Холливуудын хамгийн бүдүүлэг одууд

Олны танил байна гэдэг нэг талаар тухайн хүнээс асар их үүрэг хариуцлагыг шаардаж байдаг. Тэдний хэлсэн үг, үйлдэл бүр олны мэлмий, сонорт ил байдаг учраас ямагт өөрийн биеийг цэнэж, зохисгүй үйлдэл гаргах эрхгүй байдаг гэхэд болно. Энэ нь наанадаж тухайн хүний нэр хүнд, цаашлаад улс орны нүүр царай болж байдаг билээ. Ингээд та бүхэндээ хамгийн бүдүүлэг, олны танил хүмүүсийг танилцуулъя.

Холливуудын хамгийн бүдүүлэг одууд

1 Майкл Жордан (Michael Jordan)

NBA-ийн амьд домог, “Нисдэг Жордан” хочит тэрбээр сагсан бөмбөгийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдийн нэг юм. Тиймдээ ч сагс сонирхдог, шимтэн үзэх дуртай залуус түүнийг андахгүй. Тааралдвал хамт зургаа авахуулж, гарын үсгийг нь ч мөн авахыг хүсдэг билээ. Гэвч нэр хүнд, эд баялаг түүнд бүдүүлэг занг хайрлаа юу даа. Тэрээр гарын үсгийг нь авах гэсэн рэппер шүтэн бишрэгчдээ 15 мянган доллар өгвөл, гарын үсэг зурж өгнө хэмээн сайрхжээ. Гэвч харамсалтай нь фэн залууд тийм их хэмжээний мөнгө байхгүй байсан тул өөрийн өмсөж явсан "Adidas" пүүз, "Nike"-ийн хүрмээ тайлж өгсөн гэдэг.

Майкл Жордан (Michael Jordan)

2 Камерон Диаз (Cameron Diaz)

Холливуудын үзэсгэлэнтэй, халуухан жүжигчин бүсгүйчүүдийн нэг тэрбээр маш олон шүтэн бишрэгчидтэй билээ. Тоглосон кино бүрдээ өөрийн ур чадвар, гоо үзэсгэлэнг батлан, олныг гайхшруулдаг болохоор тэр юм. Гэвч хүмүүс түүнийг бодит амьдрал дээрээ маш өөр, бүдүүлэг, харьцаа муутай хэмээн шүүмжилдэг. Нэгэн удаа гудамжинд таарч, гарын үсгийг нь авахыг хүссэн шүтэн бишрэгч рүүгээ хараал урсгаж, маш зохисгүй аашилжээ. Энэ мэт этгээд зан авир түүнээс цөөнгүй гардаг гэнэ.

Камерон Диаз (Cameron Diaz)

3 Рози О'Доннелл (Rosie O’Donnell)

Алдарт инээдмийн жүжигчин бүсгүйг "The View" ток шоунд оролцсон мөчөөс эхлэн, үзэн ядагчдынх нь тоо эрс нэмэгджээ. Тэрээр энэ шоуны дараачаас үзэгчдээс маш их сөрөг үнэлгээг авч, нийгэмд буруу хандлага төрүүлсэн аж. Улмаар түүний нэр хүнд унаж, шоуг нь үзэх үзэгчдийн тоо ч эрс буурсан гэдэг.

Рози О'Доннелл (Rosie O’Donnell)

4 Шайа ЛаБаф (Shia LaBeouf)

Алдартай жүжигчин, найруулагч эрд урлагийнхан ам сайтай байдаг. Гэвч түүний найруулсан “Transformers” киног бусдын зохиолоос хулгайлсан гэх шүүмжлэл хүртсэн. Мөн олонд танигдахаас өмнө буюу оюутан байхдаа цахилгаан шатанд сууж явсан охид руу эмзэг эрхтнээ харуулж байсан ч гэдэг. Хожим түүнийг нэр алдарт хүрэхэд энэ мэт бүдүүлэг үйлдлүүд нь олонд ил болсон юм.

Шайа ЛаБаф (Shia LaBeouf)

5 Томми Ли Жонс (Tommy Lee Jones)

Америкийн алдарт инээдмийн жүжигчин Жоан Риверс (Joan Rivers)-нийг нас барахаас нь өмнө хамгийн бүдүүлэг оддын жагсаалтын хоёр дугаарт оруулж байв. Үүнийхээ дор жүжигчин эрийг маш яхир, бүдүүлэг, харилцахад их төвөгтэй хүн хэмээн тодотгосон байдаг. Үнэний ортой байхыг үгүйсгэхгүй юм. Түүнийг харахад л их хүйтэн харагддаг шүү.

Томми Ли Жонс (Tommy Lee Jones)

6 Мел Гибсон (Mel Gibson)

1980-90-ээд оны үед, охид бүсгүйчүүдийг байлдан дагуулж байсан жүжигчин эр, мөн л энэхүү жагсаалтад багтжээ. Түүнийг бид "Хатан зүрхтэн" киногоор нь сайн мэдэх билээ. Түүний бүтээсэн дүрүүд нь үргэлж эр зоригтой, баатарлаг эрийн дүр байсаар ирсэн. Гэвч тэрээр кинонд тоглохоос илүүтэй, найруулагчийн ажлыг хийж байгаа юм. Түүнийг хамтран ажилладаг хүмүүс нь маш бүдүүлэг, дээрэнгүй зантай, хэтэрхий бардам, бусдыг дорд үздэг хандлагатай гэжээ.

Мел Гибсон (Mel Gibson)

7 Ариана Гранде (Ariana Grande)

Хөгжмийн ертөнцөд цахиур хагалан гарч ирсэн үзэсгэлэнтэй залуу дуучин Ариана Гранд харьцангуй даруу оддын тоонд бичигддэг. Харин тэрээр Калифорни мужийн “Wolfee Donuts” хэмээх нарийн боовны газраар үйлчлүүлж байхдаа үнэхээр зохисгүй бүдүүлэг үйлдлийг гаргасан нь өнөөг хүртэл яригдсаар байна. Учир юу вэ гэхээр дуучин бүсгүй, хүмүүсийн нүдийг хариулж байгаад тавиур дээр байсан цагирган боовуудыг долоож, тэр нь камерт үлдсэн аж. Мэдээж хэн ч түүний шүлстэй амттанг идэхийг хүсэхгүй шүү дээ. Эсвэл олны танил гэхээрээ л ийнхүү зохимжгүй аашилж болно хэмээн эндүүрсэн үү, ямартай ч түүний энэ үйлдэл олон хүмүүсийн дургүйцэл зэвүүцлийг зэрэг хүргээд амжсан юм.

Ариана Гранде (Ariana Grande)

8 Жаред Лето (Jared Leto)

“30 Seconds to Mars” хамтлагийн гишүүн, алдартай жүжигчин эрийг бид бүхэн сэтгэл татам төрх, бүтээсэн дүрүүдээр нь андахгүй билээ. Мөн Холливуудын хамгийн шалиг эрчүүдийн тоонд ч зүй ёсоор оруулдог. Түүний хажуугаар маш бүдүүлэг алдартнуудын тоонд ч оруулж болно... Учир нь тэрээр Академийн шагнал гардуулах ёслолын үеэр жүжигчин Женифер Лауренс (Jennifer Lawrence), "ээлжит" уналтаа хийж, бүдэрч унахад нь туслахын оронд элгээ хөштөл инээсэн гэдэг шүү...

Жаред Лето (Jared Leto)

9 Рианна (Rihanna)

Барбадосын алдарт дуучин бүсгүйг бид бүхэн сайн мэдэх билээ. Тэрээр нэгэн аялан тоглолтынхоо үеэр 16 настай шүтэн бишрэгчтэйгээ ижилхэн хувцасласан байж таарчээ. Улмаар тэднийг зургаа авахуулахад хүмүүс охины үзэсгэлэн гоог магтаж, түүнийг үнэхээр сайхан харагдаж байна хэмээхэд аргаа барсан дуучин бүсгүй, түүний хувцсыг дууриамал хямд бараа мэтээр доромжилсон аж.

Рианна (Rihanna)

10 Жей Зи (Jay-Z)

Алдарт жүжигчин Роберт Де Ниро (Robert De Niro) түүнийг маш хариуцлагагүй, хүнийг хүндэлж мэддэггүй хэмээн тодотгосон байдаг. Учир нь тэрээр нэгэн үдэшлэгийн үеэр жүжигчин эртэй уулзаж, ажил хэлэлцэнэ хэмээн тохиролцжээ. Гэвч рэппер эр түүний хэдэн арван дуудлагыг харсан хэрнээ огтоос тоолгүй, уулзалтаа цуцалсан гэдэг.

Жей Зи (Jay-Z)

11 Игги Азалия (Iggy Azalea)

Австралийн алдарт рэппер, үзэсгэлэнтэй авьяаслаг бүсгүйг үргэлж цахим ертөнцөөр маш бүдүүлэг сэтгэгдэл үлдээдэг, мөн шүтэн бишрэгчиддээ хүндлэл үзүүлдэггүй биеэ тоосон гэх мэтээр ярилцдаг. Түүний энэхүү таагүй сэтгэгдлийг шүтэн бишрэгчид нь "screenshot" хийн авч баримтжуулсан байдаг. 

Игги Азалия (Iggy Azalea)

12 Канье Вест (Kanye West)

Алдарт реппер, реалити шоуны од Ким Кардашьяны нөхөр Канье Вест, "Video Music Awards" шагнал гардуулах ёслолын үеэр дуучин Тайлор Свифт (Taylor Swift)-ийн хамтаар тайзнаа гарсан билээ. Гэвч реппер залуу бүсгүйчүүдийг хүндлэх тал дээр маруухан бололтой. Тайзан дээр дуучин бүсгүйн микрофоныг булаан авч, жишим ч үгүй яриагаа үргэлжлүүлсэн. Ядаж олны нүдэн дээр жаахан хүндэтгэлтэй, эелдэг байж болоогүй л юм байхдаа. Мөн түүнчлэн нэгэн үйл ажиллагааны улаан хивсний ёслол дээр Канье, Ким хоёрын өмнө жүжигчин Эми Шумер (Amy Schumer) бүдрэн унахад, жишим ч хийлгүй, дээгүүр нь давах нь холгүй явсан байдаг. Энэ явдлаас хойш түүнийг үзэн ядах хүмүүс ч нилээдгүй нэмэгдсэн юм. 

Канье Вест (Kanye West)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()