1
Итипаллофобиа (Ithyphallophobia)
Эр бэлэг эрхтэн хөвчирч, босохоос айдаг энэхүү айдас нь гол төлөв өсвөр насныхан болон, хижээл насны эмэгтэйчүүдэд тохиолддог. Тийм ч түгээмэл биш гэсэн, сэтгэл санаатай шууд холбоотой. Хэн нэгний бэлгийн дарамт, таагүй харилцаанаас үүдэлтэй ажээ.
2
Епебофобиа (Ephebophobia)
Энэ нь залуу хүмүүсээс айх айдас юм. Тэдний эрч хүчтэй байдал, яахаас ч буцахгүй зан нь тэдний хувьд байж боломгүй зүйл гэнэ. Тиймээс ч аль болох залуу хүмүүсээс хол байж, өөрийгөө тэднээс тусгаарлахыг хүсдэг байна. Хамгийн сонирхолтой нь тиймэрхүү айдастай хүмүүс элдэв халдлага, үймээнээс үүдэн ийнхүү айдастай болсон байдаг ажээ.
3
Колрофобиа (Coulrophobia)
Маш олон хүмүүс энэхүү айдсаас болж шаналдаг. Энгийн хүмүүсээс олны танил эрхмүүдэд ч гэсэн түгээмэл тохиолддог юм. Том жижиг, элдэв алиалагчдын аймшигтай дүр төрх нь тэдний эвгүйцүүлж, бие нь тавгүйрхэхэд хүргэдэг. Холливуудын нэртэй жүжигчдийн нэг Жонни Депп (Johny Depp)-ийн хувьд, алиалагчаас маш их айдаг ажээ. Гэсэн хэдий ч тэрээр Алиса гайхамшгийн оронд кинонд, маш их нүүр хувиргалттай малгайчны дүрд тоглосон юм.
4
Эргазиофобиа (Ergasiophobia)
Тус айдас нь залуусын хувьд тийм ч түгээмэл биш гэлээ мэр сэр байсаар л байдаг юм. Ажил хийхээс айх айдас нь тэдний сэтгэл зүйтэй нягт холбоотой. Урт удаан хугацаанд ажилгүй гэртээ байснаас энэхүү айдаст өртөх нь элбэг.
5
Жимнофобиа (Gymnophobia)
Энэхүү айдас нь нүцгэн хүн харахаас айх, тэднээс эмээх айдас ажээ. Тэр ч бүү хэл, нүцгэн хүнийг дүрсэлсэн уран зураг, баримлаас хүртэл айж цээрлэдэг байна.Тиймээс хувийн амьдрал нь үнэхээр асуудалтай байх нь элбэг. Сэтгэл зүйтэй холбоотой тул, урт хугацааны эмчилгээ шаардлагатай юм.
6
Неофобиа (Neophobia)
Тэд ямарваа нэгэн шинэ зүйлсээс маш их айдаг байна. Учир нь тэдэнд элдэв химийн бодис, хүний биед хортой зүйлс хуримтлагдсан байдаг хэмээн итгэдэг учраас урь өмнө хүн хэрэглэж байсан, хуучин зүйлсийг худалдан авч хэрэглэдэг аж.
7
Параскаведекатриафобиа (Paraskavedekatriaphobia)
Хачирхалтай нь энэ төрлийн айдастай хүмүүс, 5 дахь өдөр бүрийн13-наас айдаг байна. Учир нь барууныхан тэдгээр хүмүүс энэ өдрийг азгүй, муу ёрын өдөр гэхчлэн цээрлэдэг ажээ. Тиймээс эл өдөр элдэв ажил төлөвлөх, аян замд явахаас цээрлэдэг.
8
Панфобиа (Panphobia)
Дээрх айдсуудаас хамгийн хэцүү нь энэ юм. Учир нь тэдгээр хүмүүс бүхий л зүйлсээс айдаг. Тиймээс орчноосоо тусгаарлагдсан байдаг гэхэд болно. Энэ нь нэг ёсны маш хүнд эмгэг юм. Цаашлаад хүмүүсээс дөлөх, нийгмээсээ тусгаарлагдан, амьдрахад их төвөгтэй болдог байна.
9
Тапофобиа (Taphophobia)
Мөн л сэтгэл зүйн эмгэгтэй холбоотой. Сэтгэцийн, аймшгийн кино их үзэх, хэт төсөөлөн бодохоос хамааралтай ажээ. Амьдаараа булагдахаас айх, хэн нэгэн аймшигт этгээдтэй таарахаас үхтлээ айдаг. Тэд хэтэрхий гэмээр ургуулан бодох талтай тул, аль болох тайван орчинд амьдарч, сэтгэл санаагаа олон зүйлд сатааруулахгүй байх нь чухал гэнэ.
10
Птеронофобиа (Pteronophobia)
Энэ нь нэг төрлийн өднөөс айх айдас юм. Тэд хөвсгөр зөөлөн өд, биеийг ирвэгнүүлэх бүхий л зүйлсээс маш их айдаг байна.