1
Гэрийн эзнийг Кимура Сан (Kimura-san), харин эхнэрийг Эри-Чан (Eri-chan) гэдэг ажээ. Тэд зургийн багийнхнийг гэртээ урьсан байна.
2
Гэхдээ гэрэл зургийн багийнхан байрны гадаах талбай, болон тэдний машинаас эхлэхээр шийджээ. Хосууд "Daihatsu" хэмээх жижиг тэрэгийг унадаг байна.
3
Тэд машинаа ихэвчлэн байрны зогсоолд тавьдаг бол, түр зогсохдоо зүгээр л байрны дор тавьчихдаг аж.
4
Япон орон сууцнууд ерөнхийдөө зай талбай маш их хэмнэсэн, тохилог зохион байгуулалттай байдаг. Тэдний байр Осака хотод байдаг бөгөөд мөн л жижгэвтэр талбайтай байруудын нэг юм.
5
Ингээд байрны үүдээр орлоо...
6
Харин энэ хэсэгт, автомат машин, шуудангийн хайрцаг зэргүүд байрладаг байна.
7
Харин харагдаж байгаа цагаан шүүгээний хувьд, оршин суугчдийн илгээмж, ачаа тээшийг аюулгүй хадгалах зориулалттай гэнэ. Жишээ нь та дэлгүүр хэсэж яваад, гэртээ орох боломжгүй бол хаалганыхаа дугаарыг хийгээд, тус хайрцагт бараа бүтээгдэхүүнээ хийх байна.
8
Энэ бол үүдний хэсэг юм. Оршин суугчдийг хүлээж байгаа хүмүүс энд сууж, тухладаг байна. Тус газар нь улирлаасаа шалтгаалаад халуун болон хүйтэн сэнсээр үлээлгэдэг.
9
Үүдний чимэглэл
10
Харин энэ хэсэгт оршин суугчид нууц дугаарыг оруулж, дотогшоо нэвтэрдэг юм.
11
Цахилгаан шатны гадна дэлгэцэнд, дотор юу болж байгааг харуулдаг тул, аюулгүй байдал талаасаа үнэхээр тустай юм. Тиймээс энд элдэв хулгай, дээрэм, танхайн хэрэг гардаггүй гэхэд хилсдэхгүй.
12
Маш тод, сайн харагдаж байгаа биз? Иймд хэн ч цахилгаан шатан дотор хулгай, дээрэм болоод гэмт хэрэг үйлдэж зориглодоггүй юм.
13
Цахилгаан шатанд таны буух давхрын тоо маш тод, томоор харагддаг. Тиймээс хүүхэд багачууд болоод настан буурлуудад илүүтэй тустай байдаг гэнэ.
14
Оршин суугчдын зарим хэсэг нь дундаа нэг тагттай байдаг. Байрны хэмжээ, зохион байгуулалтаас шалтгаалаад харьцангуй өөр юм. Харин зургийн багийнхны зочилсон айл, тусдаа тагттай аж.
15
Ингээд зочлох айлынхаа үүдэнд ирлээ. Тэд 3 давхарт амьдардаг бөгөөд үүндээ ч сэтгэл хангалуун байдаг гэнэ.
16
Үүдэнд ирсэн зочид гутлаа тайлаад, дотогш нэвтрэх байна. Тэднийх цэвэрхэн гэж жигтэйхэн айл байсан юм.
17
Бидний зүүн гар талд байгаа хаалганы цаана унтлагын өрөө, харин баруун гар талд угаалгын өрөө байрладаг.
18
Ингээд хаалганы цаана байрлах унтлагын өрөөнд орж ирлээ. Тус өрөөнд жижиг ширээ, зурагт, газар унтах ор дэвсгэр, хувцасны шүүгээ харагдана.
19
Харин угаалгын өрөөнд илүү дутуу олон зүйлгүй, ухаалаг суултуур, цэвэрхэн ягаан шалавч харагдана.
20
Мөн бидэнд дахин 3 хаалга харагдаж байна. Японы байрууд угаалгын өрөө, ариун цэврийн өрөө хоёр үргэлж тусдаа байрладаг. Ингэснээр хэн хэндээ төвөг удахгүй амьдрах боломжтой юм.
21
Зүүн гар талд дахин нэг жижиг өрөө байрлах аж. Дотор нь шүүгээ, ширээ сандал, бас бус зүйлсүүд харагдана.
22
Харин энэ бол гэрлийн унтраалга, удирдах хэрэгслүүд. Ихэнх зүйлс нь ухаалаг, электрон системээр тоноглогдсон ажээ.
23
Харин энэ хэсэгт гал тогоо байрлана. Харж байгаачлан гэрийн эзэгтэй зургийн багийнханд тусгайлан зоог бэлдэж байна.
24
Гал тогооны өрөөны тагт нь цэлгэр уудам гэнэ. Оройн хоол бэлтгэх үед тус өрөө нэлээд халуун болдог тул тагтан дээрээ гарч агаар амьсгалах сайхан байдаг тухай гэрийн эзэгтэй ярьж байв.
25
Ингээд угаалгын өрөөнд ороод ирлээ. Илүү дутуу олон зүйлгүй маш цэвэрхэн, тохилог харагдаж байгаа биз. Ханын толь нь үнэхээр цэлгэр том харагдана.
26
Харин энд цэвэрлэгээ, угаалгын хэсэг байрладаг.
27
Угаалгын өрөөний бас нэгэн хэсэг. Гоо сайхны толь, ванн, жижиг цаг, бас бус зүйлсүүд байх аж.
28
Энэ бол хосуудын унтлагын бас ажлын өрөө юм. Тэд энд унтаж амран, ажил хэргээ явуулдаг.
29
Зочны өрөөний жижиг буйдан харагдана. Буйдангийн бүтээлэг, дэрний уутыг гэрийн эзэгтэй өөрийн гараар урласан гэнэ. Үнэхээр хөдөлмөрч байгаа биз?
30
Зочны өрөөний бас нэгэн чимхлүүр хэсгүүдийн нэг юм. Үүнд тэдний бүхий л дурсамж, дурдатгалууд оршино.
31
Харж байгаачлан, тэдний зураг, бэлэг дурсгалын олон зүйлс харагдана. Эдгээр зүйлс бүрт өөр өөрийн гэх маш их түүх нуугдаж байгаа даа.
32
Зочны өрөөний төв хэсэгт байрлах стенк тавиур. Үүнд аяга шаазан, хундага зэргүүдийг хадгалдаг байна.
33
Буйдангийн хажууд зурагт, бэлэг дурсгалын зүйлс, ургамал харагдана.
34
Чөлөөт цагаараа тоглох боломжтой, Sony тоглоомууд...
35
Харин энэ бол агаар чийгшүүлэгч, цэвэрлэгч, сэрүүцүүлэгч, халуунаар үлээх зэрэг олон үйлдлийг гүйцэтгэдэг төхөөрөмж юм.
36
Энэ нь өрөө бүрт байрладаг.
37
Зочны өрөөний гадаах тагт... Хосууд энд салхилж, угаасан хувцсаа тохдог байна.
38
Гаднаа угаалтууртай байна гэдэг итгэмээргүй байгаа биз. Тэд үүгээр цэцгээ усалдаг ажээ.
39
Гэрийн эзэгтэйн ажлын хөнгөвчлөх, автомат шал цэвэрлэх машин... Интернэттэй холбогддог бөгөөд өөрөө өөрийгөө цэнэглэдэг гэнэ.
40
Ингээд зургийн багийнхан амтат зоогоор дайлууллаа... Тэдний уламжлалт хоолуудын нэг суши харагдана.
41
Япончууд хооллохыг урлаг хэмээн үздэг тул, хоолондоо маш их анхаарал хандуулдаг юм.
42
Амттай харагдаж байгаа биз...
43
Японд маш олон хүмүүс ийнхүү утаснаасаа зүүлт зүүдэг. Зарим нь утаснаасаа том гоёлыг зүүсэн байх нь бий.
44
Ингээд адал явдалтай аялал дуусаж байна. Хосууд өөрсдийн амьдралыг хүмүүст хүргэхийг хүлээн зөвшөөрсөн нь талархууштай хэрэг болсон гэнэ.
45
Тэд зургийн багийнхнийг маш сайхнаар хүлээн авч бас найрсгаар үдэн гаргасан байна.