж байгааг харж байна. Хятадын уламжлалт итгэл үнэмшилд, Хятадын хоёрдох "lunar month" буюу цагаан сарын хоёрдох өдөр үсээ тайрах нь аз авчирдаг гэдэгт итгэдэг. 

Яагаад заавал массаж хийхэд өндөг ашигладаг талаар бид илүү мэдээлэл олж чадсангүй. Гэхдээ хальсыг нь авснаас хойш өндөг сальмонелл-аар бохирлогдож болох учраас энэ эрүүл ахуйн хувьд тохиромжгүй мэт санагдана. 

Хүүхдэд зориулсан өндөгний массаж

10 Дөлөн массаж

Дээрх тохиолдолуудыг бодоход, гал бол тийм ч муу зүйл биш бөгөөд ерөнхийдөө анагаагч болж өгнө. Мэдээж энэ галын эмчилгээ нь Хятадын уламжлалт эмнэлгүүдэд өвлийн саруудад нэлээд алдартай түгээмэл хэрэглэгддэг. Хүмүүс үүнийг өвөл элбэг байдаг ханиад томуу зэрэг өвчлөлүүдээс сэргийлж анагаана гэж итгэдэг. Алчууранд шатамхай бодис (спирт ч байж болно) шүршиж гал өгөөд өөр нэг алчуураар бүтээнэ. Энэ огтхон хэцүү өвтгөх зүйл биш бөгөөд магадгүй энэ массажийг жингээ хасах хамгийн сайн арга гэсэн таамаг ч байдаг. 

Дөлөн массаж

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()