Дэлхийн хамгийн намхан хосуудын гайхалтай амьдрал

Хүний амьдралд нэг л удаа үүрд мөнхийн аз жаргалтай хайр ирдэг юм шиг... Чухам түүнийгээ таньж, алдахгүй байхын төлөө чадал хүрэх бүхнийг хийснээр сайхан амьдралыг цогцлоож чадна. Бидний танилцуулах хосыг Пауло Габриэль да Силва Баррос (Paulo Gabriel da Silva Barros), Катюша Хошино (Katyucia Hoshino) гэдэг бөгөөд тэд 10 жилийн өмнө танилцаж, өдгөө аз жаргалтай амьдарч байна. Тэдний бусад хосоос ялгарах зүйл нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, одой хүмүүс юм. Ингээд тэдний гайхалтай хайрын түүхтэй танилцъя.

Дэлхийн хамгийн намхан хосуудын гайхалтай амьдрал

1

Дэлхийн хамгийн сайхан, басхүү намхан хосууд ердөө л 34.8 инч буюу 88.3, 35.2 инч буюу 89.4 см өндөртэй юм. Гэвч тэдний хайранд өндөр нам, өргөн бүдүүн огт нөлөөлөөгүй гэдэг нь хэнд ч илэрхий байна. 

2

Пауло Габриэль да Силва Барросийн хувьд тэрээр Бразилд төрсөн бөгөөд 30 настай байна. Тэрээр найз бүсгүйтэйгээ анх 10 жилийн өмнө цахим хуудсаар танилцаж, анх харсан даруйдаа л дурласан гэдэг. Үнэхээр романтик байгаа биз?

3

Хосууд хоёулаа төрөлхийн өсөлт, хөгжилтийн хоцрогдол, эмгэгтэй юм. Залуу эхнэрийнхээ талаар, “Би түүнийгээ анх харсан мөчид л дурласан.Тэр минь орчлон дээр зөвхөн надад л зориулагдсан мэт, үнэхээр сэтгэл татам бүсгүй" гэжээ.

4

Залуу эр нэгэн хуулийн байгууллагад нарийн бичгийн ажил эрхэлдэг бөгөөд амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байдгаа хэлсэн юм.

5

Хэдийгээр биеийн хувьд давжаа жижигхэн боловч, энэ нь түүний өдөр тутмын амьдралд огтхон ч саад болдоггүй, энгийн хүмүүс шиг л ажиллаж амьдардаг гэв.

6

Тэрээр бусдын л адил машин барьж, ажлаа хийж, найз бүсгүйгээ романтик болзоонд урьж, гайхалтай үдшийг бэлэглэдэг гэв.

7

Хүүхэд байхад нь хүмүүс түүн рүү жигшиж, зэвүүцсэн нүдээр харан, харин хүүхдүүд зайгаа барьж тоглохоос татгалздаг байсан гэв. Харин харилцаад эхлэхээрээ бүгд сайхан найзууд болдгоо ч хэлсэн юм. Гадаад биеийн өнгө үзэмжээс илүүтэй, дотоод сэтгэлийн мөн чанар, хүн чанар л хэрэгтэй шүү дээ.

8

Харин бүсгүйн тухайд тэрээр өдгөө 26 настай бөгөөд мөн л Бразилд төрж, өсчээ. Хүүхэд байхдаа яс, өсөлт хөгжилтийн эмгэгт өртөж, ийнхүү үүрд жижигхэн одой биетэй үлдсэн байна. Бүсгүй нөхрийнхөө талаар хэлэхдээ, “Анх би түүнийг харахад, тэр маш ууртай харагдсан. Хөмсгөө зангидаж, муухай царайлаад нэг л онцгүй харагдаж билээ. Гэвч тэр огтхон ч тийм хүн биш, харин ч их найрсаг, зөөлөн, дулаан хүн болох нь мэдрэгдсэн” гэжээ.

9

Тэрээр өдгөө хувийн гоо сайхны салонд массажист хийдэг ажээ. Бүсгүйн ерөнхий зан нь их даруухан, ичимтгий, дуу муутай гэдэг. Түүний энэ чанар нь нөхөрт нь таалагджээ.

10

Хэдийгээр биеийн хэмжээ, харагдах зүс царай өөр ч гэлээ ажил амьдралдаа дурлаж, өөртөө итгэлтэй байснаар амьдрал хэрхэн өөрчлөгдөж болдгийг тэднээс харах боломжтой юм.

11

Хосууд хамтдаа амьдраад 4 жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд бүхнийг хамтдаа хийдэг байна. Аяллаар явах, хүнсээ хамтдаа цуглуулж, цэвэрлэгээ хийх, хоол идэх гээд л бүхнийг хамтдаа хийдэг ажээ.

12

Тэд удахгүй хүүхэдтэй болохоор зэхэж байгаа ч энэ нь тэдний хувьд маш эрсдэлтэй алхам юм. Учир нь бүсгүйн тааз, сав нь хүүхэд тээх төрүүлэх бараг л боломжгүй ажээ. Гэсэн хэдий ч тэд энэ бүхэнд шантралгүй, боломжтой бүхий л арга замыг судалж байгаагаа хэлсэн байна.

13

Мөн бүсгүй “Би хүүхэдтэй болж чадах ч бай, чадахгүй ч бай боломжтой бүхнийг хийхэд бэлэн байна. Мөн түүнтэйгээ гэрлэж, хөөрхөн ноходтой болоод хамгийн гол аз жаргалтай л амьдармаар байна” гэжээ.

14

Эрүүл саруул, эрхтэн бүтэн хүмүүс өөрийн гэсэн зорилго, аз жаргалгүй байхад тэдний бие жижиг ч, бодол оюун нь тэнэгэр, үнэхээр ухаалаг зөв бодолтой юм.

15

Төрөлхийн эмгэгтэй төрсөн ч, тэдэнд бурхан жинхэнэ хайрыг заяасан юм. Хосууд 10 жилийн турш хамтдаа хорвоогийн хатуу бүхний өөдөөс сөрж явна. 

16

17

18

19

20

21

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()