Хамгийн амттай Узбек хоолнууд

2016-06-12, 18:30
15,338

Узбек хоол бол бүхий л үндэстний хоолнуудын өвөрмөц шинж чанарыг өөртөө нэгтгэн агуулсан мэт баялаг орц найрлагатай билээ. Мах ихтэй, амт чанар сайтай тул манайхан ч сүүлийн үед түгээмэл сонирхох болжээ. Тиймээс та бүхэнд хамгийн амттай Узбек зоогуудыг танилцуулж байна. 

Хамгийн амттай Узбек хоолнууд

1 Лагман

Гар аргаар хийсэн гоймонг хонины яснаас гаргасан шөлөнд хийж, хүнсний болон халуун ногоогоор баяжуулсан байдаг. 

Лагман

2 Хаш

Хаш ногоог амтат чинжүү, болон улаан луувантай хамт шарж амталсан хөнгөн төрлийн зууш. 

Хаш

3 Банштай шөл буюу "Чучвара"

Манайхны хийдэг банштай шөлнөөс ялгарах зүйл нь цөцгийгөөр амталдаг. 

Банштай шөл буюу "Чучвара"

4 Плов

Узбек плов бол дэлхийд алдартай. Үхэр болон хонины мах, лууван, сонгино, бүтэн сармис зэрэг нь гол амтлагч юм. Ихэнхдээ үндэсний хэмжээний том баяр наадмын үеэр пловийг хийдэг. 

Плов

5 "Ташкент" салат

Жигнэсэн үхрийн хэл, улаан лууванг цөцгийгөөр амталж хийсэн салат. 

"Ташкент" салат

6 "Манта"

Буузтай төстэй хоол боловч халуун ногоо, хулууг нэмэлтээр хийж, цөцгийгөөр амтлан иддэг. 

"Манта"

7 Самса

Дотроо мах, ногооны шанцайтай жигнэмэг гэж хэлж болно. Гурилны гадуур нь өндөгний шар түрхэж өгвөл бүр илүү амттай болно. 

Самса

8 "Ачик-чучук" салат

Шинэ ургацын улаан лооль, сонгино, сармистай энэхүү салат нь часхийсэн гайхалтай амттай бөгөөд цагаан хоолтнуудад төгс тохирно. 

"Ачик-чучук" салат

9 "Нарын"

Узбек үндэстний гол зоог болох Нарын нь адууны махтай, гараар хийсэн гоймонтой хоол юм. Түүнчлэн дээрээс нь түүхий сонгиныг том хэрчин тавьдаг. 

"Нарын"

10 "Шурпа"

Хонины өөхтэй махнаас амт чанар, илчлэг сайтай өтгөн сайхан шөл гаргаж, шинэхэн ногоог ч чанадаг. Монголчуудад таалагдах нь аргагүй л юм байна даа... 

"Шурпа"

11 "Димлама"

Ногоо, махнуудаа тус тусад нь чанаж болгодог хоол. 

"Димлама"

12 "Кутаб"

Манайхаар бол хуушууртай их төстэй бөгөөд мөн л халуун ногоо ихтэй байдгаараа ялгаатай. Зарим үед бяслаг, төмс хийх нь ч бий. 

"Кутаб"

13 Кебаб

Үхэр болон хурганы махыг ил гал дээр шарж болгон шорлож иддэг хүнд төрлийн хоол. Үүнийгээ мөн л түүхий сонгиноор амтлах бөгөөд махаа амтлах амтлагчаа нууц жороор хийдэг гэнэ. 

Кебаб

14 "Халвайтар"

Энэхүү амттанг ихэнхдээ хоолны дараа дессерт болгон хэрэглэдэг. Халва амттаныг хайлуулан хэвэнд оруулаад дээр нь тос, хуурай гурил нэмж хийдэг байна. 

"Халвайтар"

15 Цайны цаг

Халуун цайг самар, хатаасан жимс, үзэм, чангаанз зэрэгтэй хослуулан идэх нь тэдний эрт дээр үеийн уламжлал гэж хэлж болно. Гэр бүлээрээ тойрч суугаад, баяр ёслолын үеэр амтат цайгаа жимсгэнэтэйгээ идэх нь тэднийг хэр зэрэг соёлтой ард түмэн гэдгийг илтгэнэ. 

Цайны цаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()