1
Тэрээр дөнгөж 14-хөн настай байхдаа анорексиагаар өвчилж, түүнээсээ үүдэн давхар сэтгэл гутралд орсон байна. Энэхүү өвчнөөр өвчлөх болсон шалтгаан нь тарган хэмээн ангийхандаа шоолуулж, сэтгэцийн өвчтэй эгчээсээ болж зовж шаналсных байжээ.
2
14 настай хүүхэд дунджаар бол 40-45 кг байх ёстой. Гэтэл тэр энэ үедээ ердөө л 28 кг жинтэй байжээ.
3
Мэдээж энэхүү аймшигт өвчин, охиных нь зовлон шаналал эцэг эхэд нь хэд дахин хүндээр туссан нь ойлгомжтой. Аав нь Жеммаг өглөө бүр амьсгаатай байна уу үгүй юу гэдгийг шалгахаар эртлэн өрөөнд нь орж ирдэг байжээ.
4
7 жилийн турш тасралтгүй эмчилгээ хийлгэх явцдаа эмч нар бүр гурван ч удаа түүнийг ямар ч найдлагагүй хэмээн хэлж байжээ.
5
Тэр хоол идэх нь байтугай, харахыг ч хүсэхгүй байсан тул гуурсаар шингэн залгаж, витамин нөхөж байв.
6
Энэ бүх аймшигт явдал нь түүнийг амьдрах итгэлгүй болгож, гарт нь ийм сорви үлдээхэд хүрчээ.
7
Харин энэ бол түүний шинэ төрх. Хоолны хэвийн дуршилтай болж, бага багаар жин нэмэхэд тусалсан Жеммагийн аав ээж үнэхээр гайхалтай.
8
9
Өнгөрсөн амьдралаас үлдсэн шарх өнөөдөр харин сорви л болж үлддэг. Хэзээ ч алга болохгүй гэлээ бидэнд үргэлж ухаарал хайрлаж, амьдрах итгэлийг сэргээсээр л байдаг билээ.
10
Энэхүү мэдээлэл интернэтэд тавигдсаны учир нь Жемма охин өөртэй нь ижил асуудлаар шаналж яваа, амьдрах итгэл, эрч хүчээ алдсан охидод туслахыг хүссэнийх билээ.
11
12
13
14
15
16
17