Ким Кардашьяны төөрсөн ихрүүд

Өдгөө алдарт Ким Кардашьяаныг мэдэхгүй хүн ховор болжээ. Тиймээс ч дэлхийн өнцөг булан бүрд даган дуурайгчид ихэссэн гэхэд болно. Үнэхээр өөрийн зүс царай, бие хаагаар төстэй нэгэн байхад, түүнийг дууриан хайран сайхан зүс царайгаа эрэмдэглэдэг хүмүүс ч цөөнгүй бий. Ингээд бид та бүхэндээ Кимийн халуухан ихрүүдийг танилцуулъя.

Ким Кардашьяны төөрсөн ихрүүд

10 Метиша ЛаРокка (Metisha LaRocca)

Тэрээр маш гайхалтай модель, жүжигчин юм. Түүний царай, төрхийг харсан хүмүүс алдарт реалити шоуны од Ким Кардашьяантай адилтгадаг. Гэвч Метишагийн бие нь Кимээс ч илүү галбирлаг, өв тэгш хэмээн хүмүүс сэтгэгдлээ хуваалцжээ. Тэр зөвхөн гоо үзэсгэлэнгээрээ нэрд гараад зогсохгүй, 5 гадаад хэл мэддэг гэдгээрээ алдартай. Инстаграмдаа 400 мянган дагагчтай ажээ.

Метиша ЛаРокка (Metisha LaRocca)

9 Клэр Лисон (Claire Leeson)

Кимийн гоо үзэсгэлэн, зүс царайг даган дуурайх охид цөөнгүй болжээ. Ким өөрөө ч гэсэн маш олон мэс засалд орсон нь бидний нүдэнд илхэн байдаг. Харин Клерийн хувьд тэрээр урьд нь энгийн л нэгэн бүсгүй байжээ. Гэвч 2009 онд Ким Кардашьяаны “Keeping Up With Kardashians” шоуг үзсэний дараа амьдралаа өөрчлөхөөр шийдсэн байна. Тэрээр: “Ким үнэхээр үзэсгэлэнтэй. Түүн шиг болох нь миний мөрөөдөл. Тиймээс ч би өөрийгөө Кимийн өөр хувилбар болгон хувиргасан юм” гэжээ. 

Клэр Лисон (Claire Leeson)

8 Сэнди Ракель (Sandy Raquel)

Тэрээр Нью-Йорк хотын нэгэн кафед бармен хийдэг төдийгүй өсөх ирээдүйтэй моделиор нэрлэгддэг юм. Олны танил алдартай эрхмүүдийн адил хөлөө хараахан олоогүй байгаа ч, цахим ертөнцөд хэдийн 10 мянган дагагчтай болжээ. Энэ тоо улам бүр л өсөх хандлагатай байгаа нь түүний нэр алдрыг илтгэх шиг... Тэрээр бусад хүмүүсийг бодвол харьцангуй натурал буюу мэс засалд ороогүй гэнэ. Түүний өөрийн төрх нь алдарт шоуны одыг эрхгүй санагдуулж байгаа биз.

Сэнди Ракель (Sandy Raquel)

7 Шантель Жеффрис (Chantel Jeffries)

Тэрээр 1992 онд төржээ. Яг л Кимийн залуу насыг санагдуулам түүнийг төрхөд дурлах хүмүүс маш олон. Одоогоор инстаграмдаа 1.7 сая дагагчтай залуухан, халуухан модель бүсгүйн нэр алдар сүүлийн үед эрчимтэй өсөж байгаа юм. Калифорни мужийн уугуул модель бүсгүйг Кимтэй ижилсүүлж, андуурах хүмүүс ч цөөнгүй гэнэ.

Шантель Жеффрис (Chantel Jeffries)

6 Жессиниа Вайс (Jessenia Vice)

Мэргэжлийн нүүр будагч, телевизийн ажилтан энэ бүсгүйг Жессиниа Вайс гэдэг. Хүүхэд байхдаа "илүүдэл жин" хэмээх аймшигтай асуудалтай нүүр тулгарч, тэр нь эрүүл мэндэд нь муугаар нөлөөлж байсан ч, хожим өөрийгөө ялан дийлж өнөөгийн гоо сайхан бие галбираа өөртөө цогцлоож чадсан, мундаг бүсгүй юм. Тиймдээ ч өдгөө охид бүсгүйчүүдэд өөртөө итгэх итгэлээ сэргээхэд нь тус болж буй үлгэр жишээч эмэгтэй билээ.

Жессиниа Вайс (Jessenia Vice)

5 Ная Ривера (Naya Rivera)

Инстаграм сайтад сая гаруй дагагчтай, телевизийн цуврал киноны од түүнийг алдарт Ким Кардашьяантай адилтгах, бүр андуурах хүмүүс цөөнгүй. Учир нь түүний царай зүс, дуу хоолой Ким Кардашьянтай андуурам адилхан юм. 

Ная Ривера (Naya Rivera)

4 Лилит Авагян (Lilit Avagyan)

Ким нэгэн үе Америкийн мэргэжлийн хөл бөмбөгийн тамирчин, Рэгги Буш (Reggie Bush)-тай болздог байсан. Харин сонирхолтой нь тамирчин эр амьдралынхаа ханиар, хуучин найз бүсгүй Кимтэй маш адилхан бүсгүйг сонгосон юм. Тэднийг хальт харсан хүн Канье Вест (Kanye West), Ким, охин Норт Вест (North West)-тэй ихэд адилхан байгааг анзаарах болно. 

Лилит Авагян (Lilit Avagyan)

3 Марианна Хьюитт (Marianna Hewitt)

Түүнийг харсан хүмүүс Кимтэй андуурч, гарын үсгийг нь хүртэл авч байсан гэдэг шүү. Тэрээр Кимийн үнэнч шүтэн бишрэгч бөгөөд үйлдэл бүрийг нь даган дууриахыг хүсдэг гэнэ. Хачирхалтай санагдаж магадгүй ч, тэрээр өөрийн шүтдэг одтойгоо адилхан харагдахын тулд, түүний шоу, ярилцлага бүрийг алгасалгүй үзэж, үг үйлдэл бүрийг нь гэртээ давтдаг ажээ.

Марианна Хьюитт (Marianna Hewitt)

2 Клаудиа Сампедро (Claudia Sampedro)

Тэрээр мэс ажилбар, хагалгаанд ороогүй, өөрийн натурал төрхөөрөө Кимтэй төстэй, ижилхэн царайтай бүсгүйчүүдийн нэг юм. Тиймээс ч тус жагсаалтын 2-р байранд орсон бизээ. Клаудиа фитнесээр эрчимтэй хичээллэдэг бөгөөд энэ нь түүний гоо сайхан бие галбирын нууц юм.

Клаудиа Сампедро (Claudia Sampedro)

1 Мелисса Молинаро (Melissa Molinaro)

Алдартай модель бүсгүйг хүмүүс Кимтэй маш адилхан гэлцдэг. Тиймээс тус жагсаалтад тэргүүлсэн биз ээ. Хүмүүс түүнийг моделиор биш, Кимтэй адилхан гэдгээр нь илүүтэй таньдаг. Тэрээр мөн л элдэв мэс ажилбарт ороогүй өөрийн гоо үзэсгэлэнгээрээ хүмүүст танигдсан юм.

Мелисса Молинаро (Melissa Molinaro)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()