1
Шошгыг нь харах
Хамгийн түрүүнд пүүзны хэлэн дотор байрлах шошгыг хараарай. Үүн дээр хаана үйлдвэрлэсэн, хэдэн размер зэрэг нь бүгд тодоос тод бичсэн байдаг юм. Адидас компаний албан ёсны үйлдвэрүүд Турк, Энэтхэг, Хятад, Вьетнам, Тайланд, Индонез улсуудад байрладаг билээ. Хэрвээ ямарваа нэгэн улсын нэр байхгүй бол худалдан авахгүй байхыг анхааруулж байна.
2
“Google” ашигла
Та авах пүүзээ хэдийн сонгочихсон бол “Google” сайтыг ашиглан, дахин бататгаад үзээрэй. Адидасын албан ёсны вэб хуудас руу ороод өөрийн сонгосон пүүзны загварыг бичиж хаймагц, олон талаас нь авсан зурагнууд гарч ирэх болно. Та тэдгээр зурагнуудтай пүүзээ тааруулан, сайтар ажиж хараарай.
3
Материал
Хуурамч пүүзний тухайд ул хэсгийг дутуу наасан, оёдлуудыг хагас дутуу болон далий муруй хийсэн байх бөгөөд материалын тухайд хиймэл арьс байх нь олонтаа. Харин оригинал пүүзний тухайд цэвэр арьсаар хийсэн байх төдийгүй нарийн жижиг оёдлуудыг хүртэл маш цэвэрхэн, ямар ч илүү дутуу сэвгүй гаргаж өгсөн байдаг. Тиймээс ямар ч эргэлзээгүй таны таашаалд нийцнэ.
4
Үдээс
Жинхэнэ Адидас пүүзний тухайд таныг худалдан авахад үдээсийг пүүзэнд үдэлгүй уутанд хийж савласан байдаг юм. Харин хуурамч нь үдээсийг нь үдчихсэн байдаг бөгөөд энэ нь хамгийн том ялгаа нь аж.
5
Өсгийн хэсэг
2004-2005 оны хооронд Адидас компани пүүзнийхээ ар талд жижгэвтэр гурвалжин хэсгийг гаргаж өгдөг байсан билээ. Харин өдгөө үүнийгээ больсон боловч хуурамчаар дуурайлган үйлдвэрлэгчид үүнийг үл анзааран хуучин загвараар нь хийсээр байгаа юм. Тиймээс та ар хэсгийг нь сайтар ажаарай.
6
Сериал Номер
Дээр дурдсанчлан пүүзны хэлэн дотор байрлах шошгонд сериал дугаар байдаг. Бүх пүүзэнд энэхүү дугаар нь байдаг юм шүү. Мөн тус шошгийг Адидас компани огтхон ч наадаггүй бөгөөд хэвлүүлж, хялбар салж, арилахааргүй болгодог аж.
7
Савлагаа
Хайрцаг нь маш бат бөх байх бөгөөд өнгө, чанарын хувьд ямар нэгэн дутагдалгүй байдаг. Мөн Адидас компанийн нэрийг бичсэн байх тул та үүнийг бичиг үсгийн алдаатай байгаа эсэхийг сайтар харвал зохилтой. Мөн хажуу хэсэгт нь тухайн пүүзний талаарх мэдээллийг тод томруунаар бичиж өгдөг. Өнгө, загвар, хэмжээ, хаана үйлдвэрлэсэн зэрэг бүгд бичээстэй байдаг юм.
Танд таалагдсан бол доорх мэдээллийг үргэлжлүүлэн үзээрэй
~ Хуурамч “Nike”-ийг хэрхэн ялгах вэ? ~