1
Селена Гомез (Selena Gomez)
Селена, Кайли хоёр нэгэн үе үнэхээр сайхан нөхөрлөж байсан ч, тэдний үерхэл нуран унасан гэхэд болно. Учир нь Кардашьяаны гэр бүлийн отгон гишүүн, найзынхаа найз залуу болох Жастин Биберт илт сээтэгнэж байжээ. Түүний энэхүү эрээ цээргүй үйлдлийг харж тэсээгүй тул Селена, Кайлитай ам муруйж, найз залуугаасаа ч мөн салсан юм. Тэдний салалт цор ганц Кайлигаас болоогүй ч, ийнхүү салахад нь дам нөлөөлсөн хэмээн үздэг.
2
Тайлор Свифт (Taylor Swift)
Тайлорын хувьд, Кайлитай онцгой хувийн харилцаа гээд байх зүйлгүй ч түүнийг үзэн яддаг байна. Учир нь тэр найз Селенатай нь үнэхээр зохисгүй харьцаж, найз залууг нь булаасан гэж үздэг юм. Тиймээс ч сайн найзаа өмгөөлж ийнхүү Кайлид дайн зарлаад байгаа гэнэ. Оддын амьдрал үнэхээр адармаатай юмаа.
3
Блак Чайна (Blac Chyna)
Түүний хувьд Кайлиг үзэн ядахаас өөр аргагүй юм. Учир нь тэрээр салсан нөхрийнх нь найз бүсгүй байсан билээ. Рэппер Тайга, Кайли хоёр 2014 оноос эхлэн үерхэж эхэлсэн билээ. Тэр хугацаанд маш олон удаа салж нийлсээр, саяхан өөрсдийгөө бүр мөсөн салсан гэдгийг мэдэгдсэн юм. Модель, бүжигчин Блак Чайнагийн хувьд тэрээр Кайлигийн эх нэг, эцэг тусдаа ах Роб Кардашьяан (Rob Kardashian)-тай сүй тавьсан юм. Тэд өдгөө шинэ хүнээ хүлээн авахаар бэлдэж байгаа аж.
4
Амбер Рөүз (Amber Rose)
Загвар зохион бүтээгч, модель Амбер Рөүзийн хувьд, Кайлигийн эх нэг, эцэг тусдаа эгч Ким Кардашьяаны нөхөр Канье Вест (Kanye West)-тэй болздог байсан юм. Түүнчлэн Кайлиг өөрийн найз Блак Чайнагийн хуучин нөхөр рэппер Тайгатай болзсонд ихэд дургүй нь хүрдэг гэнэ. Найзуудаа гэж...
5
Крис Браун (Chris Brown)
Рэппер Крис Браун, Кендалл, Кайли хоёртой маш сайн найзууд юм. Эгч дүүс ч дуучин залуугийн тоглолт бүрийг алгасалгүй үздэг гэдэг. Гэвч эгч дүүсийн төрсөн эцэг Брюс Женнер өөрийн хүйсийг сольж, нэрээ Кэйтлин Женнер (Caitlyn Jenner) болгосонд ихэд эгдүүцсэн гэнэ. Тиймдээ ч өөрийн Твиттер хуудсаар дамжуулан энэхүү байдлыг нэг бус удаа хошигносон гэдэг. Мэдээж өөрийн эцгийг бусдаар шоглуулах түүнд тийм ч таатай санагдахгүй нь лавтай юм.
6
Кендалл Женнер (Kendall Jenner)
Та гайхаж байж магадгүй. Эгч дүүс байтлаа яах гэж ингэтлээ нэгнийгээ үзэн ядаж, дайн зарлах гэж? Энэ нь Кайлигийн шинэ бүтээгдэхүүн болох, уруулын будагтай холбоотой гэнэ. Түүний санааг Кендалл гаргасан боловч, санааг нь авч ийнхүү өөрийн нэрээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь таалагдаагүй учиртай аж. Мөн тэдний таагүй уур амьсгал, харилцаа нь “Keeping Up With The Kardashians” шоунаас харагддаг. Жижиг гэлтгүй зүйлс дээр маргалдаж, муудаж байгаа нь тэдний харилцаа тун муу байгааг илтгэх биз ээ.
7
Жейден Смит (Jaden Smith)
Холливуудын хамгийн чадварлаг, үнэ хүнд бүхий жүжигчин Вилл Смит (Will Smith)-ийн хүү Жэйден Смит урлагийн гэр бүлээс гаралтай гэдгээрээ олонд танигдсан. Тэрээр хэд хэдэн бүтээлд дүрээ мөнхлөөд амжсан, авьяаслаг уран бүтээлч билээ. Кайли, Жэйден хоёр 2014 онд болзож байсан боловч, тэдний харилцаа төдийлөн амжилтыг олоогүй юм. Үүнээс хойш тэдний харилцаанд сэв суусан гэхэд болно.
8
Жастин Бибер (Justin Bieber)
Кайли нэгэн үе сайн найз байсан Селена Гомезын хуучин найз залуу Жастинтай нэр холбогдож байсан билээ. Чухам түүнээс л болж Селена, Кайли хоёр түнжин хагарч, хосуудыг салахад дам нөлөөлсөн юм. Сайн найзынхаа залуу руу сээтэн хаяснаас болж тэрээр аль алинтай нь харилцаагаа тасалсан байдаг.
9
Мариан Кэри (Mariah Carey)
Үзэсгэлэнтэй төрх, хүчирхэг хоолойгоороо залуусыг байлдан дагуулсан үзэсгэлэнтэй дуучин бүсгүй, нэгэн ярилцлагынхаа үеэр Кардашьяаны гэр бүлд ихэд дургүй гэдгээ илэрхийлсэн юм. Тэрээр хэлэхдээ, “Яг үнэндээ тэд өөрсдийгөө хаана, ямар цаг үед амьдарч байгаагаа мэддэггүй санагдсан. Газар дээрээ буумаар юм. Хэдий хол нисэх вэ дээ” хэмээх ёжтой нь аргагүй хэлсэн гэдэг шүү.
10
Лордес Леон (Lourdes Leon)
Эрэмгий төрх, этгээд хоолойгоороо алдаршсан дуучин Мадонна (Madonna)-ийн охин Лордес, хэдхэн сарын өмнө Кайлигаас нэгэн дуудлагыг хүлээн авсан гэдэг. Кайли өөрийн бизнесийн талаар нэгэн саналыг тавихад тэрээр түүнд татгалзсан хариу өгчээ. Харин түүний хариуд Кайли Лордест үнэхээр таагүй хандсан гэдэг.
11
Деми Ловато (Demi Lovato)
Анх Диснейн киноноос амжилтын гараагаа эхэлсэн дуучин Демиг урлагийнхан дундаа чамгүй авьяастай, үзэсгэлэнтэй бүсгүйд тооцдог. Тэрээр дуучин, жүжигчин Селена Гомезтой үнэхээр сайн найзууд билээ. Тиймдээ ч сайн найзыг нь гомдоосон Кайлид ихэд дургүйцэж байгаа гэнэ. Өөрийн санааг цахим хуудсаараа дамжуулан нэг бус удаа илэрхийлээд амжсан билээ.
12
Амандла Стенберг (Amandla Stenberg)
Африк гаралтай, Америкийн авьяаслаг жүжигчин бүсгүйг Кайли нэг бус удаа соёл иргэншил, байр байдлаар нь доромжлоод авчээ. Хэд хэдэн удаа үнэхээр ичгэвтэр байдалд оруулсан болохоор түүнийг үзэн ядахаас өөр аргагүй шүү дээ.