Ус уухад учир бий

2016-06-08, 11:28
4,090

Эрүүл мэнийн учир: Хүний биед ус дутагдсанаар юу тохиолдож болох вэ?

Ус уухад учир бий

  • Цээж хорсох                                   
  • Толгой таллан өвдөх 
  • Сульдаж ядрах                                      
  • Цөсний цулуу үүсэх
  • Үе мөчний өвчин артритүүсэх             
  • Бүдүүн гэдэсний үрэвсэл                       
  • Багтраа                                              
  • Харшил
  • Хурдацтай хөгшрөл, ой тогтоолт алдах гэх зэргээр хүндрэл үүсдэг.

Тэгвэл ундны усны эрдэсжилт хэт бага байхад хүн амын дунд, булчин хатингарших, кальцийн дутагдал, бамбайн үйл ажиллагаа хямрах, зүрх судасны өвчнөөр нас баралт ихсэх зэрэг эмгэг байдлууд үүсдэг. 

Харин эсрэгээрээ эрдэсжилтийн хэмжээ ихсэх нь ходоодны үйл ажиллагаанд нөлөөлж шүүс ялгаралтыг ихэсгэх ба ус давсны тэнцвэрийг алдагдуулдаг. Мөн бие махбодид явагдах биохимийн болон метаболийн процесст эмгэгээр нөлөөлөх ба цангалтыг ихэсгэнэ. Ялангуяа сульфатын агууламж ихсэх нь гүйлгэх, туулгах нөлөөлөлийг үзүүлдэг.

Тиймээс л ус уухад учир байгаа юм. Эхний ээлжинд ус дутагдлаас сэргийлэх. Энэ тийм ч хүнд хэцүү даалгавар биш. Бид өдөр дутамдаа өөрийн биеэс алддаг шингэнээ буцаан нөхөх байдлаар 2-2.5 литр ус уудаг байхад л та ус дутагдсанаас үүдэлтэй дээрх олон жагсаалтаас өөрийгөө хамгаалж чадах юм.

Харин усны найрлагагын хувьд: бидний амьдардаг орчин нөхцөл, газарзүйн онцлог, олон жил болсон шугам сүлжээ, хотжилт, агаар хөрсний бохирдол, үйлдвэрийн хог хаягдал, цэвэршүүлэгчийн нөлөө гэх зэргээс шалтгаалж, эрдэс болоод элдэв агууламжийн хэмжээ нь  маш олон янз байдаг.

Тиймээс л эрхэм баян болох эрүүл мэнддээ анхаарахын тулд бид уудаг усандаа анхаарах хэрэгтэй юм. Хүн эрүүл урт наслахыг хүсвэл байгалийн нэг хэсэг гэдгээ үргэлж санах хэрэгтэй гэдгийг хүн төрөхтөн улам бүр ойлгож, өөрийн бүтээсэн элдэв амттан, хийжүүлсэн ундаа зэргээс үүдэлтэй асуудлуудаасаа сургамж авсаар байгаа шүү дээ. Тиймээс л эко гэдэг нэр томъёо хүнс бүрийн дээд нь болсон гэж хэлж болох юм.

Усанд ч гэсэн энэ хамаатай. Олон хүн суурьшсан орчны нөлөөлөлд автаж, агаар хөрсний бохиордолд автаагүй байх тусам байгалийн шидэт чанараараа бидэнд сайнаар нөлөөлөх боломжтой байдаг. Гэвч бид өдөр бүр тийм газар хүрч очих боломжгүй учир байгалийн эрдэст ус савлагдан ирдэг жишиг дэлхийд төдийгүй манайд тогтсон шүү дээ. Тэдгээрээс хүний биед шаардлагатай эрдэс нь хамгийн зохимжит хэмжээнд байдаг бөгөөд байгалийн зөв бүтэц, цэнгэг байдлаараа Монголд төдийгүй дэлхийд ховорт тооцогддог ус нь хужирт юм. 

Усанд төлдөг мөнгөний учир: Монгол хүнийг эрүүл байлгах ус Монголд бий. Тэр тусмаа байгалийн энэ гайхамшигт баялагаа Монголчууд үйлдвэрлэл болгон хөгжүүлж, дэлхийн жижигт хүргэн өрсөлдөж байгаа юм. Энэ бол үндэсний үйлдвэрлэл. Уудаг усныхаа дусал бүрийг эрүүл мэнддээ зориулж, усанд төлсөн төгрөг бүр тань Монголдоо үлддэг нь хамгийн сайхан нь. Энэ бол бидний татвар, ажилтай орлоготой Монгол, дотооддоо эргэлдэх мөнгөний хэмжээ гээд санаанд оромгүй том үр дагавартай хүч юм.

Гэвч дэлгүүрийн лангуу дүүрэн ус байдгаас багагүй хувийг нь гадагшаа мөнгө нь урсаж байдаг ус эзэлдэг. Эрүүл мэндэд нөлөөлөх байгалийн чанараараа дэлхийд гайхуулах баялаг болох чандмань эрдэнэ бидний гэрт, бидний гарт хамгийн ойрхон байхад холын зүйлд мөнгөө төлөх гэж үү. Тиймээс л ус ууна гэдэг зүгээр нэг уухын нэр гэхээсээ илүү эрүүл мэнд, эх орноо гартаа атгах бидний эх оронч алхам юм.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.