Бидний иддэг хоолонд агуулагддаг бохир зүйлс

Бидний амьд явах, оршин тогтнохын нэг чухал хэрэгцээ бол хоол тэжээл шүү дээ. Тиймээс ч бид амьдралынхаа тодорхой хэсгийг идэж өнгөрүүлдэг. Гэвч бидний идэж байгаа зарим зүйлсийн найрлагад төсөөлөхийн аргагүй бодисууд ордог гэхээр аймшигтай ч юм шиг. Бид байгаль дэлхийтэйгээ шүтэлцэн амьдрах хэв маягаас холдсоноос хойш юу идэж ууж, яаж л амьдраад байна даа?...

Бидний иддэг хоолонд агуулагддаг бохир зүйлс

1 Вирус

2006 онд, АНУ-ын Хүнс ба Эмийн Захиргааны газраас мах махан бүтээгдэхүүнд бактер агуулагддаг болохыг тогтоосон байна. Бактериофаг нян бол халдвар дамжуулах маш хүчтэй вирус юм. Энэ нь хүний биед маш сөргөөр нөлөөлдөг бөгөөд хордлогод оруулах, хүний биеийн хэрэгтэй нянг устгадаг байна. Зөвхөн Америкт л жилд 2500 гаруй хүн энэ төрлийн нянгаар өвчилдөг гэсэн судалгаа бий. Энэ нь махан бүтээгдэхүүнд илүүтэй агуулагддаг учраас энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ болгоомжтой байхыг ч мөн сануулсан аж.

Вирус

2 Тунсаа

Энэ нь хорхой шавж устгах, морины ам гэмтэхэд хэрэглэдэг эмэнд, мөн шил болон угаалгын нунтгийн найрлагад ордог. Харин хүнсний бүтээгдэхүүнд аливаа даршилсан бүтээгдэхүүн, савлагаатай хүнсийг удаан хадгалах, амархан муутгахаас сэргийлдэг. Гэвч Азийн зарим оронд үүнийг гоймон, агшаасан будаанд хэрэглэдэг байна. Тус бодис нь хүний биеийг асар ихээр өвчлүүлж, удаан хэрэглэсэн тохиолдолд үргүйдэлд хүргэдэг аж.

Тунсаа

3 Чулуун нүүрсний давирхай

Нэгэн үе энэхүү бодисыг хүнсний будагч болгон ашиглаж байсан ч, биед маш хортой, хавдар үүсгэдэг болохыг мэдсэн даруй хориглосон юм. Харин дараа нь нүүрсний хий, кокс болгон ашиглах болжээ. Нүүрсний давирхай нь маш шатамхай бөгөөд хортой бодис юм. Улмаар зарим орнуудад үүгээр шампунь үйлдвэрлэж, бөөс, хорхойг устгах болсон аж. Харин сүүлийн үед тус давирхайн найрлагатай чихэр, болон хийжүүлсэн ундаанууд ихээр үйлдвэрлэгдэх болсон юм.

Чулуун нүүрсний давирхай

4 Гялалзуулагч

Энэхүү гялалзуулагчийг хумсны будаг, шүршдэг лак, гэх мэт химийн өндөр найрлагатай зүйлсэд ашигладаг. Гэвч сүүлийн жилүүдэд тус гялалзуулах бодисоор чихэр, шоколад гэх мэт амттан, нарийн боовыг чимэглэх болжээ. Ялангуяа хөөсөн чихэр, зайрмаганд ихээр агуулагддаг байна.

Гялалзуулагч

5 Алт

Алт үнэт эдлэл нь хамгийн үнэтэй металлын нэг билээ. Энэ нь мөн электроникийн өндөр ач холбогдолтой. Алт нь ихэвчлэн гоёл чимэглэлийн зориулалтаар түгээмэл ашиглагддаг боловч, хүнсний нэмэлт бүтээгдэхүүний зорилгоор өргөнөөр ашигладаг байна. Архи, согтууруулах ундаанууд болох “Goldwasser”, Польш, Германы алдартай архи, вискинд илүүтэй агуулагддаг. Энэ нь химийн идэвхгүй учраас, биед ямар нэг сөрөг нөлөөг үзүүлдэггүй байна.

Алт

6 Кармин

Энэхүү цусан улаан өнгөтэй ургамал нь хүнсний будгийн найрлагад агуулагддаг. Анх тус бодисыг даавууны будаг болгон ашиглаж байсан ч, сүүлийн үед 200 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнд будагчаар ч мөн давхар ашиглах болсон юм. Хүний биед маш хортой бөгөөд яваандаа хорт хавдраар өвчлүүлж, үхэлд хүргэдэг байна.

Кармин

7 Тамхи

Тамхийг цэнгээний газар, кафе пабд татахыг дэлхий нийтээр хориглосон байдаг. Хэрвээ та тамхи татаж чадахгүй бол идэж "болно" гээд боддоо... Үнэхээр аймшигтай сонсогдож байгаа биз. Сүүлийн үед өндөр хөгжилтэй орнуудаар никотинтэй цай, чихэр худалдаалагдах болсон аж. Энэ нь тамхитай ижил үйлчилгээтэй, биед үзүүлэх нөлөө нь ч адилхан бөгөөд гагцхүү хэрэглэх хэлбэр нь л өөр гэнэ.

Тамхи

8 Минжний ялгадас

Бидний идэх дуртай амттан, бохь, тэр ч бүү хэл тамхины найрлагад минжний ялгадас байдаг гэвэл та итгэх үү? Золоор биед үзүүлэх муу нөлөө харьцангуй бага гэнэ. Бөөрөлзгөнийн амттай ундаа, бохь зэргүүдэд илүү ихээр агуулагддаг байна.

Минжний ялгадас

9 Хүний үс

"L-cysteine" буюу хүний үсэнд агуулагдах энэхүү бодис нь үсны уян хатан байдлыг сайжруулдаг. Хачирхалтай нь тус бодис гуриланд ч мөн тодорхой хэмжээгээр агуулагддаг юм байна. Энэ нь гурилны нялцанхай чанарыг сайжруулах, барьцалдаа сайтай болгодог. Мөн хоол амтлагчинд ч ордог байна. Гаргаж авах түүхий эд нь мэдээж хүний үс. 

Хүний үс

10 Ялгадас

Бидний идэх дуртай амттай хүнсний ногоог ялгадсаар борддог. Мөн зарим амтлагчыг малын ялгадсанаас гарган авдаг ажээ. Хүний биед үзүүлэх сөрөг нөлөө багатай ч сонсоход үнэхээр таагүй санагдаж байна шүү. 

Ялгадас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()