Тэднийг ийм том хүүхэдтэй гэдгийг мэдэх үү?

Цаг хугацаа харвасан сум мэт өнгөрч, нэг л мэдэхэд бидний шүтэн бишэрч явсан алдартнуудын хөгшрөн, зарим нь бүр эмээ, өвөө болсон байх юм. Үнэхээр гайхмаар шүү. Тэдний хүүхдүүдийн нялх багынх нь төрхийг мэдэх ч, ийм том залуус, бүсгүйчүүд болсон гэдгийг нь анзааралгүй өнөөг хүрчээ. Зарим нь ч үнэхээр ангайлгаж байна шүү. 

Тэднийг ийм том хүүхэдтэй гэдгийг мэдэх үү?

10 Мадонна (Madonna)

Нэрт дуучин Мадоннагийн охин Лурдес Леон (Lourdes Leon) өдгөө 19 нас хүржээ. Сахилгагүй, задгай амьдралтай Мадоннаг хүмүүс охиноо яаж ингэж сайн хүмүүжүүлдэг байна хэмээн бүр гайхаж орхидог гэнэ. Учир нь Лурдес их ухаалаг бөгөөд бизнес сэтгэлгээ өндөртэй нэгэн аж. Мадонна ч охинынхоо боловсролд бүхнээс илүүтэй анхаарал хандуулдаг юм. Өдгөө Лурдес “Material Girl” хувцас загварын брэндийг эзэмшиж, ажиллуулдаг байна.

Мадонна (Madonna)

9 Майкл Жейксон (Michael Jackson)

Попын хаан Майкл Жейксон 2 хүү 1 охины эцэг билээ. Түүний гэнэтийн үхэл нь дэлхий нийтийг цочроож, олон хүний нулимсыг урсгасан юм. Хэрэв та санаж байвал тэрээр бяцхан охиноо олны хараанд байлгахыг хүсдэггүй байсан учир үргэлж нүүрийг нь бүтээн, дагуулж явдаг байсан юм Харин өдгөө түүний охин Парис Жэйксон (Paris-Michael Katherine Jackson) 18 настай том бүсгүй болжээ. Түүний гүн цэнхэр нүд, үзэсгэлэнт инээмсэглэл нь эрхгүй Попын хааныг санагдуулна.

Майкл Жейксон (Michael Jackson)

8 Жуд Ло (Jude Law)

Гайхалтай халуухан болоод чадварлаг жүжигчин Жуд Логийн хүү Раферти Ло (Rafferty Law) 19 нас хүрчээ. Тэднийг эцэг хүү гэхэд гайхмаар байгаа биз? Жуд яг л түүний ах шиг харагдана. Тэдний харилцаа их сайн бөгөөд яг л найзууд шиг байдаг гэнэ. Харин Раферти өөрийн царайлаг төрхөө ашиглан, загвар өмсөгч, дуучны карьераа эхэлж байгаа юм.

Жуд Ло (Jude Law)

7 Лудакрис (Ludacris)

Хип хоп ертөнцийн бас нэгэн амьд домог төдийгүй жүжигчин Лудакрис 20 настай охинтой гэдгийг та мэдэх үү? Шайла Скатт (Shaila Scott) 1996 оны 9-р сард төрсөн бөгөөд аавтайгаа маш дотно харилцаатай байдаг аж. Мэдээж алдар нэртэй хүний хүүхэд байх амаргүй боловч тэрээр эерэг, зөв бодолтой нэгэн болж төлөвшжээ.

Лудакрис (Ludacris)

6 Эминем (Eminem)

Мэдээж тэр бол чадварлаг реппер, дэлхий дахинаа алдар нэрээ цуурайтуулсан гайхалтай уран бүтээлч билээ. Түүний хүндхэн болоод бартаат амьдрал нь түүнд шилдэг уран бүтээл туурвих эрч хүч хайрлаж, бүх цаг үеийн хамгийн шилдэг репперүүдийн нэг болгосон юм. Эминем нэртэй репперээс гадна хүндлэл хүлээсэн эцэг хүн. Тэрээр цэцэг шиг 3 охинтой бөгөөд том охин болох Витней Лэйн (Whitney Laine) нь өргөмөл бол бага 2 охин нь түүний төрсөн хүүхдүүд юм. Эминемийн дунд охин болох Хэйлие (Hailie) өдгөө 20 настай төдийгүй үзэсгэлэнт төрхөөрөө хүн бүрийг гайхшруулж, хэзээдээ ийм хөөрхөн бүсгүй болчихвоо хэмээн уулга алдуулж байгаа билээ. Тэр саяхан ахлах сургуулиа төгссөн юм. 

Эминем (Eminem)

5 Ламар Одом (Lamar Odom)

"NBA" буюу АНУ-ын үндэсний сагсанбөмбөгийн холбооны нэрт тамирчин Ламар Одом нь анх Лиза Моралез (Lisa Morales) гэх бүсгүйтэй үерхэж охинтой болсон нь Дестини Одом (Destiny Odom) билээ. Хосуудын харилцаа удаан үргэлжилсэнгүй, удалгүй тэрээр реалити шоуны од Хлое Кардадшьян (Khloe Kardashian)-тай гэр бүл болсон юм. Өнгөрсөн жил Ламар Одом бурхны оронд очих шахаж, олон нийтийг шуугиулж байсан бөгөөд тухайн үед түүний охин аавынхаа дэргэдээс алхам ч холдоогүй гэдэг. Тэдний төрх ч гэсэн их адилхан байгаа биз.

Ламар Одом (Lamar Odom)

4 София Вержера (Sofia Vergara)

Холливуудын үзэсгэлэн төгс бүсгүйчүүдийн нэг болох София 20 гаран настай царайлаг хүүтэй гэдгийг та мэдэх үү? Тэд ээж, хүү биш яг л хосууд шиг харагдаж байгаа биз. Түүний хүүг Маноло (Manolo) гэдэг бөгөөд ээжийгээ дуурайгаад ч тэрүү царайлаг гэж жигтэйхэн. Тэд яг л найз нөхөд шиг харилцаатай төдийгүй болж л өгвөл цагийг хамт өнгөрүүлэхийг хичээдэг байна.

София Вержера (Sofia Vergara)

3 Эрика Жирарди (Erika Girardi)

Бүх хүмүүсийн хайрыг өөртөө татаж чаддаг үзэсгэлэнт хадагтай Эрика 20 настай цагдаа хүүтэй байна шүү. Тэрээр энэ тухайгаа төдийлэн яриад байдаггүй бөгөөд хүүгийнх нь амьдралд төвөг удаж мэднэ хэмээн цааргалдаг ажээ. Мөн түүний хүү биеэ даасан чадварлаг нэгэн бөгөөд олон нийтэд танигдаж, хэл аманд орооцолдох дургүй гэнэ.

Эрика Жирарди (Erika Girardi)

2 Том Хэнкс (Tom Hanks)

Холливуудын хамгийн чадварлаг болоод нэр хүндтэй жүжигчдийн нэг бол яалтчгүй Том Хэйнкс билээ. Түүний том хүү нь аавтайгаа усны дусал мэт адилхан аж. Түүнийг Колин Хэйнкс (Kolin Hanks) гэдэг бөгөөд 38 настай юм. Алт шиг жүжигчин хэмээн үнэлэгддэг аавынхаа мэргэжлийг өвлөн авсан тэрээр олон кинонд дүр бүтээж, карьераа амжилттай үргэлжлүүлж яваа билээ.

Том Хэнкс (Tom  Hanks)

1 Вилл Смит (Will Smith)

Жүжигчин Вилл Смитийн хүүхэд гэхээр хүн бүр Жейдэн (Jaden) болон Виллов Смит (Willow Smith)-ийн талаар боддог. Гэхдээ Вилл Смит тэднээс өөр 23 настай Трэй (Trey) гэх хүүтэй гэдгийг та мэдэх үү? Нэрт жүжигчин залуудаа Шери Зампино (Sheree Zampino) гэх бүсгүйтэй болзож байсан бөгөөд тэд хүүтэй болсон нь Трэй юм. Мэдээж тэдний харилцаа удаан үргэлжлээгүй төдийгүй хүүг нь Шери өсгөх болжээ.

Вилл Смит (Will Smith)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()