1
Та жигнэмэг хийхдээ амттай бор шаргал туяатай болгохыг хүсвэл зуурмагтаа бага зэрэг хар цай хийж хутгаарай. Ингэснээр таны амтат жигнэмэг бор өнгөтэй болох төдийгүй идэх дур хүслийг улам өдөөж өгнө.
2
Бид пиццаг тухайн өдөртөө идэж барахгүй тохиолдолд хөргөгчинд хонуулаад, өглөө нь богино долгионы зууханд хийж халаах тохиолдол бишгүй. Гэвч соус, бяслаг нь хэт хайлж, үзэмж нь алдагдсан байдаг төдийгүй ногоо, хиам, мах зэрэг нь хатах нь ч энүүхэнд. Харин та пиццагаа дунд зэрэг халаасан хайруулын тавганд хийж, дээгүүр нь мөнгөлөг цаас тавьж, бүтээн, халааж үзээрэй.
3
Шарсан махыг улаан дарсаар амталвал хамгийн тохиромжтой. Гэхдээ мах шарах болгондоо шилтэй дарс задлах нь төвөгтэй байж мэдэх юм. Иймд та дарсаа мөсний хэвэнд хийж хөлдөөж, хоол амтлах хэрэг болсон үед нэг нэгээр нь авч хэрэглээрэй.
4
Хүүхдийн будаа чанахад бөөгнөрч наалдчихаад байдаг. Үүнийг шийдвэрлэх хялбархан аргыг танд зөвлөе. Хүмүүс ихэвчлэн хүүхдийн будааг буцалсан усанд хийж, хутгаж болгодог. Харин үүний оронд эхлээд хүүхдийн будаагаа дангаар нь гал дээр хийж, бага зэрэг хуураарай. Ингэснээр бөөгнөрөх асуудал ор тас мартагдана.
5
Хар кофений амтыг зөөлрүүлэх маш хялбархан. Танд ердөө халбага цөцгийн тос байхад л хангалттай. Халуун кофендоо үүнийг хийж, сайтар хутгаарай.
6
Хаш ногоог эхлээд богино долгионы зууханд хийж, зөөлрүүлээрэй. Үүнийхээ дараа сайтар халaaсан хайруулын тавганд багахан ургамлын тос хийж хуурна. Ингэснээр гал дээр хаш ногоог удаан хуурч, тос гарздахаас сэргийлж буй хэрэг юм.
7
Та мах чанахдаа буцлаагүй хүйтэн биш буцалж буй усанд махаа хийж байгаарай. Ингэснээр гарах шөл нь илүүтэй тэжээллэг болдог. Харин ногоо чанах тухайд хүйтэн усыг сонгох нь зүйтэй.
8
Лууван болон сонгиноо хуурч алтан шаргал өнгөтэй болгохыг хүсвэл хуурч байгаа лууван болон сонгиндоо чимх элсэн чихэр хийх төдийгүй бага зэргийн гурил үйрүүлж өгөх хэрэгтэй.
9
Цөцгийгөөр та майонезийг орлуулах боломжтой. Цөцгийндөө нэг ширхэг өндөгний шар болон халбага гич нэмээд сайтар хутгахад л хангалттай.
10
Гоймонгоо чанаж гаргасны дараа хоорондоо наалдах талтай байдаг. Иймд та ургамлын тосоор хутгах эсвэл хүйтэн усаар сойх аргуудыг хэрэглэж үзээрэй. Үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.
11
Шарахаар бэлтгэсэн махаа анар жимсний шүүс, зөгийн бал, хуурай дарс зэргээр гадна талыг нь бүрхэж, түрхээрэй. Ийн махаа шарахад бор шаргал өнгөтэй болж, арааны шүүс асгаруулахуйц гайхалтай амттай болдог.
12
Шүд бүү хэл хутга ч хэрчиж дийлэхгүй хатуу махыг яах вэ? Хичнээн чанаж, шараад ч амжилт эс олвол, махаа гадил жимсний багахан хальстай шөлөнд чанах юмуу шараад үзээрэй. Итгэмээргүй үр дүн гарах болно.
13
Мах, зайдас зэргийг бүрж шарахдаа талхны үйрмэгний оронд нухсан газрын самар ашиглаарай. Энэ нь илүү амттай байхаас гадна эрүүл юм.