Хамгийн их хүнтэй унтсан одууд

Олны танил алдартай бүсгүйчүүд үргэлж л бидний хараанд, анхаарлын төвд байдаг гэхэд болно. Олны үлгэр дууриал болж явах учиртай үзэсгэлэнт жүжигчин, дуучин эмэгтэйчүүдийн хувийн амьдрал хэт замбараагүй байдаг нь заримдаа тэдний нэр хүндэд сөргөөр нөлөөлөх нь бий. Ингээд та бүхэндээ Холливуудын хамгийн явдалтай, олон хүнтэй унтсан одуудыг танилцуулъя.

Хамгийн их хүнтэй унтсан одууд

1 Карруче Тран (Karrueche Tran)

Алдартай жүжигчин, модель түүнийг бараг бүхий л хип хоп уран бүтээлчид, рэпперүүдийг дуусгасан хэмээн ярьдаг. Гоо үзэсгэлэн, бие хаа өв тэгш заяасан түүнд унаж тусан, харилцаа тогтоохыг хүсэгчид цөөнгүй байдаг. Түүнтэй нэр холбогдож байсан уран бүтээлчдийг дурдвал, 50 Цент (50 Cent), Рэй Жи (Ray J), The Game болон Кардашьяаны гэр бүлийн отгон гишүүн Роб Кардашьяан (Rob Kardashian), RnB дуучин Крис Браун (Chris Brown) нар багтана.

Карруче Тран (Karrueche Tran)

2 Линдсей Лохан (Lindsay Lohan)

Улбар үс, үзэсгэлэнт сэвхтэй царайгаараа олны танил болсон жүжигчин бүсгүйг Холливууд цагтаа нэлээдгүй дээгүүр үнэлдэг байлаа. Нэгэн үе хар тамхи, архины эмчилгээнд явж, уран бүтээлээ завсардаад байсан ч, удахгүй гарах шинэ уран бүтээлийнхээ ажилд ханцуй шамлан орсон сурагтай. Түүнийг эргүүлэх залуусын тоо маш их. Тиймдээ ч жүжигчин бүсгүй өөрт таалагдсан, эргүүлсэн залуус, бүсгүйчүүлтэй болзчихдог болохоор нэлээдгүй явдалтай бүсгүй гэх нэрийг зүүжээ. Тэрээр жүжигчин Риан Филлипп (Ryan Phillipe), реппер 50 Цент (50 Cent), жүжигчин Жерард Батлер (Gerard Butler), жүжигчин Бенисио Дель Торо (Benicio Del Toro), дуучин, жүжигчин Жаред Лето (Jared Leto), жүжигчин Жюд Лав (Jude Law) гэх мэт алдартнуудтай амрагийн харьцаатай байжээ. Мөн жүжигчин Хит Леджер (Heath Ledger)-ийг нас барахаас нь өмнө болзож байсан гэдэг. Харин сүүлийн үед тэрээр Оросын тэрбумтан Егор Тарабасов (Egor Tarabasov)-той болзож байгаа юм.

Линдсей Лохан (Lindsay Lohan)

3 Рита Ора (Rita Ora)

Дуучин бүсгүйг эргүүлэх, өдөж хоргоох залуус цөөнгүй билээ. Тэрээр Кардашьяаны гэр бүлийн отгон гишүүн Роб Кардашьяан (Rob Kardashian)-тай болзож байгаад 2012 онд салсан байдаг. Роб түүнээс салсныхаа дараахан Твиттерт “Тэр надтай хамт байхдаа бараг 20 залуутай унтсан байсныг мэдлээ. Түүнээс гадна өөр хэд ч байгааг би мэдэхгүй” хэмээжээ. 

Рита Ора (Rita Ora)

4 Ким Кардашьян (Kim Kardashian)

Реалити шоуны од, өдгөө 2 хүүхдийн ээж тэрээр реппер нөхрөөсөө өмнө маш олон залуустай нэр холбогдож, секс бичлэг нь хүртэл задарч нэлээдгүй шуугианыг тариад байсан. Тэрчлэн “Keeping up with the Kardashians” шоуны үеэр, сагсан бөмбөгийн тамирчин Крис Хамфрис (Kris Humphries)-аас гэрлэх саналыг авч, хэсэгтэй л олны анхаарлын төвд байсан юм. Тэр ч утгаараа хүмүүс тэдний богино гэрлэлтийг хүмүүсийн анхаарал татах гэж оролдсон, нэр хүндээ өсгөх гэсэн явуулга гэлцдэг. Түүнээс гадна маш олон залуустай нэр холбогдсоны дотор бие хамгаалагч нь хүртэл багтана гэвэл та итгэх үү?

Ким Кардашьян (Kim Kardashian)

5 Пэрис Хилтон (Paris Hilton)

Алдарт "Хилтон" зочид буудлын өв залгамжлагч, өдгөө 35 настай бүсгүйг маш олон алдартай, чинээлэг залуустай нэр холбогдсон гэлцдэг. Түүний уулзаж, болзож явсан залуусын тоо 50 хол давах биз ээ. Тэдгээр жагсаалтад алдартай хөл бөмбөгийн тамирчин Криштиану Роналду (Cristiano Ronaldo), реппер 50 Цент (50 Cent), дуучин, жүжигчин Жаред Лето (Jared Leto), хөгжимчин Трэвис Баркер (Travis Barker), хөгжимчин Фред Дерст (Fred Durst), хөгжимчин Бенжи Мэдден (Benji Madden), дуучин Ник Картер (Nick Carter), Анже Бенджи Мэдден (Angers Benji Madden), Кевин Федерлайн (Kevin Federline),  Ставрос Неарха (Stavros Niarchos), Эдриан Броуди (Adrien Brody),  Жош Хартнетт (Josh Hartnett) нар багтаж байгаа юм. 

Пэрис Хилтон (Paris Hilton)

6 Николь Мерфи (Nicole Murphy)

Алдарт хошин жүжигчин Эдди Мерфигийн экс эхнэр тэрбээр загвар өмсөгч, модель мэргэжилтэй. Гэвч түүнээс илүү амрагийн явдлаараа хүмүүст илүүтэй танигдсан гэхэд болно. Хосууд 12 жилийн турш хамт амьдарч 5 хүүхэдтэй болсон. Гэвч тэдний хамтын амьдрал үүнээс цааш үргэлжлэх хувьгүй байсан бололтой. Магадгүй эхнэрийнх нь өнгөрсөн амьдрал, нууцлаг харилцаанууд илэрсэн байхыг ч үгүйсгэхгүй.

Николь Мерфи (Nicole Murphy)

7 Дафна Жoy (Daphne Joy)

Жүжигчин бүсгүй хувийн харилцааны тал дээр маш нээлттэй нэгэн. Тиймээс ч өөрийн дурлалын харилцааг ил болгож, хэд хэдэн удаа залуустай хагас нүцгэн зургаа авахуулсан билээ. Тэрээр урьд нь реппер 50 Цент (50 Cent), Жейсон Дэруло (Jason Derulo) нартай болзож байжээ.

Дафна Жoy (Daphne Joy)

8 Блак Чайна (Blac Chyna)

Реппер Тайгагийн хуучин эхнэр, хүүхдийнх нь ээж, модель Блак Чайна өдгөө олны анхааралд ирээд байна. Учир нь тэрээр экс нөхрийнхөө найз бүсгүйн ах Роб Кардашьяантай сүй тавьж, удахгүй амаржихаар зэхэж байгаа юм. Тэдний энэхүү гурвалжин, дөрвөлжин хайрын харилцаа хүмүүст эргэлзээ төрүүлсээр байдаг. Түүнээс гадна тэрээр маш олон реппер залуустай нэр холбогдож байсан юм.

Блак Чайна (Blac Chyna)

9 Амбер Рөүз (Amber Rose)

Реппер Канье Вестийн хуучин амраг, загвар зохион бүтээгч бүсгүй, халзан толгой, том хөх, өгзгөөрөө олны нүдэнд хэдийн дасчээ. Тэрээр реппер Канье Вэст (Kanye West), Виз Калифа (Wiz Khalifa), 50 Цент (50 Cent) нартай болзож байсан юм.

Амбер Рөүз (Amber Rose)

10 Кристен Стюарт (Kristen Stewart)

“Twilight” киноны од, үзэсгэлэнт жүжигчин бүсгүй 2015 онд тус кинонд хамтран тоглосон жүжигчин Роберт Патенсон (Robert Patinson)-той үерхэж багагүй шуугиан тариад амжсан. Гэвч уран бүтээлийн сайхан хосууд, амьдрал дээрээ төдийлөн тохироогүй бололтой. Кристен “Цасан гоо ба анчин” киноны зураг авалтын үеэр, тус киноны ерөнхий найруулагч Руберт Сандерс (Rupert Sanders)-тай тэврэлдэн, маш дотно байхыг нотлох олон зураг байдаг. Чухам үүнээс болж Роберт, Кристен нарын харилцаа дуусгавар болж, тэрээр “Цасан гоо ба анчин” киноны дараагийн ангийн зураг авалтаас хасагдсан юм. Мөн түүнээс гадна Майкл Ангарано (Michael Angarano)-той дотно харилцаатай байсан билээ. Харин одоо түүнийг ижил хүйстэн гэдгээ баталж, хоёр ч бүсгүйг сольсон гэдгийг бид мэднэ. 

Кристен Стюарт (Kristen Stewart)

11 Кейт Бекинсейл (Kate Beckinsale)

Алдартай, үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй, маш олон залуустай нэр холбогдож явсан ажээ. Бид бүхэн түүнийг “Underworld”, "Pearl Harbor" зэрэг киногоор нь илүүтэй мэдэх юм. 1995-2003 онд найруулагч Майкл Шин (Michael Sheen), 2004 оноос найруулагч Лен Уайзман (Len Wiseman)-тай гэрлэж, нэр хүндээ улам өсгөсөн байдаг.

Кейт Бекинсейл (Kate Beckinsale)

12 Челси Хэндлер (Chelsea Handler)

Алдарт инээдмийн жүжигчин бүсгүйг мөн л хувийн харилцааны тал дээр асуудалтай, маш хөнгөмсөг гэлцдэг. Учир нь тэрээр нэг харахад л шинэ найз залуутай, ахиад нэг мэдэхнээ өөр залуутай болзсон явж харагддаг юм. Ямар сайндаа түүнийг ганц шөнийн бүсгүй гэх вэ дээ. Реппер 50 Цент (50 Cent), дуучин Сиара (Ciara) нарын салалтын шалтгааныг жүжигчин бүсгүйтэй холбон тайлбарлах нь ч бий.

Челси Хэндлер (Chelsea Handler)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()