Зүүдэндээ явдаг хүмүүсийн хачирхалтай түүхүүд

Хүн бүр зүүдэлдэг. Гэхдээ зүүдэндээ явдаг, ярьдаг хүмүүс харьцангуй цөөн бизээ. Тэд өөрийн мэдэлгүй ийш тийш явж, өөрийгөө болоод өрөөлийг гэмтээх эрсдэлтэй байдаг. Энэхүү эмгэгийг "Зүүдэн өвчин" гэж нэрлэдэг бөгөөд унтсан хойно ч тархи амардаггүй мөн хэт их ачаалал, мэдрэлийн ядаргаа зэрэгтэй холбоотой. Ингээд та бүхэнд зүүдэндээ явж байгаад хачирхалтай, бүр аймшигтай ч гэмээр зүйлсийг хийсэн хүмүүсийн түүхүүдийг хүргэе. 

Зүүдэндээ явдаг хүмүүсийн хачирхалтай түүхүүд

1 Кеннет Паркс (Kenneth Parks)

Кеннет Паркс хэмээх Канад эр 20 насандаа ажлаасаа халагдаж, их хэмжээний өрөнд орсноос болж нойргүйдэх өвчин тусчээ. Гэтэл тэрээр 1987 оны 5-р сарын 23-ны шөнө унтаж байснаа гэнэт босч машинаа жолоодон, 20 гаруй км газар явж, хадмындаа очсон байна. Унтаж байсан хадам ээжийгээ хөнөөж, хадам аавыгаа хутгалж бэртээсэн бөгөөд өөрөө цагдаагийн газар явж очсон аж. Тэрээр цагдаагийн газар очсоноо ухаан орж, юу болж байгааг ойлгон, “Би хүн алчихлаа, би өөрийн хоёр гараар хүн алчихлаа” хэмээн орилж хашгиран, уйлж байсан гэдэг. Уг нь тэрээр хадмуудтайгаа сайн харилцаатай байсан боловч зүүдэндээ алхаж яван ийм үйлдэл хийсэн нь цагдаагийнхний хардлагыг төрүүлжээ.

Кеннет Паркс (Kenneth Parks)

2 Австрали бүсгүй

Нэгэн Австрали эмэгтэй үе үе зүүдэндээ алхаж явдаг байжээ. Үүнийгээ мэдсэн тэрээр эмч нараас зөвлөгөө авч, эмчилгээ хийлгэсэн боловч үр дүнгээ бага өгч байв. Тэрээр нэгэн шөнө орноосоо босч яваад гэрээсээ гарч, хамгийн түрүүнд тааралдсан танихгүй эртэй секс хийсэн аж. Бүсгүйн найз залуу түүнийг босоод явахад нь санаа зовнин хайж байгаад, ийнхүү "барьжээ".

Австрали бүсгүй

3 Тимоти Бруйгмен (Timothy Brueggeman)

Олон жилийн турш нойргүйдлийн өвчнөөр шаналж явсан Тимоти хэмээх залуу нэгэн өдөр машинаа барьж явахдаа зүүрмэглэсээр мод мөргөж, осолдсон аж. Үүнээс хойш тэрээр үе үе зүүдэндээ явдаг болсон бөгөөд эмч нарын зөвлөдөг хамгийн сайн эмийг хэрэглэсэн боловч үр дүнгээ өгөхгүй л байжээ. Өвлийн нэгэн хүйтэн шөнө Тимоти гэрээсээ гарч яваад ахин эргэж ирсэнгүй. Харамсалтай нь өглөө нь түүний цогцсыг гэргийнх нь гаднаас, хөлдөж үхсэн байдалтайгаар олжээ.

Тимоти Бруйгмен (Timothy Brueggeman)

4 Жеймс Курренс (James Currens)

Хар багаасаа л зүүдэндээ босч явдаг байсан Жеймс 77 насандаа аймшигт осолд оржээ. 1998 оны үдэш тэрээр таягаа тулан гарч одсон байна. Мэдээж тэр өөрийн ухаангүй яваа. Явсаар гэртэй нь ойр орших матартай нуурыг чиглэн очжээ. Жеймс усанд ормогцоо сэргэж, тэндээс гарах гэсэн боловч матруудад баригда, тэдэнтэй тэмцэлдэж тусламж хүсч байхыг нь хөрш нь сонсжээ. Тэрээр цагдаа дуудаж, гэр бүлийнхээ сэрээн, хөгшин эрийн амь насыг аварсан гэдэг.

Жеймс Курренс (James Currens)

5 Жуйлес Лөү (Jules Lowe)

2003 онд 83 настай Эдвард Лөү (Edward Lowe) гэрийнхээ цэцэрлэгт хэдэнтээ хутгалуулан амиа алдсан байдалтайгаар олджээ. Цагдаа ирж, юу болсныг байцаахад тэдний хөрш Эдвардын хүү болох Жуйлус эцгээ хөнөөсөн хэмээн мэдэгдэв. Тэд хүүгээс энэ талаар лавлахад “Манайх олон үе дамжсан зүүдэндээ явагчид. Би хар багаасаа л зүүдэн өвчтэй байсан. Одоо ч хэвээр. Тэр орой аав бид 2 бага зэрэг уучихсан байсан. Тэгээд л нэг ухаан орсон би аавыгаа алчихсан. Гэхдээ энэ санаатай биш, зөвхөн зүүдэндээ л..” хэмээн тэр өөрийгөө зөвтгөж, хэргээ хүлээхгүй байсан гэдэг.

Жуйлес Лөү (Jules Lowe)

6 Жейн Лүйдек (Jan Luedecke)

2005 онд Торонто хотод Жейн үдэшлэгт оролцож, багагүй согтон, буйдан дээр унтсан байна. Харин хэдэн цагийн дараа түүнийг хэн нэгэн сэрээж, орилж байсан юм. Гэтэл тэрээр нэгэн бүсгүйг угаалгын өрөөнд оруулан хүчирхийлсэн гэх бөгөөд тэр бүү хэл бэлгэвч хэрэглэсэн байв. Залуу үнэхээр балмагдаж, өөрийгөө зүүдэндээ энэхүү аймшигт хэргийг үйлдсэн хэмээж байсан боловч шүүх түүнийг худал мэдүүлж байна гэж үзэж байсан юм. Харин эмч нар түүнийг зүүдэндээ явдаг болохыг нь тогтоосон ажээ.

Жейн Лүйдек (Jan Luedecke)

7 15 настай охин

Шөнийн 2 цагт гэр рүүгээ харьж явсан хүү, нэгэн охин барилгын кран руу авирч байхыг хараад, гал команд дууджээ. Гал сөнөөгчид ирэн, охиныг зүүдэндээ явж байгаа гэдгийг олж мэдсэн бөгөөд охиныг хэрхэн цочоож сэрээхгүй буулгах вэ хэмээн толгой гашилгаж байхад охин цааш явсаар л байв. Гэтэл нэгэн гал сөнөөгч юу ч бодолгүй шууд гүйж очин, охиныг тэвэрч аван, аюулгүй буулгасан байна. Түүний авирсан кран нь 40 гаруй метр өндөртэй байсан юм.

15 настай охин

8 Лесли Кьюсак (Lesley Cusack)

Английн 55 настай Лесли гэх эмэгтэй зүүдэндээ иддэг байна. Магадгүй энэ нь тийм ч сүртэй сонсогдохгүй боловч түүний үргэлж зовоодог байжээ. Бүсгүй өдөртөө дэглэм барьж, фитнесст явах боловч шөнө бүр босч ирээд, гарт тааралдсан бүхнээ амаа олохгүй иддэг аж. Тэр бүү хэл заримдаа саван, шампунь зэргийг ч идэж орхино. Ийн байдалтай олон жил явсан эмэгтэй өдгөө эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд өөрийгөө эрүүл саруул болно хэмээн итгэсээр яваа билээ.

Лесли Кьюсак (Lesley Cusack)

9 Стюарт Миллер (Stuart Miller)

Зүүдэндээ явах нь насанд хүрэгчдээс илүү хүүхдүүдэд тохиолддог байна. 4-8 настай хүүхдүүдийн 17%, харин насанд хүрэгчдийн 4-10% нь зүүдэндээ явж, ямар нэгэн үйлдэл хийдэг аж. 1993 оны намрын нэгэн орой Стюарт орноосоо босч явжээ. Түүний гэр нь 4 давхарт байрладаг байсан бөгөөд цонх нь онгорхой тул үүнээсээ унаж, хүнд бэртсэн байна.

Стюарт Миллер (Stuart Miller)

10 Роберт Ледру (Robert Ledru)

XX зууны Францын зартай мөрдөгчдийн нэг Роберт, Парис хотод амьдардаг байжээ. Гэтэл нэгэн шөнө далайн эрэгт Монет хэмээх эрийг хэрцгийгээр бүрэлгэсэн хэрэг гарсан юм. Роберт тус хэргийг мөрдөж байх явцдаа, мөрийг нь судлахад алуурчны баруун хөлийн эрхий хуруу нь алга болсонд ихэд гайхав. Учир нь түүний баруун хөлийн эрхий хуруу ч бас байхгүй аж. Залуу хэрэг гарсны маргааш өглөө оймс, хувцас нь нойтон байсныг санаад өөрийгөө зүүдэндээ Монет хэмээн бодож, хөлийнхөө хурууг тайрснаа мэджээ. 

Роберт Ледру (Robert Ledru)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()