1
Сурагчдынхаа өмнө бие зассан багш
АНУ, Нью-Жерси мужийн Пэтерсоны сургуульд багшилдаг 56 настай Рон Туйтт (Ron Tuitt) хэмээх эр, тус сургуулийн 2-р ангийг дааж авчээ. (Энэхүү сургууль нь охид хөвгүүд хамтдаа суралцдаг.) Тэрээр үргэлж хуванцар саванд хүүхдүүдийнхээ өмнө шээдэг төдийгүй үүнийг шээх үед хүүхдүүд бүр нүдээ аниад суудаг гэнэ. Харин бие засаж дууссаныхаа дараа сурагчаараа шээсээ асгуулж байгаад сургуулийн захиргаанд баригдан, хариуцлагын арга хэмжээ авахуулжээ. Үнэхээр байж боломгүй байгаа биз. Түүгээр ч зогсохгүй түүнд садар самуун явдалд балчир хүүхдийг уруу татсан хэрэгт нь эрүү үүсгэсэн гэдэг.
2
Аймшигтай өдрийн хоол
Өмнөд Солонгосын Сөүл хотын Жеонгеуп сургуульд багшилдаг, 44 настай Юй нэртэй багш, амьдралд хэрэгтэй, яаралтай үед авах арга хэмжээний талаар хичээлийг заажээ. Ийнхүү заахдаа сурагч нарынхаа өмнө хулганыг амьдаар нь идсэн байна. Түүнийг харсан сурагчид маш ихээр айж цочирдон, эцэг эхдээ хэлжээ. Ингэснээр түүнийг цагдаад хүргүүлж, сахилгын арга хэмжээ авч, хэд хэдэн эрүү үүсгэн хорьсон байна.
3
Гахайг зассан нь
1991 оны 10-р сард АНУ, Техас мужийн Хармонид хөдөө аж ахуйн чиглэлээр багшилдаг 41 настай Дик Пирки (Dick Pirkey) хэмээх эр, ангид гахай оруулж ирээд, сурагчдынхаа өмнө шүдээрээ засаж үзүүлжээ. Түүнийг ийнхүү засаж байх зуур 16 настай шавь нь зургийг нь авснаар, түүний зохисгүй үйлдэл тархан батлагдаж, эрүүгийн хэрэг үүсгэгджээ. Шүүхээс түүний багшлах эрхийг түдгэлзүүлсэн гэдэг шүү...
4
Согтуу багш
2014 оны 3-р сард Коннектикутын Саутингтон ахлах сургуульд Испани хэлний багшаар ажилладаг Жон Эдвард Хансен (John Edward Hansen) хэмээх эр, ажлын байран дээрээ архи ууж, хичээлээ согтуу заажээ. Үүнийг харсан сурагчид сургуулийн захиргаанд гомдол гаргасан боловч багш үүнийг архинаас биш, бие нь тавгүй байсан хэмээн тайлбарласан аж. Харамсалтай нь түүний согтуу байхыг харсан маш олон гэрчүүд байсны дээр, нотлох баримтууд хангалттай байсан учир түүнд ёс зүйн арга хэмжээг авч, ажлаас нь халсан байна.
5
Хар тамхи
АНУ-ын Пенсильвани муж дахь, Александр Д. Гоодегийг нэрэмжит сургуульд багшилдаг 33 настай Брайан Т. Госнелл (Bryan T. Gosnell) багш хар тамхи хэрэглэсэн байдалтай, замын хөдөлгөөнд оролцож, цагдаа нарт саатуулагдсан байна. Түүнийг анх харахад нүд нь чавга шиг улаан байсан бөгөөд ямар нэгэн хяналтгүй харагдсан ажээ. Улмаар түүнийг сургуулийн хүүхдүүдэд буруу үлгэр дууриалал үзүүлсэн, хар тамхи хэрэглэсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэнэ. Үнэхээр ухаангүй хүмүүс юм аа.
6
Бүлээн шөл
"Skyview" ахлах сургуульд багшилдаг, Жон Селби (Jon Selby) хэмээх эр өглөөний 8 цагт танихгүй эмэгтэйн гэрт дайран орсон төдийгүй шөл хийн уусан байна. Улмаар 2 давхарт гарч, гэрийн эзэгтэйг сэрээн, түүнийг өөрт нь шөл аягалж өгөхийг хүссэн гэнэ. Урилгагүй зочин гэрт нь ирсэнд бүсгүй маш их цочирдсон ч айхын эрхэнд түүний хүссэнээр хийжээ. Ингэхдээ цагдаа ч дуудаж амжсан байна. Багш эр шөлөө тайван ууж дуусаад цагдаа нарыг даган явсан гэдэг.
7
Танхай багш
Английн Веднесбурид байрлах Финиксийн шинжлэх ухааны сургуульд багшилдаг 59 настай Николас Гоф (Nicholas Gough) хэмээх эр эхнэртэйгээ гэрлэлтээ сэргээхээр оролдсон боловч, энэхүү оролдлого нь талаар өнгөрчээ. Тэдний дунд үл ойлголцол үүсч, эхнэрийнхээ нүүр рүү нь цохисон байна. Өөрийн үйлдэлд балмагдсан эр хэргийн газраас зугтааж, улмаар баригдан шүүхээс 5 жилийн хорих ялыг авчээ.
8
Хортой чихэр
1991 оны арванхоёрдугаар сард, Нью Йорк хотын Коёоманы ахлах сургуульд багшилдаг 44 настай Гари Д.Косовски (Gary D. Kosowsky), ангидаа сав дүүрэн чихэр авчирчээ. Улмаар үүнийгээ багш, хүүхдүүдэд тарааж тэднээс талархлын үгийг сонссон аж. Харамсалтай нь түүний чихрийг идсэн багш нар, хүүхдүүд хордлогод орж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Шинжээч нарын дүгнэлтээр тэрхүү чихэрт мөнгөн ус, вазелин агуулагдсан байгааг илрүүлжээ. Ийнхүү түүнийг санаатайгаар бусдын амийг бүрэлгэх гэж оролдсон хэмээх үндэслэлээр хорих ялыг оноосон юм.
9
Олны нүдэн дээрх тамлалт
АНУ-ын Жеоржи мужид байрлах “Stephens County” ахлах сургуулийн Хөдөө аж ахуй шинжлэх ухааны багш Данейл Эбер (Daniel Hebert) 2014 онд ангид 2 муур барьж орж ирэн, сурагчдын нүдэн дээр зодон, тамлажээ. Тэрээр үүндээ хүүхдүүдийг татан оруулж, муурны хөл гарыг бариулж байсан бөгөөд үүнийг мэдсэн сургуулийн захиргаа цагдаа дуудсан байна. Цагдаа нар түүнийг амьтны эрхийг зөрчсөн хэмээн 7 хоног саатуулан баривчилсан төдийгүй ажлаас нь чөлөөлсөн гэдэг.
10
Цусанд булагдсан анги
2014 оны 11-р сарын 6-ны өдөр Биологийн багш 10-р ангийн сурагчиддаа хичээл заахаар орж ирэхдээ нэгэн амьд туулай тэвэрсээр иржээ. Тэрээр сурагчдыг өлсөж байна уу хэмээгээд туулайн хүзүүг тас огтолсон аж. Дараа нь багш туулайн арьсыг өвчиж, сурагчдыг ухаан алдуулах шахсан байна. Үүнийг тэвчихгүй зарим сурагчид "Болиоч" хэмээн орилж, ангиасаа гарч гүйсэн бөгөөд энэ тухай дуулсан эцэг эх түүний эсрэг гомдол гаргаж, ажлаас нь халуулжээ. Сүүлд тухайн багшийг сэтгэцийн эмгэгтэй гэдгийг тогтоосон юм.
11
13 настай сурагчаасаа жирэмсэн болсон багш
АНУ-ын Техас мужид нэгэн бусармаг хэрэг гарч, тэр нь даамжирсаар сүүлдээ шүүх, шорондоо тулжээ. Дунд сургуулийн 24 настай багш, дааж авсан ангийнхаа 13 настай хүүг садар самуунд уруу татаж, улмаар бие давхар болон өдгөө хоригдох ял авч магадгүй болоод байгаа аж. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.