Жонни Деппийн зовлонт амьдрал

Холливуудын хамгийн сайхан залуусын нэг, авьяаслаг дур булаам жүжигчин Жонни Депп (Johnny Depp), сүүлийн үед олны хэл амны бай болоод байгаа билээ. Учир нь тэрээр залуухан амрагаа хардалтын улмаас биед нь бэртэл учруулсан гэх үндэслэлээр шүүхэд дуудагдаад байгаа. Энэ мэт түүний амьдралын хамгийн хүнд он жилүүдээс хуваалцъя. Гэсэн ч тэрээр үнэхээр нугаршгүй хүчтэй уран бүтээлч билээ.

Жонни Деппийн зовлонт амьдрал

1 Түүний охин бөөрны өвчлөлөөс болж амиа алдахаа шахсан

Жүжигчин эр кино ертөнцөөс гадна, бодит амьдрал дээрээ ч маш гайхалтай эцэг гэгддэг. Түүний алиа хошин занд хүүхдүүд нь үргэлж таатай байдаг бөгөөд ааваараа маш их бахархдаг гэнэ. Тэрээр урьд нь хайр сэтгэлийн тал дээр маш хөнгөмсөг, явдалтай эр байсан бол хүүхдүүдийнхээ эх Францын жүжигчин, дуучин Ванесса Парадис (Vanessa Paradis)-тай учирснаар байдал өөр болжээ.
Хосууд 14 жилийн турш хамтран амьдрахдаа Лили-Роуз (Lily-Rose) болон Жонн Кристофер (John Christopher) хэмээх хоёр хүүхэдтэй болсон юм. Түүний том охин 7 настай байхдаа хоолны хордлого авч, түүнчлэн бөөр муутай байсан нь ч нөлөөлж, эмнэлгийн орон дээр амьсгал хураах дөхсөн гэдэг. Гэвч жүжигчин эр бүхий л сайн эмнэлэг, эмч нартай холбогдон, охиноо бүрэн шинжилгээнд хамруулж, 2 сая долларыг зарцуулсан байна. Тэрээр өнөөг хэр нь тэрхүү хар бараан дурсамжийг сөхөх дургүй гэнэ.

Түүний охин бөөрны өвчлөлөөс болж амиа алдахаа шахсан

2 Цэнгээний газраас болж, сайн найзаа алдсан

Жүжигчин эр 1990-ээд оны эхээр нэгэн үе өөрийн цэнгээний газрыг нээн, ажиллуулж явжээ. Мэдээж тэгэхдээ ганцаараа биш сайн найз, бизнесийн түнш Энтони Фокс (Anthony Fox)-тэй хамтарсан гэдэг. Эхний үед түүнд ажил нь маш сонирхолтой сайхан санагдаж, 2001 оноос эхлэн хар тамхи, согтууруулах ундааг хавсран худалдаалсан байна. Чухам тухайн үед түүний үнэнч нөхдийн нэг, хөгжимчин Ривер Феникс (River Phoenix), хар тамхи, архи хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн зүрхний шигдээс тусч, нас барчээ. Жүжигчин эр найзынхаа үхэлд өөрийгөө буруутган, цэнгээний газраа хаасан байдаг.

Цэнгээний газраас болж, сайн найзаа алдсан

3 Олон жилийн турш урт үстэй явсан

Тэрээр үргэлж л маш сонин содон, этгээд дүрүүдийг бүтээдэг шүү дээ. Бид бүхэн түүнийг "Edward Scissorhands" буюу "Хайчин гарт Эдвард", "Pirates of the Carribbean" буюу "Карибын тэнгисийн дээрэмчид" цуврал кинонууд, "Charlie and the Chocolate Factory" буюу "Чарли ба Шоколадны үйлдвэр", "Alice in Wonderland" буюу "Алиса гайхамшгийн оронд", "Sweeney Todd: The Demon Barber of Fleet" гэх мэт кино ертөнцөд хувьсгал хийсэн гайхалтай бүтээлүүдээр нь мэдэх билээ. Та анзаарсан бол тэдгээр дүрүүдэд залуу эр үргэлж л урт үс, сахалтай байдаг шүү дээ. Тиймээс ч мэргэжлийн онцлогоосоо шалтгаалан олон жилийн турш урт үстэй явсан гэдэг.

Олон жилийн турш урт үстэй явсан

4 Хэд хэдэн удаа цагдаад баривчлагдсан

Жүжигчин эр, маш их шуугиан тарьж байсан адармаатай харилцаануудаараа алдартай. Түүний болзож явсан бараг бүх бүсгүйчүүд олны танил, үзэсгэлэнтэй, алдартай бүсгүйчүүд байдаг. Энэ нь ч аргагүй биз. Вайнона Райдер (Winona Ryder), Кейт Мосс (Kate Moss), Женнифер Грей (Jennifer Grey) зэрэг бүсгүйчүүдтэй харилцаа тогтоох бүртээ үргэлж асуудалд ордог байжээ. Хүч хэрэглэсэн, танхайрсан, биед халдсан зэрэг шалтгаанаар маш олон удаа цагдаад баригдсан байдаг. Магадгүй тэд хоорондоо нийцэж, тохирдоггүй байсан ч байж болох юм.

Хэд хэдэн удаа цагдаад баривчлагдсан

5 Архинд донтсон

Тэрээр хэд хэдэн удаа архидан согтуурсан, хар тамхи хэрэглэсэн байдалтай сэтгүүлчид, зурагчдын хараанд өртсөн байдаг. Мөн 2014 оны “Hollywood Film Awards” шагнал гардуулах ёслол дээр хөлчүү ирж, үг хэлсэн. “Нэр алдар, амжилт чамд хэзээ ч аз жаргалыг өгөхгүй. Тиймээс ухаантай амьдрах хэрэгтэй” гэсэн юм. Үүнээс харахад тэрээр өөрийн амжилт, эд баялагт төдийлөн сэтгэл хангалуун байдаггүй бололтой. Аз жаргал нь болсон хань ижлээсээ салсандаа өнөөг хэр нь гутарч явдаг байж ч мэдэх юм.

Архинд донтсон

6 Холливуудын хамгийн нэр хүндтэй жүжигчин

Америкийн алдарт Форбес сэтгүүлд түүнийг хамгийн нэр хүндтэй, өндөр үнэлгээтэй жүжигчдийн нэгээр нэрлэсэн байдаг. Энэ ч үнэн юм. Гэвч аливаа юм бүхэн золиостой байдаг хойно түүнд эд баялаг, хөрөнгө мөнгө харамгүй ирсэн ч, үнэнч хайраа алдаж явуулсандаа харамсаж явдаг болов уу.

Холливуудын хамгийн нэр хүндтэй жүжигчин

7 Хайрын романсууд

Тэрээр урьд нь маш олон бүсгүйчүүдтэй нэр холбогдож явсан. Уран бүтээлд хамтран тоглосон болон, загвар өмсөгч, үзэсгэлэнтэй бүсгүйчүүд багтдаг байв. Гэсэн ч 1999 онд Ванесса Парадис (Vanessa Paradis)-тай учирснаар Жоннигийн амьдрал тогтвортой болж иржээ. Гэвч хосууд 2012 онд салах болсноо зарлаж, олныг гайхшруулаад амжсан. Харин түүнээс удалгүй жүжигчин эр, өөрөөсөө 23 насаар дүү жүжигчин Эмбер Херд (Amber Heard)- тай болзож, удалгүй 2015 онд гэрлэлтээ батлуулсан.
Харамсалтай нь жүжигчин бүсгүй саяхан, шүүхэд салах өргөдлөө өгсөн бөгөөд, Жонни Деппийг архинд донтсон, гэр бүлийн хүчирхийлэл үзүүлсэн хэмээн өөрийн хавдаж хөхөрсөн нүүрний зургийг олонд дэлгэсэн юм. Хүмүүс энэ хэргийг янз бүрээр хүлээн авч байгаа ч жүжигчин бүсгүйг өөрөөсөө болсон, мөнгөнд нь шунасан зэргээр буруутгаж байгаа гэнэ. Одоогоор Депп өөрийн биеэр ямар нэг тайлбар хийгээгүй байна. Энэ асуудал түргэн шийдэгдэхийг шүтэн бишрэгчид нь хоног тоолон хүлээж байгаа юм.

Хайрын романсууд

8 "Үүрд Винона" (Winona)

Тэрээр 1989-1993 ондуудад "Edward Scissorhands" буюу Хайчин гарт Эдвард, кинонд хамтран тоглосон, үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй Вайнона Райдер (Winona Ryder)-тай хамтран амьдарсан байдаг. Жүжигчин эр тухайн үед хэвлэлийн хэрэгслүүдээр өөрийн жинхэнэ хайрыг олсон, түүнд үүрд хайртай хэвээр байх болно хэмээн тангаргалж, зүүн гарын мөрөн дээрээ “Winona Forever” хэмээх шивээсийг хийлгэсэн. Гэвч тэдний харилцаа харамсалтай нь бүтээгүй юм.

"Үүрд Винона" (Winona)

9 Маш их шүүмжлэл хүртсэн

Жүжигчин эр “The Lone Ranger” киноны нутгийн уугуул иргэн болох Тонтогийн дүрд тоглосон юм. Гэвч энэ дүр нь түүнийг дүрдээ сайн ороогүй, судалгаа бага хийсэн гэх зэрэг тааруухан үнэлгээг шүүмжлэгчдээс авсан байдаг. Яг үнэндээ Депп зураг авалтын туршид хээр хонож, нутгийн индиан залуустай хүртэл хэсэг хамт амьдарсан гэдэг шүү. 

Маш их шүүмжлэл хүртсэн

10 Түүний тоглосон хэсэг хасагдсан

Найруулагч Оливер Стоун (Oliver Stone)-ний найруулж 1986 онд үзэгчдийн хүртээл болгосон “Platoon” кино нь шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээг авч байв. Тус кинонд Вьетнамын дайны талаар өгүүлдэг. Депп, Лернер хэмээх залуу зохион бүтээгчийн дүрд тоглосон боловч, түүнийг дэлгэцэнд гаргахдаа маш олон хэсгийг хасаж, ердөө 2 хэсгийг л үлдээсэн гэдэг. Тэрээр энэхүү явдалд маш таагүй ханддагаа хэлж байсан удаатай.

Түүний тоглосон хэсэг хасагдсан

11 Хамгийн амжилтгүй кино

Жүжигчин эр өнгөрсөн жил “Mortdecai” хэмээх кинонд гол дүрийг бүтээсэн боловч, энэ нь түүний тоглосон хамгийн муу бүтээлээр нэрлэгдэж, тэр бүү хэл асар их хөрөнгөөр "шатсан" гэдэг. Тиймээс ч тэрээр тус киноны талаар сэтгүүлчдэд ярих дургүй гэнэ. Адал явдалт, инээдэм төрлийн тус кинонд Депп 10 сая долларын алдагдалтай ажилласан байна.

Хамгийн амжилтгүй кино

12 Нохой хууль бусаар хил нэвтрүүлсэн хэрэг

Өнгөрсөн жил, Жонни Депп болон түүний эхнэр Амбер Херд нарын шүүх хурал Австралийн Квинсленд мужийн Голд Коаст хотын шүүхэд явагдсан юм. Жүжигчин эр, "Карибын тэнгисийн дээрэмчид" киноны шинэ ангийн зураг авалтаараа Австрали улсад байрлаж байжээ.  Энэ үеэр түүний эхнэр Амбер Херд тус улсад хүрэлцэн ирэхдээ өөрийнхөө “Йоркшир террьер” үүлдрийн 2 нохойг хуурамч бичиг баримтаар хил давуулсан юм. Иймээс Квинсленд мужийн шүүхээс тэдэнд сарын хугацаатай хүмүүжлийн шийтгэлийг оноосон юм. Тус явдал Деппийн киноны зураг авалтад маш хүндээр нөлөөлсөн тул, үүнд маш сэтгэл гутруу байх нь ойлгомжтой юм.

Нохой хууль бусаар хил нэвтрүүлсэн хэрэг

13 Нэгэн үе үзэн ядагдсан

Тэрээр Германы “Stern” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа:  “Америк бол нохойн баас шиг хогийн газар. Энд хазаж чадахгүй бол, хазуулж үхнэ” хэмээсэн юм. Түүний энэ үгээс болж ард түмэн ихэд бухимдаж байв. Өөрийн орны нэр хүндийг унагалаа, чамайг үзэн ядаж байна гэх хараалын үгс хаа сайгүй урсаж байжээ. Гэвч энэ байдал мартагдаж, удалгүй намжсан аж.

Нэгэн үе үзэн ядагдсан

14 Бүтээсэн дүрээсээ маш их шүүмжлэл хүртсэн

Тэрээр 2015 онд, “Black Mass” кинонд гэмт хэргийн толгойлогч, Жеймс Уайти Булжер (James Whitey Bulger) хэмээх хүний дүрийг бүтээсэн юм. Гэвч түүнийг шүүмжлэгчид дүрийнхээ санааг бүрэн гаргаж өгөөгүй, маш муу тоглосон хэмээн нэг бус удаа шүүмжилжээ. 

Бүтээсэн дүрээсээ маш их шүүмжлэл хүртсэн

15 Түүний амьдрал бүхэлдээ сорилт

Жонни Деппийн шүтэн бишрэгчид түүнийг "Оскар"-ын шагналтан болгохыг маш их хүсдэг. Тэр гурван ч удаа нэр дэвшсэн ч одоогоор нэг ч "Оскар" авч чадаагүй юм. Гэхдээ хэрэв түүнд яг тохирсон, жүжигчнийх нь ур чадварыг бүрэн гаргаж, харуулж чадах дүр олдвол Жонни Депп хүсэн хүлээсэн "Оскар"-аа авч шүтэн бишрэгчдээ баярлуулах ч юм билүү. Бүх зүйл түүний урд бий. Тиймээс Жонни Депп ирээдүйд биднийг сэтгэл хөдөлгөсөн олон сайн бүтээлтэй танилцуулна гэдэгт итгэл төгс байна. 

Түүний амьдрал бүхэлдээ сорилт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()