Давсны ашиг тус

2016-06-15, 18:00
14,773

Ахуйн амьдралд өдөр бүр тохиолддог зарим түвэгтэй зүйлсийг гар доорх энгийн материалаар эвийг нь тааруулаад шийдчихэж болдгийг та мэдэх үү? Тэр тусмаа хоолонд хийдэг давсаар бүх зүйлсийг цэвэрлэнэ гэвэл ямар уу?

Давсны ашиг тус

1

Тасалгааны ургамал тань хатаж гундаад байгаа бол хөрсөнд бага зэрэг давс цацах, эсвэл усандаа чимх давс уусгаарай. 

2

Угаалгын болон гал тогооны өрөөний тосгуур бөглөрсөн бол аяганы 1/4 сода, мөн хэмжээний давстай холиод, халуун усанд уусгана. Үүнийгээ угаалтуур луугаа хийгээд, араас нь хагас аяга цагаан цуу хийнэ. 15 минут болсны дараа хав халуун ус хийгээрэй. 

3

Санаандгүй өндөг хагалаад асгачихсан бол авахад хэцүү, наалдаад байдаг шүү дээ. Тэгвэл бага зэрэг давс дээр нь асгаад салфеткиар арчаад ав. Огт наалдаж, бохиртуулахгүй. 

4

Хайруулын тавагны олон сар жилийн түлэнхий, дагтаршсан толбыг арилгахын тулд давс асгаад, бага зэрэг чийглэж өгөөд 10 минут байлгаад үрэх хэрэгтэй. 

5

Аяга угаадаг пролон бохиртоод хаяхаас өөр аргагүй байгаа бол түр хүлээгээрэй. Аяганы 1/4 давсыг 2 аяга халуун устай холиод, түүндээ пролоноо хийгээд хонуулаарай. Өглөө нь та шинэхэн пролонтой болсон байх болно. 

6

Хуучирсан индүүний ул нь муудаж, хувцас түлээд байгаа бол хаяхаа түр азнаарай. Цаасан дээр давс асгаад, түүн дээрээ 10 минутын турш индүүгээ халаан индүүднэ. Ахин хувцас түлэгдэнэ гэж айхын хэрэггүй. 

7

Ванны дагтаршиж, өнгөртсөн шар толбуудыг давсаар үрж болно. 

8

Улаан дарсны толбыг амархан арилгахын тулд асгасныхаа дараахан давс цацаж, хэсэг байлгаад, угаах юмуу, арчаарай. 

9

Хувцсанд шингэсэн элдэв толбо, онцгүй үнэрийг давс, лимоны шүүсний зуурмагаар арилгаж болно. 

10

Өөрийн гараар ямар ч элдэв химийн бодисгүй шүдний оо хиймээр байна уу? Тэгвэл бага зэрэг байгалийн гаа (Гааны тос ч байсан болнo), давс, сода холиорой. 

11

Ялаа, шумуул, шоргоолж гэх мэт урилгагүй зочдыг гэртээ оруулмааргүй байгаа бол халуун бүлээн ус, давсны уусмалыг шүршдэг саванд хийгээд цонх, хаалга хавьцаа цацаж өгөөрэй. 

12

Давсыг, ялангуяа далайн давсыг хагны эсрэг эмчилгээ болгон ашиглаж болно. Үсээ угаасны дараа хуйхандаа чимх давс цацаж, 10-15 минут иллэг хийгээрэй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()