1
“Armageddon” киноны тухайд
1998 онд дэлгэцнээ гарсан “Armageddon” кино нь тухайн үедээ нэлээдгүй шүүмжлэл дагуулж байсан билээ. Бодит амьдралаас тэс өөр, сансрын нисгэгчид хэзээ ч үүнийг хийж чадахгүй гэхчлэн хэл ам ихээр гарч байсан аж. Харин жинхэнэ сансрын нисгэгчид болон ажилчид тухайн киноноос маш их үлгэр дууриалал авч, туршлага хуримтлуулсан байдаг.
2
Сансарт Бонсай мод илгээсэн
НАСА өмнө нь сансарт хэд хэдэн удаа мод илгээж байлаа. Моднууд ч татах хүчнээс үл хамааран задгай сансарт ургаж, өөрчлөгдөж байсан бөгөөд үүгээрээ дэлхий нийтийг алмайруулж байсан юм. Харин 2014 онд Японы уран бүтээлч Азумо Макото (Azuma Makoto) 50 жилийн настай Бонсай модыг сансарт илгээхийг санал болгосон байдаг. Тэд ч хэрэгтэй зүйлсийг бэлтгэн, сансарт Бонсай модыг гаргаж, байнга камераар хянаж байсан ч тэдний энэхүү туршилт амжилт олоогүй юм.
3
Цаг агаарын систем
Флорида мужид байрлах “Vehicle Assembly Building” нь НАСА-гийн төв байр билээ. Энд олон төрлийн судалгаа, шинжилгээ зэрэг байнга хийгдэж байдаг тул элдэв цаг агаарын өөрчлөлтөөс болж ажил цалгардах ёсгүй байдаг. Иймд цаг агаарын өөрчлөлтөөс сэргийлж, барилгыг тогтмол аюулгүй байлгахын тулд 10,000 тн агааржуулагчийг суурилуулж өгчээ. Энэ нь цас бороо, шороон шуургатай өдрүүдэд ч барилгыг нэгэн хэвийн байлгах үүрэгтэй ажээ.
4
Сансрын нисгэгчид амь насаа даатгуулсан байдаг
Мэдээж сансраар аялна гэдэг маш эрсдэлтэй. Хүн бүрийн чадаад байдаг ч зүйл биш. Тэд маш олон цагийн бэлтгэл, сургуулилтанд хамрагдаж, онолын болоод дадлагын асар их туршлага хуримтлуулж байж сая нэг үүргээ гүйцэтгэхээр задгай сансарт хөөрдөг. Харин тэднийг явахаас өмнө амь насыг нь даатгуулдаг аж. Харин хамгийн анхны сансрын нисгэгч Нейл Армстронг (Neil Armstrong) ямар нэгэн даатгал хийлгэлгүй сансарт нисчээ. Хэрэв тэрээр аяллынхаа хугацаанд амь эрсэдсэн бол түүний гэр бүлийнхэн нөхөн төлбөр болгож юу ч авалгүй, харамсалтай байдлаар хайртай нэгнээ алдах байсан гэдэг.
5
Санах ойн хөөсөн матрасс
1970-аад оны үед НАСА агентлаг нисгэгчид, ажилчдын аюулгүй байдлыг хангахын тулд Чарльз Йост (Charles Yost) гэх инженерээс тусламж хүсчээ. Харин инженер тэдэнд савангийн хөөсөөр хийсэн матрассийг танилцуулсан юм. Энэ нь биед гайхалтай тохирч, наалдан, элдэв гэмтэл бэртлээс сэргийлэх аж. Харин өдгөө тус санах ойн хөөсөн матресс нь дэлхий даяар маш эрэлттэй байгаа билээ.
6
Гараг хамгаалах оффис
НАСА агентлаг нь гараг хамгаалах оффисыг тусад нь гаргаж өгсөн байдаг. Энд дэлхийн масс, хүн амын тоо, даац, амьд амьтан, ургамал, тэдний хөгжил, ургац гээд л бүгдийг нягтлан судалж, гараг ертөнцийг устаж, үгүй болохоос сэргийлж байдаг аж.
7
Төсөв багатай
Тус агентлаг жилд асар их судалгаа шинжилгээ хийж, хөрөнгө мөнгийг хэдэн арван тэрбумаар зарцуулдаг. Гэвч АНУ-аас олгох төсөв нь НАСА-д огтхон ч хүрэлцдэггүй байна. Тэдний 2016 оны төсөв гэхэд л 20 тэрбум доллар байжээ. Хамгийн шинэлэг технологийг ашиглаж байж сансар ертөнцийг судлах атал тухайн шинэчлэлийг авчрахад тэднийг хөрөнгө хүрэлцэхгүй байгаа гэнэ.
8
Тэд алдаа гаргаснаас болж 125 сая доллар салхинд хийсгэсэн
Тэд Ангараг гарагийн цаг уурыг судлахаар өндөр төсвөөр бүтсэн хиймэл дагуулыг сансарт илгээсэн байна. Тус хиймэл дагуул ажлаа сайн гүйцэтгэж, Ангараг гарагийн гадаргуу нь халуун дулаан уур амьсгалтай гэдгийг мэдэгдсэн аж. Гэвч удалгүй тэдний үүрэг гүйцэтгэгч сансрын хөлөг нь шатаж, дэлбэрсэн бөгөөд үүнээс болж 125 сая доллар салхинд хийсч одсон байна.
9
Нисгэгчид 70 хоног хэвтдэг
Сансар руу үүрэг гүйцэтгэхээр явах нисгэгчдийг бэлтгэн 70 хоног хөдөлгөөнгүй хэвтүүлж, дасгадаг аж. Гэхдээ мэдээж идэх, угаалгын өрөө орохдоо босохыг зөвшөөрнө. Ингэснээр тэд сансарт гаран жингүйдэхэд ямар нэгэн асуудал үүсэхгүй бөгөөд тэдний сэтгэл санааг тогтвортой болгодог байна.