Жинхэнэ хайр ийм л байдаг

Жинхэнэ хайр гэж чухам юу вэ? Хайртай гэдгээ хэрхэн илэрхийлэх ёстой юм бол? Тэвэр дүүрэн сарнай, тэрэг машин авч өгөх юм болов уу? Энэ бүхний хариулт болгон Өмнөд Солонгосын алдарт зураач Пүүнг (Puuung) олны сэтгэлд хүрсэн гайхалтай бүтээлүүд урлажээ. Тэрээр бүтээлээрээ "Хайр гэдэг хамгийн агуу хэрнээ маш энгийн зүйл. Бид өдөр бүр л хайртаасаа гайхалтай мэдрэмжүүдийг авч, халуун дулаан сэтгэлээ түүндээ бэлэглэхийг боддог" хэмээжээ. Ингээд түүний “Хайр гэдэг...” хэмээх зургийн цомогтой танилцъя.

Жинхэнэ хайр ийм л байдаг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Бие биенээ тэврээд, ертөнцөөс тасраад нам унтах жаргал биш гэж үү?

2

Хөгжим дуугарахгүй байсан ч хамаагүй хөгжилтэй гэгч нь бие биенээ мэдрээд бүжиглэнэ.

3

Гуньж гутарсан нэгнээ, гуйж аргадан тайвшруулна. Гагцхүү таны ганц дулаахан тэврэлт хагарсан зүрх, харамссан сэтгэлийг орвонгоор нь эргүүлэх шидтэй.

4

Од тоолон алмайрч, огторгуйд өөр хэн ч үгүй мэтээр бие биенээ ширтэнэ.

5

Хамт шинэ газруудаар аялж, хайртууд нэг нэгнийхээ зургийг дарж хөгжилдөхийг хайр гэнэ. 

6

Хөгжилтэй түүхүүдээ ярин хөхрөлдөж, хэдийн шөнө болсныг ч үл анзаарна.

7

Өглөө бүр өөр өөрсдийн ажилдаа гарахдаа зөөлөн үнсэлтээр бие биенээ үднэ.

8

Хайртдаа халуун хоол авч ирэн, хамтдаа өнгөрүүлсэн гайхалтай үдэш...

9

Гэрэлт ирээдүйнхээ тухай ярилцаж, гэгэлзэж суух залуус хүн бүрт хайрыг мэдрүүлнэ.

10

Хамраа шүргэлцүүлж, эрхлэлдэнэ гээч.

11

Өвдсөн үед нь нэгнээ асрах халуун сэтгэл бол хайрын илрэл.

12

Видео тоглоом хамтдаа тоглох зугаатай биш гэж үү?

13

Ажлаа хийж суугаа хайртай араас нь очоод тэвэрнэ.

14

Хөөрхөн гүнжээ өргөж, үүрэх нь ханхүүгийн эрхэм үүрэг.

15

Хөгжилтэй зүйлс сэдэж, хамтдаа үдшийг өнгөрөөнө.

16

Тэврэлдэж суугаад “Титаник” ч юмуу хайрын тухай өгүүлэх кино үзэх дэндүү жаргалтай.

17

Зүүдний ертөнцөөр аялж яваа хайртыгаа зүгээр л хараад, ямар азаар би түүнтэйгээ учирав аа хэмээн талархах залуу ямагт хайрыг мэдрүүлнэ.

18

Тохирсон цагаасаа оройтох түүндээ санаа зовж, элдвийг төсөөлөн сууна.

19

Амралтын өдрүүдээр салхинд гарч, аз жаргалыг мэдэрнэ.

20

Хамтдаа суугаад тус тусын ажлаа хичээнгүйлэн хийнэ.

21

Тархиа цэнэглэж, толгойгоо сэргээн, эрдмийн их ажилд хамтдаа шамдан суралцах нь ч бас хайрын нэгэн хэлбэр. 

22

Оройн хоолоо хамтарч бэлтгэх хамгаас жаргалтай.

23

Өглөө бүрийг шинээр угтаж, үдэш бүр шинээр болзоно.

24

Дуртай хамтлаг дуучных нь тоглолтын тасалбарыг бэлэглэж, гэнэтийн бэлэг барина. Хамгийн гол нь хайртай хүн тань баяртай байхыг харах шүү дээ.

25

Хамт авахуулсан хөгжилтэй зурагнуудаа ханандаа наачихаад харж инээлдэнэ.

26

Сарны гэгээн тусгалд, сахилгагүйтэн биедээ эрхэлнэ.

27

Усаар байлдан наадаж, хөгжилтэй байх гэдгийг утгаар нь мэдэрнэ.

28

Бороонд норон гүйлдэх бол хамгийн романтик зүйл юм. 

29

Ажилдаа түүртэж суугаа хайртдаа аяга халуун цай аваачин өгөх нь ч хайрын нэгэн хэлбэр.

30

Дугуй унаж, хөгжилдөөд л...

31

Шинэхэн орсон сэвсгэр цасан дээр мөрөө гаргаж хамтдаа хэвтэх тэр сайхан мөч...

 

32

Шинэ жилийн баярыг зөвхөн хоёулахнаа тэмдэглэж, шинэ бүхнийг угтаж авах хичнээн сайхан гээч!

33

Хайрыг гэнэтийн бэлэг, аз жаргалгүйгээр төсөөлж болно гэж үү?

34

Зүгээр л бие биенийхээ нүд рүү ширтэх төдийд л ямар их хайр мэдрэгдэж, сэтгэл догдолдог гэж санана... 

35

Хожигдсон нь оройн хоолоо хийнэ шүү...

36

Хоромхон зуурт холдох төдийд асар ихээр санаж гансарна.

37

Орондоо хамт хэвтээд, ном унших ч бас гайхалтай амралт болдог шүү. 

38

Ганцаараа хийхэд барагдаж өгдөггүй гэрийн ажлыг түүнтэйгээ хамт хийхэд яг л хөгжилтэй тоглоом тоглож байгаа мэт санагддаг. 

39

"За яахав би чамайг ганц л үүрнэ шүү. Дараа нь чи намайг гэр хүртэл үүрээрэй."

40

Хайр гэдэг халамжлахын нэр.

41

Бороотой өдөр халуун кофе ууж, бодлоо хуваалцана.

42

Хол байгаа хайрттайгаа хэдэн цагийн турш элдвийг ярина.

43

Олон нийтийн газраар зугаалж, хөгжилтэй өдрөө амттангаар чимнэ.

44

Ядарч чилсэн хайртынхаа нурууг нь барьж, халамжилна гээч.

45

Өвлийн хүйтэн үдшийг халуун хайраараа гэсгээж, өвөр өврөө налан хэвтэцгээнэ.

46

Өхөөрдөм гэгч унтах түүнийхээ зургийг нь дарж, өөрт нь дараа нь үзүүлж, уурлуулна.

47

Амтат хоол - аз жаргал, хайр сэтгэлийн нэрийн хуудас.

48

Хамгийн сүүлчийн амттанг түрүүлж идсэн нь харгис нэгэн болж, хөгжилтэй тэмцэл өрнөнө.

49

Сэтгэл хөдөлгөх зүйлсийг сэдэж, өдөр бүрийг өөдрөгөөр өнгөрөөнө.

50

Дуртай нэвтрүүлгээ тухлан, үзээд л... хамгийн гол нь хамтдаа.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()