Холливуудын ертөнцийн бохир нууцууд

Амжилтанд хүрсэн хүн бүхэн л өөрийн гэсэн нууцтай, хэнд ч хэлээгүй үзэл баримтлалтай байдаг. Гэвч та бүхэн тэдгээр нууцийг нь нэг их мэдэхийг хүсэхгүй л болов уу. Учир нь  тэд энэхүү өндөрлөгт хүрэхийн тулд хэн нэгний золих, бохир үйлдлийг ч мөн хийдэг. Өнгөн дээрээ инээд хөөр цалгиулан, үзэгчдийг хуурч нэр алдарт хүрсэн уран бүтээлчид цөөнгүй. Ингээд бид та бүхэндээ Холливуудын ертөнцийн бохир нууцуудыг хүргэе.

Холливуудын ертөнцийн бохир нууцууд

1 Шагналыг үнэн шударгаар олгодоггүй

Харамсалтай ч бидний үзэх дуртай "MTV Video Music Award", "Teen Choice Award", "Golden Globes", "Academy Awards" зэрэг нэр хүндтэй, гайхалтай наадмуудын эздийг наадмын урьдаас тодруулсан байдаг ажээ. Гэвч тэд үүнийгээ нууж, гэнэтийн бэлэг мэтээр хүмүүст хүргэдэг. Нэг үгээр хэлвэл тэд өмнөх өдөр нь авах шагналаа мэдсэн учир, тухайн өдрөө сайтар жүжиглэхэд л болно гэсэн үг юм. Мөн шагнал нь жинхэнэ эзэндээ хүрэхгүй байх тохиолдлууд ч зөндөө гэнэ.

Шагналыг үнэн шударгаар олгодоггүй

2 Алдартай кино бүрийг тэдний зохиол дээр тулгуурлан бүтээдэг

Бидний үзэх дуртай, гайхалтай бүтээлүүдийн ихэнх нь найруулагч, зохиолчийн ур чадвар дээр бус тэдний эх зохиолоос үндэслэсэн байдаг. Тэд бүгд хэдийн хүмүүсийн хүртээл болж, сэтгэлд нийцсэн зохиолоос сэдэвлэсэн учраас бүтэлгүйтнэ гэдэг бараг л боломжгүй гэсэн үг. Чухам дуу дүрс, компьютер графикийг мэргэжлийн ашиглаж, жүжигчид дүрдээ сайтар орсон үед энэ бүгд маш хялбар аж. Тэднээс дурдвал, “The Hunger Games”, “Divergent”, “Harry Potter”, “Jurassic Park”, “The Jungle Book”, “The Martian”, "Twilight" гэх мэт тоочоод байвал тоймгүй олон юм.

Алдартай кино бүрийг тэдний зохиол дээр тулгуурлан бүтээдэг

3 Алдартнууд өөрсдийн даашинзаа худалдаж авдаггүй

Олны танил үзэсгэлэнтэй бүсгүйчүүд улаан хивсний ёслол, аливаа томоохон наадмууд дээр үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг шүү дээ. Алдартай брэндийн гайхалтай даашинз хувцсыг өмсөх нь цаагуураа сурталчилгааны шинжтэй гэнэ. Учир нь тэд өмсдөг гайхалтай даашинзуудаа бэлгэнд авдаг. Нэг ёсондоо амьд реклам гэсэн үг юм. Тэдний өмсөж гарч ирсэн даашинзнууд дараа өдөртөө итгэмээргүй ихээр борлуулагддаг гэхээр ашигтай наймаа байгаа биз.

Алдартнууд өөрсдийн даашинзаа худалдаж авдаггүй

4 Маш олон сонгодог киноны жүжигчид шоронд орсон

Бидний үзэх дуртай дэлхийн сонгодог гайхалтай уран сайхны кинонууд байдаг. Тэдний гол дүрийн залуус, жүжигчид үнэхээр атаархам сайхан залуус, бүсгүйчүүд байдаг шүү дээ. Гэвч бодит байдал дээр тэдний ихэнх нь хар тамхи, архинд донтсон эсвэл элдэв гаж бэлгийн чиг хандлага, муу зуршлаас болон амьдралынхаа нэгээхэн хугацааг шоронд өнгөрүүлсэн байдаг. Тэдний амьдралын түүх замнал тийм ч дардан байгаагүй нь харамсалтай.

Маш олон сонгодог киноны жүжигчид шоронд орсон

5 Үзэгчдийн анхаарлыг татахын тулд, аюултай үйлдлүүдийг хийдэг

Адал явдалт, тулаант төрлийн кинонуудыг аюултай үзэгдэлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Мэдээж тэднийг амилуулах гол дүрийн жүжигчид үргэлж аюултай, эрсдэлтэй нөхцөлд ажилладаг юм. Гэвч хамгийн хүнд даваа явж явж орлон тоглогчид дээр л унадаг. Тэд ажлын байран дээрээ бэртэх, зарим тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй болох нь ч энүүхэнд. Аюулгүй байдал, ажиллагааны тал дээр сүүлийн үед харьцангуй хөгжсөн ч, 1900-аад оны эхээр энэ мэт киноны зураг авалтаас болж, амиа алдсан хүмүүс асар их байдаг.

Үзэгчдийн анхаарлыг татахын тулд, аюултай үйлдлүүдийг хийдэг

6 Ихэнх алдартай дуучид, тайзан дээр ам барьдаг

Бидний хайрлаж, хүндэлж, биширдэг урлаг соёлын гайхалтай дуучид үргэлж амьдаар дуулдаг гэвэл худлаа. Ялангуяа олон хүнтэй танхим, задгай талбайд бичлэг тавьж, ам барьдаг юм. Харин бид түүнийг нь төдийлөн мэдэхгүй хууртах тохиолдлууд зөндөө шүү дээ. Ийнхүү ам барьдаг уран бүтээлчдийн дунд Майкл Жексон (Michael Jackson), Уитни Хьюстон (Whitney Houston) нар хүртэл багтаж байсан гэдэг. 

Ихэнх алдартай дуучид, тайзан дээр ам барьдаг

7 "MPAA" бол найдваргүй

"MPAA" буюу "Motion Picture Association of America" кино компани нь ихэнх кинонуудаа худал хуурмаг, компьютер график дээр тулгуурлан бүтээдэг. Америкдаа нэртэй кино компани бол дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөнөөс ялгаагүй байдаг. Мөн тэдний уран бүтээлд өгсөн шүүмжлэгчдийн үнэлгээ ч тааруу байдаг аж. Тэд кинондоо хэт задгай сексийн зураг, эсвэл хуурамч зураг авалтууд их ашигладаг гэх шүүмжлэлийг хүртдэг байна.

"MPAA" бол найдваргүй

8 Ихэнх алдартай телевизийн шоунууд бол зохиомол жүжиг

Бид телевизийн шоу нэвтрүүлэг, реалити шоу зэргийг үнэхээр л бодит хэмээн боддоггүй гэж үү? Тэгвэл үнэндээ тэдгээр нь киноноос дутахгүй, муухан жүжиглэлтүүдтэй байдаг юм байна. Нэг ёсондоо хүмүүсийн хэлж ярьж байгаа сүржин сэдвүүд, хэрүүл маргаан зэрэг нь бүгд найруулагчийн төлөвлөсөн зохиолын нэг хэсэг гэнэ. Алдартай реалити шоунуудаас дурдвал, “Duck Dynasty” “House Hunters” “Keeping Up With the Kardashians”, “The Real World and The Osbournes” нар юм. Мөн манайд зохиогдож буй сүүлийн үеийн шоунууд ч гэсэн тэр чигтээ эртнээс ярилцаж тохирсон зүйлс байдаг. 

Ихэнх алдартай телевизийн шоунууд бол зохиомол жүжиг

9 Ток шоуны зочид бүгд жүжигчид

Хүмүүсийн хүртээл болсон олон гайхалтай телевизийн шоу, цуврал нэвтрүүлгүүд дээрх зочид бүгд төлбөртэй, урьдаас бэлдсэн жүжигчид байдаг ажээ. Тэд шоуны дундуур уйлах, асуулт асуух, маргах, алга таших зэргүүд нь хүртэл "даалгавар" гээд бодохоор үнэхээр урам хугармаар байгаа биз.

Ток шоуны зочид бүгд жүжигчид

10 Оддын зургууд бүгд засварлагдсан

Фотошоп, компьютерийн олон гайхалтай программ хөгжсөн өнөө үед, олны танил эрхмүүд өөрийн зургийг яаж л бол яаж засдаг болж. Тэднийг харахад, үнэхээр төгс, сайхан биетэй дур булаам байдаг шүү дээ. Гэвч энэ нь зүгээр л бидний хуурдаг нэг хэлбэр юм. Үнэндээ бодит байдал дээрээ тэд бүгд бидэнтэй л адил батга, сэвх, үрчлээ, илүүдэл жинтэй тэмцдэг нь тодорхой шүү дээ.

Оддын зургууд бүгд засварлагдсан

11 Кино шүүмжлэгчид худалдагдсан

Кино шүүмжлэгчид үнэн хэрэгтээ жинхэнэ уран бүтээлийг ил гарган, муу бүтээлийг шүүмжилж тэднийг нийгмээс цэвэрлэх үүрэгтэй байдаг. Гэтэл кино ертөнцөд энэ нь бараг боломжгүй болсоор багагүй хугацааг үдэж байна. Харин ч тэд эсрэгээрээ тэдний эрх ашгийн төлөө ажиллаж, муухан киног сайшаан магтаж, худал хуурмаг зан гаргах болсон юм. Тиймдээ ч энэ мэт шүүмжлэгчдээр реклам хийлгэх нь ихэсч, кино урлагийг мөнгөний тоглоом болгожээ.

Кино шүүмжлэгчид худалдагдсан

12 Бодит амьдрал дээр сэдэвлэсэн гэдэг нь маш том хуурмаг зүйл

Зүрх шимшрүүлж, айдас төрүүлэх аливаа уран бүтээлийг үзээд “Ийм явдал бидэнд тохиолдвол яах вэ?” хэмээн боддог. Гэтэл сэргэлэн найруулагчид бидний энэхүү сэтгэлгээн дээр бүрэн бүтэн тоглолт хийж, өөрсдийн киног "Бодит амьдралаас сэдэвлэв" хэмээн шошголдог. Ингэснээс хүмүүст улам бүр айдас төрж, тэрхүү киног гүнзгий хүлээн авдаг. Ихэнх бодит амьдралаас сэдэвлэсэн гэх кинонууд үнэнийг дэгстүүлсэн, хуурмаг зохиолтой байдаг билээ.

Бодит амьдрал дээр сэдэвлэсэн гэдэг нь маш том хуурмаг зүйл

13 Холливуудад жүжигчдийн хүүхдүүд ёс юм шиг нэрд гардаг

Ялангуяа жүжигчдийн хувьд, тэд өөрсдийн хүүхдүүдийг кинонд тоглуулах, нэрд гаргах сонирхолтой байдаг. Гэвч тэдний зарим нь үнэхээр өөрийн авьяас чадвараараа олонд танигдан, таашаагдах боловч, аав ээжийн нэр алдар, нөмөр нөөлгөн дор алдарших нь цөөнгүй. Тиймээс Холливууд тэр чигтээ хахууль, шударга бус зүйлсийн газар гэсэн үг юм.

Холливуудад жүжигчдийн хүүхдүүд ёс юм шиг нэрд гардаг

14 Нэрд гарахын тулд юу ч хийхээс буцахгүй

Аймшигтай ч бодит үнэн юм. Урлагийн ертөнц гэдэг тэр чигээрээ эрсдэл, худал хуурмагийн өлгий билээ. Тиймээс тэдгээр хуурмаг, худал зүйлсээс нэрд гарах, олонд танигдахын тулд урлагийн гэх тодотголтой хүмүүст юу ч хийхээс буцахгүй болдог аж. Учир нь үнэн мөн, шударгаар явбал хэзээ ч ажилтанд хүрэхгүй шүү дээ.

Нэрд гарахын тулд юу ч хийхээс буцахгүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()