1
Тунгалаг мод
Та модон хаалганы цаанаас юмсыг харж болно гээд төсөөлдөө. Үнэхээр гайхалтай биш гэж үү? Модыг тунгалаг болгон хувиргахад хялбар 2 алхам хийх хэрэгтэй. Эхлээд модоо натрийн гидроксидтой усанд 2 цаг орчим чанана. Ингэснээр ургамлын өнгийг тодорхойлогч лигнин гэх холимог бодис нь өнгөө алдаж, цагаан болж хувирдаг. Харин үүний дараа эпоксидийн цавуунд дэвтээж, норгосноор яг л шил мэт тунгалаг болох гэнэ. Одоогоор үүнийг ашиглаж ямар нэгэн зүйлийг барьж хийгээгүй байгаа боловч ирээдүйд өргөн хэрэглэгдэх аж.
2
“Hyperloop”
Энэхүү гайхалтай төхөөрөмжийг анх 2013 онд санаачилсан байдаг. Энэ нь нэг төрлийн унаа юм. Зорчигчдыг 1300 км цагийн хурдтайгаар тээвэрлэнэ гээд боддоо. Бүр дуу тархах хурднаас ч илүү хурдтай байх гэнэ. Одоогоор туршилтын шатандаа явж байгаа бөгөөд тун удахгүй энэ нь хүмүүсийн хэрэглээнд нэвтэрч, салшгүй нэг хэсэг нь болох аж.
3
Эгц босоо хөдөө аж ахуй
2050 он гэхэд хүн амын 80 гаруй хувь нь суурин амьдралтай болсон байх бөгөөд хүнс тэжээлийн дутагдалд орох гэнэ. Иймд эрдэмтэд нэгэн гайхалтай санааг бодож олсон нь эгц босоо хөдөө аж ахуй юм. Энэ нь газар нутаг шаардахгүйгээр хүнс тэжээлийг ургуулан боловсруулах бөгөөд илүү чанартай, боловсорсон бүтээгдэхүүнийг асар ихээр үйлдвэрлэх гэнэ.
4
3D хэвлэл
Сүүлийн жилүүдэд 3D хэвлэл эрчээ аван, дэлхий нийтийг гайхшруулаад байгаа билээ. Харин энэ нь цаашлаад улам дэвшилтэт, боловсронгуй болох аж. Үүгээр юуг ч хэвлэж болох бөгөөд жинхэнэ гар буу, байшин барилга, хүний царайг хүртэл хэвлэж байсан удаатай. Ирээдүйд хүний бие эрхтэн, машин гээд л хүссэн бүгдийгээ хэвлэх боломжтой болох юм.
5
Ухаалаг шил
Шил хүртэл ухаалаг болно гээд боддоо. Тэр таны хүслээр хувирч өөрчлөгдөх болно. Таныг хүсвэл энгийн нэгэн шил байх бол эсрэгээрээ бүүдгэр болоод дүрс нэвтрүүлдэггүй шил болж ч өөрчлөгдөх боломжтой гэнэ шүү. Үнэхээр гайхалтай биш гэж үү? Ингэхийн тулд та ердөө гараа хөдөлгөж, чиглүүлэхэд хангалттай.
6
Холограм
Таны гар утас, таблетнаас бүхэл бүтэн хүн гарч ч болзошгүй. Гар утас үйлдвэрлэгч компаниуд ойрын ирээдүйд лазер гэрлийн хугарлыг ашиглан ямар нэгэн шилгүй энгийн нүдээр 3 хэмжээст дүрс харуулах холограм технологийг бий болгохоор зорьж байна. Бүх зүйлсийг хуруугаараа удирдах боломжтой болж, та бидэнд хийх ч зүйл үлдэхгүй нь дээ...
7
Гэр цэвэрлэгч робот
Робот улам л илүү төгс болж зохиомжлогдож байна. Одоо бүр дуулгавартай гэгч нь гэрийг тань цэвэрлэж, үйлчилгээ үзүүлэх роботыг бүтээж байгаа юм. Энэ нь таны хэлсэн үг бүрийг гүйцэлдүүлж, үүрэг даалгаврыг биелүүлэх аж. Тэгэхээр ирээдүйд бидний үр удам багахан хэмжээний робот армитай болсон байж ч мэдэх юм шүү.
8
Хүний хувьсал
Бид ч гэсэн ирээдүйд роботын нэгэн адил автомат горимын "хольцтой" болох өндөр магадлалтай. Ингэснээр бидний гүйх, харайх зэрэг хурдны чадварууд дээшлэх боловч бидэнд өөрсдийн маань бодол, оюун санаа хэвээр үлдэх юм. Тархинд мэдээллийг түргэн шуурхай хадгалж, хүссэн үедэ тод томруунаар санах боломжтой болох аж.
9
Хиймэл оюун ухаан
Хиймэл оюун ухааныг улам хөгжүүлж, комьпютерийн үйл явцыг мөн суулгаж өгөх гэнэ. Ингэснээр хиймэл оюун ухаан нь төгс болж хувирах аж. Гэхдээ маш олон эрдэмтэн, судлаачид тус бүтээлийг ертөнцийг төгсгөлийг авчирч мэднэ хэмээн таамаглацгааж байгаа юм. Ирээдүйг урьдаас харах аргагүй тул хүлээж л байя.
10
Нано технологи
Нанотехнологи гэдэг бол аливааг нано хэмжээст түвшинд угсрах, бүтээх, өөрчлөх технологийг хэлдэг. Өөрөөр хэлбэл атом молекулын түвшинд 1-100 нанометр хэмжээний дотор ажиллахыг хэлнэ. Харин энэ нь цаашлаад хорт хавдар, элдэв өвчнийг эмчлэхэд томоохон үүрэг гүйцэтгэх байна. Нано технологийн дэвшил био тэмдэгт хэмээх эсүүд хэвийн бус болохоороо өгдөг сигналийг илрүүлж, эмчлэх аж. Энэ нь биднийг мөнх амьдралд хүргэх хамгийн гол түлхүүр ч байж мэднэ.