Хүнд байдлаас хэрхэн гарах вэ?

Бидний амьдралд учир нь үл ойлгогдох, маш олон зүйлс урсан өнгөрч байдаг. Чухам тэдгээр зүйлсээс хэрхэн хурдан гарах, нөхцөл байдлыг сайн тал руу эргүүлэх тал дээр таны хэр туршлагатай, хэр гүйлгээ ухаантай гэдэг л харагдана. Бие тавгүйрхэх, бэртэж гэмтсэн үед, уйлж унжин, сэтгэлээ дэмий тавгүйтүүлэхийн оронд хэрхэн ухаалаг арга хэмжээ авахыг танилцуулъя. 

Хүнд байдлаас хэрхэн гарах вэ?

1 Хоолой сэрвэгнэхэд яах вэ?

Хоолой сэрвэгнэх, аргах нь гүйлсэн булчирхайн үрэвсэл байх магадлал өндөр юм. Ихэвчлэн хоолой гэнэт хатан, сэрвэгнэж эхлэх, аливаа зүйлийг залгих, идэхэд хэцүү болдог. Хүндэрсэн үедээ халуурч, бие суларна. Тиймээс аль болох хүйтэн зүйл идэхгүй байх, ханиалга дарах эмийг уух нь зөв. Олон нийтийн газар хүнд байдалд орохгүйн тулд аль болох шингэн зүйлийг ихээр уух, хоолойгоо хатаахгүй байх нь чухал.

Хоолой сэрвэгнэхэд яах вэ?

2 Бусдын яриаг сонсолгүй өнгөрөөвөл яах вэ?

Бид заримдаа хүний яриаг анхааралгүй байдлаасаа болж, сонсолгүй өнгөрөөх нь бий. Тэр үед өөрийгөө эвгүй байдалд оруулахгүйн тулд , бусдын яриаг анхааралтай сонсох нь зүйтэй. Бидний баруун чих ихэвчлэн хүний яриа, орчны чимээг илүүтэй сонсдог бол зүүн чих, хөгжмийн нот, аялгууг сонсдог ажээ. Мөн чихэвчний хөгжим, дууг хэт чанга сонсох нь сонсголд муугаар нөлөөлдөг тул аль болох аяар сонсож, түүнээс татгалзах хэрэгтэй.

Бусдын яриаг сонсолгүй өнгөрөөвөл яах вэ?

3 Тариа тариулахаас хэрхэн айхаа болих вэ?

Тариа тариулахаас маш их айдаг хүмүүс байдаг шүү дээ. Зөвхөн хүүхэд багачууд ч биш, насанд хүрсэн хүмүүст ч гэсэн маш түгээмэл тохиолддог.  Бие өвдөх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд тариаг хийх шаардлагатай болдог. Харин энэ үед аль болох өвчин багатай, тариулахыг хүсвэл эхлээд биеэ сул тавих хэрэгтэй. Аль болох тайвширч, өөр зүйлд анхаарлаа төвлөрүүлэх нь чухал. Мөн халуун бүлээн ургамлын цай уух нь таныг тайвшруулж, өвчнийг намдаадаг юм.

Тариа тариулахаас хэрхэн айхаа болих вэ?

4 Хамраас нус гоожиход яах вэ?

Хамраас нус гоожих нь ямарваа харшил, ханиад томууны үед илэрдэг. Ойрхон ойрхон ханиаж найтаах нь тоос шорооноос болж байх магадлалтай. Тиймээс байгаа газартаа чийгтэй цэвэрлэгээг хийгээрэй. Мөн тагнайн дээрээ хэлээрээ дарах, хөмсөгний дундах цэг дээр 20 секунд орчимтой дарж өгөх нь зовиурыг багасгана. Ингэснээс хамар онгойж, ойрхон ойрхон ханиаж найтаахаас сэргийлдэг юм.

Хамраас нус гоожиход яах вэ?

5 Унтахын өмнө өлсөөд байвал яах вэ?

Ялангуяа жингээ барьж байгаа хүмүүсийн хувьд оройн хоолыг хөнгөн идэх, мөн унтахын өмнө хооллохоос татгалзах нь чухал. Гэвч энэ нь тэр бүр санаснаар болдоггүй шүү дээ. Оройн хоолыг хөнгөн идэх үед, унтахын үеэр өөрийн эрхгүй өлсөөд, юм идмээр санагддаг. Өлсөх мэдрэмжийг багасгахын тулд зүүн талаараа хэсэг хэвтэх хэрэгтэй. Мөн хэвлий хэсгээ гараа бүлээсгэж байгаад зөөлөн илнэ. Хэсэг хугацааны дараа байдал дээрдэх болно. Хүсвэл тараг ууж болох юм.

Унтахын өмнө өлсөөд байвал яах вэ?

6 Шүд өвдөхөд яах вэ?

Бага зэрэг гахайн өөхийг авч, өвдөж буй шүднийхээ харалдаа буйл, хацар хоёрын завсар тавина. Ийнхүү 15-20 минут тавьсны дараа байдал харьцангуй дээрдэнэ. Мөн шүд өвдөж байгаа талын чихэнд таван салааны үндэс хийж, өвчин намдтал байлгаад үзээрэй.  Аргагүй тохиолдолд өвдөж буй шүдэндээ гаатай бохийг тавьж болох юм.

Шүд өвдөхөд яах вэ?

7 Хамраас цус гарвал яах вэ?

Хамраас цус гарах нь хэд хэдэн шалтгаантай. Гэмтлийн улмаас, хамарт хийсэн хагалгаа, халуурах, ядрах, зарим тохиолдолд цусны өвчин байх ч магадлалтай. Юун түрүүнд дээшээ харах хэрэгтэй. Харин дараа нь хамрынхаа хэмжээнээс шалтгаалж, хөвөн, марлаар бөглөж өгөөрэй.

Хамраас цус гарвал яах вэ?

8 Хуруугаа түлчихвэл яах вэ?

Заримдаа бид халуун цай, хоолонд хуруугаа түлэх тохиолдлууд бишгүй л олон байдаг шүү дээ. Энэ үед хуруу цэврүүтэж, хорсдог. Цэврүүг хагалах нь өвдөлтийг улам ихэсгэж, эдгэрэлтийг удаашруулдаг. Тиймээс энэ үед аль болох түргэн хүйтэн усанд дүрвэл, цэврүү үсрэхгүй, дээр нь өвчин нь ч намддаг юм.

Хуруугаа түлчихвэл яах вэ?

9 Хэт санаа зовохыг хэрхэн болиулах вэ?

Зарим хүмүүс аливаа зүйлд хэт их санаа зовж, түүнээсээ болж маш их стрессттдэг. Тиймээс та аль болох тухайн зүйлдээ хэт анхаарахаа больж, аль болох өөр сайхан зүйлийн талаар бодоорой. Дуртай зүйлээ хийсэн ч болно шүү дээ. Аливаа асуудлыг хэт хүндээр тусган бодох нь үргэлж л байдлыг дордуулдаг гэмтэй.

Хэт санаа зовохыг хэрхэн болиулах вэ?

10 Шүд хага ташихыг хэрхэн болиулах вэ?

Шүд цоорох болон үрэвссэнээс болж бидний шүд хатгах, час хийх, хага ташиж, янгинах маягаар өвддөг. Ихэвчлэн халуун хүйтэн хоолыг идэх үеэр түгээмэл өвддөг шүү дээ. Тиймээс цаг алдалгүй шүдний эмчид хандаж, чихэрлэг, хатуу, халуун хүйтэн хоолноос  татгалзаарай.

Шүд хага ташихыг хэрхэн болиулах вэ?

11 Гар хөшвөл яах вэ?

Хүнд зүйл өргөх, сандрах үед гар салгалж, хөших тохиолууд ажиглагддаг. Мөн тархи мэдрэлийн үйл ажиллагаа доголдсоноос болох нь бий. Тиймээс та энэ үед аль болох тайван байж, хөдөлгөөнгүй хэвтэх хэрэгтэй. Аль чадахаараа шингэн ууж, хэсэг хугацааны дараа байдал намжих болно.

Гар хөшвөл яах вэ?

12 Хэрхэн хурдан бөх унтах вэ?

Хэрвээ орой таны нойр хулжаад, сайн амарч чаддаггүй бол өрөөндөө агаар оруулж, гэрлээ бүдгэрүүлээрэй. Мөн дуу сонсох, ном унших мэтээр дуртай зүйлээ хийж болох юм. Ингэснээр таны нойр хүрч, тайван унтах болно. Өрөөний хэм бүгчим халуун үед бие амрахгүй, нозоорох тул аль болох сэрүүн, цэлгэр байлгах хэрэгтэй.

Хэрхэн хурдан бөх унтах вэ?

13 Ямарваа зүйлд хэрхэн зүрх сэтгэлээ бүрэн зориулах вэ?

Хамгийн гол нь та хийж буй зүйлдээ дуртай байх ёстой. Тэгж байж л аливаа зүйлд дурлан, үнэн сэтгэлээсээ хандаж чадна. Итгэл үнэмшил, дур сонирхол байсан цагт та ямар ч ажлыг тултал нь хийж, сайн гүйцэтгэлийг үзүүлж чадах юм.

Ямарваа зүйлд хэрхэн зүрх сэтгэлээ бүрэн зориулах вэ?

14 Хэрхэн тэвчээртэй болох вэ?

Ялангуяа бүсгүй хүмүүст байгалиасаа заяасан тэсвэр тэвчээр, эрчүүдийг бодоход илүү байдаг. Хамгийн гол нь юунд тэвчээр гаргах вэ гэдгээ тунгаах нь чухал. Үнэн зүрх сэтгэлээсээ зориулсан, дуртай зүйлдээ хүн илүү тууштай, хүлээцтэй байдаг тул үүнийг ч гэсэн бодолцоод үзээрэй.

Хэрхэн тэвчээртэй болох вэ?

15 Усны гүнд шумбахын тулд яах вэ?

Хэрвээ та усан спортоор хичээллэдэг байгаад аль болох усны гүнд удаан шумбахыг хүсэж байгаа бол биеэ цэх шулуун болгож, биеийн булчингаа мэдрэх гээд үзээрэй. Биеэ сул тавих нь биеийг хөнгөлж, усанд хөвүүлэх болно. Тиймээс булчингаа сайтар мэдэрч, гүн шумбахыг оролдох хэрэгтэй.

Усны гүнд шумбахын тулд яах вэ?

16 Дээрмийн хохирогч болсон тохиолдолд яах вэ?

Орой үдшийн цагаар ганцаараа яваа охид бүсгүйчүүдийг дээрэлхэж, хулгай дээрэм, бүр цаашлаад хүчин, хүн амины хэргийн хохирогч болгох хандлагатай байдаг. Тэгвэл ийм үед бүсгүйчүүд юун түрүүнд байдаг чадлаараа тусламж хүсэн орилох хэрэгтэй. Түүнчлэн наад захын бие хамгаалах аргуудыг ч мэддэг байх ёстой. Эрчүүдийн шанаа, нүд, хоолой, цавь, өвдөг гэх мэт эмзэг газрууд руу цохих хэрэгтэй. Түүнчлэн хөлөн дээр нь өвдгөө өргөж байгаад, хамаг хүчээрээ дэвсэж болно. Хэрэв тэр таны өөдөөс харж байвал өвдгөөрөө юмуу гараа атгаж байгаад цавин дунд нь дэлсэх нь хамгийн найдвартай арга. 

Дээрмийн хохирогч болсон тохиолдолд яах вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()