Дубайг хөл дээр нь босгосон эр

Ердөө 20-иод жилийн дотор их бүтээн байгуулалт хийж, эх орноо хөгжүүлж чадсан Арабын Нэгдсэн Эмират улс нь дэлхий нийтийн бахархал, үлгэр жишээ орон болсон билээ. Харин тус улсын хоёр дахь том хот болох Дубайг хөл дээр нь босгож, өдгөө үзэж харах зүйлс бишгүй, өнгөлөг тансаг диваажин мэт болгосон нэгэн эрхмийг танилцуулахаар бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Дубайг хөл дээр нь босгосон эр

1 Шейх Мохаммед гэж хэн бэ?

Түүнийг Мохаммед бин Рашид Аль Мактум (Mohammed bin Rashid Al Maktoum) гэдэг билээ. Тэрээр 1949 оны 7-р сарын 22-нд төрсөн бөгөөд 1995 оны 1-р сарын 3-нд Дубай хотын ханхүүгээр өргөмжлөгдөж, 2006 оны 1-р сарын 4-нд албан ёсоор Дубай хотын эмир буюу захирагч болсон аж. Өдгөө тэрээр Дубай хотын захирагч болоод Арабын Нэгдсэн Эмират улсын ерөнхий сайдын албыг хашиж байна.

Шейх Мохаммед гэж хэн бэ?

2 Боловсрол

Шейх Мохаммед 1966 он буюу 17 насандаа Лондон хотыг зорин, Кэмбриджийн их сургуулийг дүүргэсэн байдаг. Харин нутагтаа буцаж ирээд Дубай хотын цагдаагийн удирдагчаар томилогдож, бүх цэрэг, цагдааг удирдаж байжээ.

Боловсрол

3 Эмират улсын агаарын тээвэр

1985 оны 3-р сард тэрээр Морис Фланаган (Maurice Fleneganom)-ийг Дубайн аялал жуучлал хариуцсан захирагчаар томилж, “Emirates Airline” гэх шинэ нисэх онгоцны буудал байгуулахыг үүрэг болгож, үүнийгээ ч амжилттай хэрэгжүүлэн, 1985 оны 10-р сард анхны нислэгээ амжилттай хийсэн байна. Тус агаарын тээврийг байгуулахад 10 сая доллар зарцуулагдсан гэдэг. Мөн өдгөө энэ нь дэлхийн 7 дахь том агаарын тээвэр гэж нэрлэгддэг төдийгүй 7 хоногт 3300 нислэг хийдэг ажээ.

Эмират улсын агаарын тээвэр

4 Буяны ажил

18 тэрбум долларын хөрөнгөтэй гэгддэг тэрээр буяны ажилд гар таталгүй хандив өргөдөг. 2007 оны 9-р сард ядуу буурай орны 1 сая гаруй балчир үрсийн боловсролд зориулан 450 сая долларыг хандивлаж, компанит ажил явуулж байсан юм. Түүний энэ үйлдэл нь хүмүүсийн магтаал, саашаалыг ихэд хүртэж байсан билээ. Харин тэрээр үүндээ урамшиж, цаашлаад олон олон буяны ажил хийх болсон байдаг. Нутаг орноо мандуулан цэцэглүүлж, ард иргэдээ дутагдаж, гачигдах зүйлгүй болгож чадсан эр өдгөө дэлхийн ядуу буурай хүмүүст тусламжийн гараа харамгүй сунгаж байгаа нь бахархууштай.

Буяны ажил

5 Бүтээн байгуулалт

Арабын Нэгдсэн Эмират улсын бас нэгэн гайхалтай, өвөрмөц байгууламж болох хиймэл арлыг 2008 онд төсөл болгон хэрэгжүүлэх талаар Шейх Мохаммед санаачилсан байдаг. Хэдийгээр уран барилгачид үүнийг боломжгүй хэмээж байсан ч Шейх өөрийн бодолдоо үнэнч байж, “Болохгүй зүйл гэж үгүй, энэ нь манай улсыг хөгжилд хөтлөх болно” хэмээн зүтгэсээр зорьсондоо хүрсэн юм. Энэхүү бүтээн байгуулалт нь Эмират улсын газар нутгийн хэмжээг 500 км.кв-аар тэлсэн байдаг бөгөөд хиймэл арлыг барихад Арабын арлуудын элс хангалтгүй байсан аж. Хэдийгээр Арабд элснээс их зүйл байхгүй ч, зөөлөн, ширхэг жижигтэй тул барилгын ажилд стандартад нийцдэггүй учиртай. Тиймээс Персийн булангаас нийтдээ 210 сая м³ хайрга чулуу, элсийг зөөн авчирсан гэдэг. Ийнхүү тус хиймэл арал нь дэлхий нийтийг алмайруулж, хүн бүрийн очиж үзэхийг хүссэн газар болгож чадсан билээ.

Бүтээн байгуулалт

6 Метро

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотын метро 2009 оны 9-р сард 10 буудалтайгаар нээгджээ. Өдөрт л 300 гаруй мянган хүн үйлчлүүлдэг гэх бөгөөд элсэн цөлд үлгэрийн оронг бүтээж чадсан билээ. Мөн метронд хоол идэх, согтууруулах ундаа уух, бохь зажлах, тамхи татах, амьтан тээвэрлэх зэрэг нь хориотой төдийгүй зөрчвөл мөнгөн торгууль төлдөг байна. Газар доорхи цахилгаан метро нь автомат жолоодлоготой байдаг ба дээд хурд нь 110 км гэнэ.

Метро

7 “Бурж Халиф” цамхаг

Дэлхийн хамгийн өндөр цамхаг гэгддэг “Бурж Халиф” нь 828 метр өндөр билээ. Энэ нь Дубай хотын захирагч шейх Мухаммедийн хийсэн хамгийн том бүтээн байгуулалтын нэг юм. Үүнийг 2004 оны 9-р сараас 2010 оны 1-р сар хүртэлх хугацаанд барьж гүйцэтгэсэн бөгөөд 163 давхар зочид буудал, орон сууц, оффисууд, худалдааны төвvvд багтаахаар төлөвлөсөн байна. Энэ нь зүгээр ч нэг барилга биш хот доторх хот төдийгүй өөрийн гэсэн ногоон байгууламж, гудамж, парктай ажээ. “Бурж Халиф”-ыг байгуулахад 20 тэрбум долларын хөрөнгө шаардагдсан байдаг.

“Бурж Халиф” цамхаг

8 “Meydan” морин тойруулга

Хамгийн сүүлийн үеийн техник технологийг ашиглаж байгуулсан энэхүү морин тойруулга нь 6,2 сая метр талбай эзэлдэг, 5 одтой зочид буудлыг өөртөө багтаасан, 20 мянган үзэгч тухлах боломжтой төдийгүй 1.7 км урттайгаар баригдсан байна. Морин тойруулгын цогцолборт хэд хэдэн дээд зэрэглэлийн зоогийн газар байрладаг бөгөөд  8622 машины зогсоол, уралдааныг шууд дамжуулах 110х10 хэмжээтэй LED дэлгэцтэй. Дашрамд сонирхуулахад энэ дэлгэц нь дэлхийн хамгийн том дэлгэц ажээ. Энэхүү дээд зэрэглэлийн байгууламжинд тухлан, морьдын уралдаан үзэж, бооцоо тавихад нэлээдгүй хөрөнгө шаардагдана. Тус морин тойруулгыг 2 тэрбум гаруй доллараар босгосон аж.

“Meydan” морин тойруулга

9 Хувийн амьдрал

Тэрээр 1979 онд Хинд Бинт Мактум Бин Жума Аль Мактум (Sheikha Hind bint Maktoum bin Yuma Al Maktoum)-тай гэр бүл болсон билээ. Харин 2004 онд Хаяа Бинт Ал Хусейн (Haya bint Al Hussein)-ийг эхнэрээ болгож авсан аж. Өдгөө тэрээр 9 хүү, 14 охинтой төдийгүй өнөр өтгөн гэр бүлийн тэргүүн болоод буй юм. Хөрөнгө чинээ ихтэй Шейх Мухаммед жилд л гэхэд хувийн хэрэгцээндээ 4 тэрбум доллар зарцуулдаг гэнэ.

Хувийн амьдрал

10 Спортын сонирхол

Дубай хотын захирагч тэрээр хурдны морь унах сонирхолтой төдийгүй мэргэжлийн түвшний унаач аж. 2012 онд буюу 63 насандаа тэрээр тэмцээнд оролцож, 160км газрыг морьтой туулахдаа 7 цагийг зарцуулсан байдаг төдийгүй үүгээрээ тэргүүн байр эзэлсэн байдаг билээ. Мөн 2006 онд Азийн морь унаачын тэмцээнээс алтан медаль хүртсэн байна.

Спортын сонирхол

11

“Би Дубайг дэлхийн хамгийн шилдэг, үзэсгэлэнтэй, орчин үеийн хот болгох болно. Дэлхий маш гайхалтай асар уудам. Энд хийж, бүтээх боломжгүй зүйл гэж байхгүй. Хамгийн гол нь тухайн хүн үүнийг хийхийг хэр их хүсч буйгаас хамаарна”  хэмээн Шейх Мухаммед хэлсэн байдаг.

12 Арабын Нэгдсэн Эмират улсын тухайд

Элсэн цөл дундах жижгэвтэр улсыг 20-хон жилийн дотор үлгэрийн орон болгосон гол хүчин зүйл бол тус улсын газрын тосны нөөц юм. Байгалийн баялагаа зөв зүйтэй ашиглаж, улс орноо дэлхийн хэмжээний болгож чадсан, эх орноо гэсэн элэг зүрхтэй удирдагчдыг магтахгүй байхын аргагүй. Нэг хүнд ногдох ДНБ нь 67 мянган ам доллар бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийд 7-р байрыг эзэлдэг аж. Дэд бүтэц, нийгмийн суурь аж үйлдвэрүүд маш сайн хөгжсөн, амьдрахад хамгийн тааламжтай, хүний бүхий л хэрэгцээг хангасан орон болж чаджээ. Тэтгэвэр тэтгэмжийн тухайд дунджаар 2,780 ам доллар байдаг билээ. Өдгөө Дубай хот нь аялал жуучлалын өлгий болоод байгаа төдийгүй жилд 20 сая гаруй жуулчдыг хүлээж авдаг байна.

Арабын Нэгдсэн Эмират улсын тухайд

13

Дашрамд дуулгахад 2020 онд Дубай хотноо дэлхий нийтийн томоохон үзэсгэлэн зохион байгуулагдах билээ.

14

Ингээд Дубайн 2020 оны хот төлөвлөлтийн зураг, бичлэгийг хүргэе!

15

16

17

18

19

20

21

22

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()