“Харри Поттер” киноны нүүр хувиргалтыг хэрхэн хийсэн бэ?

2016-06-14, 14:12
17,521

Английн алдарт зохиолч J.K.Rowling-ийн "Харри Поттер" зохиолоос сэдэвлэн бүтээсэн "Харри Поттер" кино нь 7 цуврал ангитай. Тэр бүхэнд жүжигчин бүртэй тулж ажиллан, киног амь оруулах чухал үүргийг нүүр будагчид хийдэг билээ. Кино киноноос онцгой энэхүү киног бүтээхэд нүүр будгийг  хэрхэн хийсэн тухай сонирхолтой баримтуудыг та бүхэндээ хүргэж байна. 

“Харри Поттер” киноны нүүр хувиргалтыг хэрхэн хийсэн бэ?

1

"Goblet of Fire" киноны усан доорх хэсэг, тэр дундаа Харригийн хүзүүнд мөөг ургадаг хэсгийг авахын тулд бүтэн цаг гаруй тасралтгүй усан дор байжээ. 

2

Тэрхүү мөөгийг ямар материалаар хийх тухай удаан бодсоны дараа торгоор хийхээр шийдсэн гэдэг. 

3

"Харри Поттер" киноны ерөнхий нүүр будагч Марк Кулер (Mark Coulier) хэлэхдээ "Данейл анх Харри Поттерийн эхний ангид тоглохдоо дөнгөж 11 настай байсан. Тэр бидний нүдэн дээр өсч томорч байв. Сахал нь ургаж, шанааны яс нь товойж, цээж нь илүү бадриун болж байсан. Бид ч түүгээр нь зөндөө л тоглоом шоглоом хийдэг байлаа. Тэр л бидний энэ их хүнд хүчир ажлыг хөгжилтэй болгосон ганц хүн шүү дээ" гэжээ. 

4

Волдемортын дүрийг бүтээсэн жүжигчин Ральф Фиенес (Ralph Fiennes) нийт зураг авалтын турш 60-70 удаа нүүр будалт хийлгэсэн гэдэг. 

5

Түүний 40-50 нь зөвхөн сүүлийн хоёр ангийнх байлаа. 

6

Түүнд будалт хийх болгонд 3 хүн зэрэг ажиллаж, 2-3 цагийг элбэг зарцуулдаг байсан гэнэ. 

7

"Харри Поттер" киноны хамгийн чимэг дүр болох Волдемортын нүүр будалтанд сормуус арилгах, нүд цайруулах, харлуулах, судас товойлгох, түүнчлэн хиймэл хуруу, хумсны будалт хүртэл орж байв. 

8

Харин түүний гол "нэрийн хуудас" болох хамрыг маш олон хүмүүс жинхэнэ будалт хийсэн гэж боддог. Гэвч энэ нь үнэндээ 100% компьютер график юм. 

9

Нүүр будагчид, кино найруулагч нар жүжигчин Ральф Фиенессийн нүүрийг аль болох танигдахгүй болгохоор зорьсон ч, түүний жинхэнэ төрх мэдэгдсээр л байсан юм. 

10

"Азбаканы хоригдол" анги дээр, авга Марге эгчийнх нь хувцсыг урлахын тулд 20 хүний бүрэлдэхүүнтэй оёдолчдын баг бүхэл бүтэн нэг сарын турш өдөр өнжилгүй ажилласан гэдэг. 

11

Мөн авга Маргегийн ихэнх үйл хөдлөл, хийсвэр мэт жүжиглэлтүүдэнд ямар ч компьютер график ороогүй юм. 

12

Түүнчлэн Арагогийн цогцсыг урлахын тулд мөн л 15-20 хүний бүрэлдэхүүнтэй оёдолчдын баг, хагас жилийн турш өдөр шөнөгүй хөдөлмөрлөсөн байна. 

13

Аймшигтай харагдах энэхүү бүтээл нь нэг тонн гаруй жинтэй, жижиг суудлын тэрэгний хэмжээтэй харагдаж байжээ. 

14

Профессор Дамблдорын ах болох Аберфорт Дамблдор (Aberforth Dumbledore)-ийн дүрд тоглосон жүжигчин Керан Хайндс (Ciarán Hinds) оногдсон дүрдээ тохирохоос илүүтэй Профессор Дамблдорын дүрд тохирч байв. Тиймээс түүний дух, хамар, доод зовхины хэсгийн компьютер графикаар эвлүүлсэн юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()