Вуду шашны сонирхолтой баримт

Холливудын киноны ачаар Вуду (Vodun) соёл олон түмэнд танил болсон ч нарийн зүйлийг төдийлөн мэдэхгүй билээ. Ихэнхидээ "Вуду" нь ямар нэгэн далд хүчний талаар өгүүлсэн байдаг. Тэд маш хүчтэй хараал хийж, тарний тусламжтайгаар хохирол учруулдаг байна.

Вуду шашны сонирхолтой баримт

1

Үнэндээ Вудуг 3 төрөл болгон ангилдаг бөгөөд энэ нь Африкийн өнцөг булан бүрт өөр өөр байдаг байна.  Баруун Африкт вудугийн шидийг 30 сая хүн шүтэн биширдэг бөгөөд Гана болон Бенины орнуудад ашиглаж байгаа гэнэ. Эдгээр орнуудад маш олон төрлийн итгэл үнэмшил байдаг ч бараг ихэнхи нь хөндөгдөөгүй байдаг байна. 

2

Вуду Луиазан нь АНУ-ын Зүүн Өмнөд хэсгээр ихэнхидээ бий. Вуду шашин нь Баруун Африкийн боолчлолоос гаралтай боловч Франц болон Испанийн байнгын оршин суугчдаас болж нэлээд өөрчлөгдсөн. Харин Гайтигийн вуду нь Франц болон Христийн шашинтангуудын нөлөөллөөс болж өөрчлөгдсөн байна

3 Христийн шашинтай параллель талтай

Нэг талаас харахад сүнс, хар шидтэй холбоотой бүхэн Христийн шашинтай ямар ч холбоогүй мэт санагдана. Гэхдээ вуду-д Христийн шашинтай холбоотой зүйлс нэлээд байдаг байна. Баруун Африкт Христын шашинтай адил нэг бурхан бүхнийг удирддаг гэсэн зарчим байдаг аж. 

Христийн шашинтай параллель талтай

4 Католик шашины дүрэм

Үнэн хэрэгтээ Христийн шашин болон вуду нь хоорондоо маш их төстэй учир огтхон ч зөрчилддөггүй байна. Өнөөдрийн байдлаар вуду болон Христ хамтран Баруун Африкийн иргэдийн сайн сайхны төлөө залбирал үйлдэж, аз жаргал авчирах зорилготой байдаг. 

Католик шашины дүрэм

5 Вудугийн хүүхэлдэй

Вудугийн хүүхэлдэй Холливудын кинон дээр гардгаас ч илүү хүчтэй байдаг гэнэ. Тэд хүнийг илэрхийлээгүй байдаг ч хүүхэлдэйтэй тохиолдсон бүхэн тухайн хүнтэй тулгарах магадлалтай байдаг байна. Хүүхэлдэйнд хийсэн хараалыг идэвхижүүлэхийн тулд тухайн хараал хийсэн хүний зургийг эсвэл ямар нэгэн хувийн хэрэглээний зүйлийг хүүхэлдэйнд хаддаг аж. Үүнээс гадна сайн үйлсд ч зориулан ашиглаж болно. 

Вудугийн хүүхэлдэй

6 Анагаах ухаан

Яагаад ч юм вудуг ихэнхидээ муу зүйл хийхэд ашигладаг гэсэн ойлголт бараг л хүн бүрт байдаг. Тэгвэл вудуг хүнд өвчин, осол бэртлийг анагаах үед ч бас ашигладаг гэнэ. Вуду-д Бурхан буюу “Loa” (сүнс) дуудах ёслол нь хүнд өвчтэй, гэмтэл бэртэлтэй хүмүүсийг эмчлэх зорилготой байдаг. Эмчилгээг бие махбодын болон сэтгэл санааны гэж ангилдаг. Тиймээс мэргэжилтэнгүүд таны шархалсан зүрх, азгүй байдлыг ч арилгаж чадна.  Хэрвээ вудугийн сүсэгтэнгүүд ямар нэгэн өвчнийг анагааж чадахгүй бол тухайн өвчтөнг шууд л эмнэлэгт ханд хэмээн зөвлөдөг байна. 

Анагаах ухаан

7

8 Улаан шид

Ихэнхи шашинд сайн үйлийн цагаан шид, муу үйлийн хар шид гэж байдаг. Харин вудугийн хувьд хар, цагаан шид нь ялгаагүй байдаг бөгөөд муу үйлд улаан шидийг ашигладаг гэнэ.

Улаан шид

9 Патеон вуду

Патеон вуду нь үндсэн гурван төрөлтэй байдаг. Тэнгэрийн вуду буюу зөвхөн Бурхан, дараагийн үе нь нас барагсадтай холбогдоход зориулагдсан сүнс, гуравдагч үе буюу нас барагсад өөрсдөө байдаг аж. 

Патеон вуду

10

Вудугийн үндэс нь Легба буюу сүнс юм. Тэрээр нас барагсдыг бурхантай холбож өгдөг. Бүх нас барагсад Легбагаар дайрч нөгөө ертөнцөд очдог байна. Үүнээс гадна Легба гэрийн амар амгалан байдлыг хадгалж, аялагчдад хамгаалалт болдог.

11 Могой

Вудугийн шашинтангууд ихэвчлэн могойтой бүжиглэдэг. Дамбалла буюу могой-бурхан нь хүмүүсийн аз жаргалтай амьдралд нөлөөлдөг гэнэ. Дамбалла нь өөрийн арьснаас ус гаргаж, бөгжнөөс нь одод үүссэн хэмээн үздэг. Тэрээр Аида Веботой гэрлэсэн байсан бөгөөд энэ нь мөнхийн хайр дурлалыг бэлгэддэг. 

Могой

12

Үүнээс гадна Дамбалла цэцэн мэргэн ухааны бэлгэдэл бөгөөд бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалдаг байна.

13 Амьтдыг золиосонд гаргах

Амьтдыг золиосонд гаргах шашны үйл вуду-д байнга л ноёрхсоор ирсэн. Амьтдын цусыг ихэнхидээ нас барагсадтай холбогдоход ашиглана. Ийнхүү амьтныг золиосонд гаргахдаа тухайн бурхантай илүү ойр амьтныг гаргадаг байна. Жишээлбэл: Легба буюу могой-бурхантай холбогдохыг хүссэн үед тахиаг золиосонд гаргах гэх мэт. 

Амьтдыг золиосонд гаргах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()