12
Кристен Стюарт (Kristen Stewart)
“Twilight” буюу “Бүрэнхий” киноны маш даруухан, үзэсгэлэнтэй бүсгүйн дүрээр олныг байлдан дагуулсан тэрээр хоёр хүйсээ сонирхогч гэсэн таагүй нэрийг зүүх болсон. Магадгүй алдар нэр, хөрөнгө мөнгө ирэхийн цагт өөрийн байгаа байдал, хүйсийн сонирхол нь эргэлзээтэй санагдаж, бүсгүйчүүдтэй болзоод үзэхийг хүссэн байж ч болох юм. Түүний эгэл даруухан төрх нь хэдийн бидний зүрх сэтгэлээс нисэн оджээ. Яг л рок одыг санагдуулам эв хавгүй зассан замбараагүй үс, этгээд сүүмгэр харцаар Кристен Стюарт төсөөлөгдөх болжээ. Амрагийн явдлын таагүй цуурхлаас харахад нэр алдар, хөрөнгө чинээ харин ч түүнийг эвдэж, улам бүр аз жаргалгүй болгосон мэт...
11
Кендалл Женнер (Kendall Jenner)
Эгч нараасаа дутахгүй, бүр илүү гэмээр нэр хүндтэй болоод байгаа Кендалын хувьд, сүүлийн үед ихэнх цаг заваа ажилдаа буюу моделийн карьертээ зарцуулаад байгаа. Учир нь тэрээр эгч нарынхаа нэр нөлөө, далбаан доор амьдралгүй өөрийн хүчээр танигдахыг хүссэн учраас тэр шүү дээ. Бид түүнийг хувь хүн талаас нь биш үргэлж л "Кимийн дүү" гэдгээр нь л сайн мэднэ. Тиймээс тэрээр одоогийн байгаа байдал, санхүүдээ тийм ч сэтгэл хангалуун явдаггүй нь лавтай. Магадгүй удахгүй өөрийн гэсэн гайхалтай байр суурийг олж, сайхан гэр бүлтэй болоод явахыг үгүйсгэхгүй юм.
10
Эмма Робертс (Emma Roberts)
Маш олон гайхалтай дүрээрээ үзэгч түмэндээ танигдсан сахилгагүй төрхтэй, хөөрхөн охин өдгөө олон киноны санал авч, дээд зэрэглэлийн жүжигчин болжээ. Гэвч тэр бүхэн түүнд тийм ч таатай байсангүй. Учир нь 2012 онд танилцаж, хуримаа хийхээр зэхэж байсан жүжигчин Эван Петерс (Evan Peters)-тэй муудалцан, улмаар цагдаа сэргийлэх дээрээ тулсан билээ. Тэд энэхүү маргаанаа, нэгнийгээ ойлгоогүй, түргэн уураас болсон хэмээсэн юм. Эл явдлаас хойш тэр үргэлж гундуу дорой, залуу насны ямар ч цог золбоогүй харагдах болсон билээ.
9
Кара Делевинь (Cara Delevingne)
Залуухан халуухан үзэсгэлэнтэй модель бүсгүй үргэлж л өөрийн Твиттер хуудсаар дамжуулан уур бухимдлаа илэрхийлсэн, таагүй зүйлс жиргэдэг. Тэрээр өөрийгөө нэр алдарт хүрэх тусам, маш их эвдэгдэж, аз жаргалаа үгүй хийж байна гэх зүйлсийг бичих болжээ. Магадгүй энэ нь учиртай байх. Учир нь тэр ч мөн адил хоёр хүйсийг сонирхогч юм.
8
Эми Уайнхаус (Amy Winehouse)
Алдар нэр, хөрөнгө мөнгө түүний амьдралд ямар ч хэрэггүй байсаар дууссан байдаг. Архинд донтож, хар тамхинаас бүрэн хамааралтай болж, удалгүй өөрийгөө ялан дийлж, одоо л нэг аз жаргалтай сайхан амьдаръя гэтэл харамсалтайгаар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Түүний амьдралын түүхийг илтгэх гайхалтай баримтат кино байдаг билээ. Тэрээр карьерынхаа хугацаанд сая сая долларыг олсон. Энэ нь түүнийг буруу зам руу оруулсан гэхэд болох юм. Тэр чин зүрхнээсээ дуулж, өөрийн дуундаа бүхнээ шингээдэг ховорхон дуучдын нэг байсан билээ.
7
Жастин Бибер (Justin Bieber)
Түүний нэр алдар, амжилт бүхэн нүдний өмнө л өссөөр байна. Өхөөрдөм хөөрхөн хүүгийн дүрээр бидэнд танигдаж, олны хайрыг булаасан ч удалгүй энэ бүхэн олны хараал зүхлээр солигдож замхарсан. Олны өмнө ёсгүй аашлан, согтуугаар жолоо барисан гээд л өөрийн нэр хүндийг маш ихээр унагасан юм. Гэвч түүний анти-фэнүүд өсөхийн хэрээр үнэнч шүтэн бишрэгчид нь ч мөн нэмэгдэж байлаа. Нэр алдар, хөрөнгө мөнгө хүнийг хэрхэн сүйтгэж, буруу зүйлд уруу татдагийн жишээг түүний хэдхэн жилийн өөрчлөлтөөс харж болно.
6
Линдсей Лохан (Lindsay Lohan)
Өдгөө түүнийг мэдэхгүй хүн гэж үгүй болжээ. Хүүхэд байхаасаа л алдрын оргилд хүрсэн түүнд эд баялаг, хөрөнгө чинээг дагаад замбараагүй амьдрал ирсэн. Тааралдсан эртэйгээ болзож, таалсан бүхнээ хэрэглэж, архи дарс, хар тамхинд хөлчүүрхэн ёстой л баларч явсан юм. Тэрээр энэ хугацаандаа мөнгөөр аж жаргал ирдэггүй болохыг хангалттай ухаарсан нь лавтай. Учир нь тэрээр одоогийн найз залуудаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа бөгөөд, нэлээдгүй засарч өнгө зүс орсон харагддаг.
5
Селена Гомез (Selena Gomez)
Хүүхэд байхаасаа олны танил болж, нэр алдраа түгээсэн алдартай дуучин, жүжигчин түүнийг мэдэхгүй хүн ховор юм. Дуучин Жастин Бибертэй удаан хугацааны туршид амрагийн харилцаатай байсан ч, тэдний салалт, хайр бүхэн бидний нүдний өмнө болсон нь сэтгэлээр унах шалтгаан нь болсон байж магадгүй. Хэд хэдэн удаа салж нийлсээр, Жастиний замбараагүй, тогтворгүй зангаас болж тэд нэг мөсөн харилцаагаа эцэслэсэн юм. Өөр хоорондоо уран бүтээлээрээ дамжуулан гомдол, тунирхлаа илгээсээр одоо л нэг нам жим болсон түүнд мөнгөнөөс илүүтэй сайхан цагийн үнэт дурсамж нь илүүтэй санагдаж байгаа биз ээ...
4
Демо Ловато (Demo Lovato)
Авьяасын ундарга гэж зөвхөн түүнийг л хэлнэ. Дуулах, хөгжимдөх, жүжиглэх гээд тэр бүхэн түүнд л харамгүй заяажээ. Мөн бусад олны танил уран бүтээлчдийг бодвол, хамаагүй даруухан, зөв бодолтой уран бүтээлч мэт... Түүнд бусад урлагийн нөхдүүд ч ам сайтай байдаг. Түүний хувьд мөнгө бус, амар тайван амьдрал, зөв хэвшил, эрүүл хооллолт зэрэг нь маш их аз жаргалыг өгдөг гэсэн байна. Хэчнээн их нэр хүнд, мөнгө байлаа гээд аз жаргалтай байж чадна гэж үү? Та ч гэсэн нэг бодоод үзээрэй.
3
Лэди Гага (Lady Gaga)
Этгээд амьдралын хэв маягтай дуучин бүсгүй хүүхэд нас, өсвөр үеийнхээ амьдралд маш их эмзэглэж явдаг тухайгаа хэлсэн байдаг. Түүнийг хүүхэд байхад, найзууд үеийнх нь хүүхдүүд маш их дээрэлхэж, гадуурхдаг байжээ. Тиймээс ч тэрээр амжилтанд хүрч, тэднийг хийсэн үйлдэлдээ харамсуулах болно хэмээн зорилт тавьж ажилласан гэдэг. Энэ их нэр хүнд, амжилтын дараа тэрээр аз жаргал гэдэг бидний зүрхэнд оршдог юм байна. Тэр бол алдар нэр, мөнгө огтхон ч биш. Хайрлах, хайрлуулах хүнтэй байх л хамгийн сайхан хэмээжээ.
2
Шайа ЛаБаф (Shia LaBeouf)
Жүжигчин найруулагч эр анхандаа мөнгө олохын тулд, хэрхэн баяжих тал дээр л ихэд анхаарч байсан тухайгаа хэлсэн байдаг. Түүний хүсэл ч биелж, маш түргэн хугацаанд алдрын оргилд хүрсэн юм. Гэвч түүний сүүлд өгсөн ярилцлагад, тэрээр “Анх бодож байсан бүхэн минь юу ч биш, харин жинхэнэ аз жаргал гэдэг хийж буй ажилдаа дурлаж, амьдралдаа ч мөн сэтгэл хангалуун байхыг хэлдэг юм. Энэ нь мөнгөөр хэмжигдэхгүй” гэжээ.
1
Киану Ривз (Keanu Reeves)
Тэр хэдийгээр маш баян, сайхан залуу ч гэлээ хамгийн ихээр зовж, амьдралын өмнө бараг л бууж өгсөн хүн юм. Түүний давхар биетэй сүйт бүсгүй нь авто ослоор нас барж, сайн найз Ривер Феникс (River Phoenix) нь хар тамхины тун хэтрүүлэн таалал төгссөн байдаг. Түүнээс удалгүй, төрсөн дүү Ким Ривз (Kim Reeves) ховор тохиолдох "заанжих" өвчнөөр өвчилж, сэтгэл санаагаар маш их унажээ. Гэсэн хэдий ч тэр энэ бүхэнд бууж өгөлгүй уран бүтээлээ туурвисаар байгаа юм. Уран бүтээлээс олсон ашгийнхаа 90 хувийг буяны байгууллагад хандивлаж, маш энгийн амьдардаг байна.