Бидний заавал очиж үзэх ёстой газрууд

Зуны улирал эхэлж, амралт зугаалга, аяллаар явагсад хаашаа явах гээд л толгойгоо гашилгаж сууна уу? Мэдээж тухайн улсын хотын гудмаар алхаж үзэх нь чухал хэдий ч түүхэн дурсгалт газруудыг үзэж сонирхож байж жинхэнэ аялал болох биз ээ. Тиймээс та бүхэнд улс орнуудын хамгийн үзэсгэлэнтэй, заавал очиж үзэх түүхэн дурсгалт газруудыг сонирхуулж байна. 

Бидний заавал очиж үзэх ёстой газрууд

15 “Алхамбра” Севилье хот, Испани

Манай эриний 889 онд баригдсан тус гайхалтай байгууламж нь өн эртний түүх, уламжлал гээд онцлог зүйлс ихтэй. 1994 онд тэлж, томосгосон бөгөөд дотоод үзэмж нь таныг ангайлгаж чадахуйц юм. Уран барилгачдын ур чадвар, тухайн үеийн үүх түүхийг нэг дор багтааж чадсан байдаг. Анх дайснуудаас хамгаалах хэрэм, цайз зориулалтаар баригдсан билээ.

“Алхамбра” Севилье хот, Испани

14 “Шейх Заяд сүм” Абу Даби хот, Арабын Нэгдсэн Эмират улс

Тус улсын Аби Даби хотод байрлах тус сүм нь гадаад байдал болон дотоод үзэмжээрээ жуулчдыг ихээр татдаг. Эртний болоод орчин үеийн архитектурыг аль алинг шингээж өгсөн нь давуу билээ. Арабын Нэгдсэн Эмират улс нь үзэж харах зүйлс ихтэй, тансаг улс хэмээн тооцогддог тул зориод очиход хэзээ ч харамсахгүй.

“Шейх Заяд сүм” Абу Даби хот, Арабын Нэгдсэн Эмират улс

13 “Bellagio” усан оргилуур, Лас Вегас

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, гайхалтай усан оргилуур болон  үзүүлбэрийг та зөвхөн Лас Вегас хотод харж болох юм шүү. Ая болгонд таарч, хөдлөх, гэрэлт усан оргилуурыг үзэхээр олон мянган жуулчид тус газрыг зорьдог юм. Танд ч бас таалагдана гэдэгт итгэлтэй байна.

“Bellagio” усан оргилуур, Лас Вегас

12 “Карнак Сүм” Люксор хот, Египет

Нил мөрний зүүн эрэг хавиар байрлах Карнак нь олон сүм, баримал болон сийлбэрүүдээс бүтсэн билээ. Энэ нь 4 тусгай хэсэгтэй бөгөөд жуулчдад яг л тухайн зуунд очсон мэт сэтгэгдэл төрүүлж чаддаг гэдгээрээ онцлог.

“Карнак Сүм” Люксор хот, Египет

11 “Times Square”, Нью Йорк

Хэрэв та Нью Йорк хотыг зориод “Times Square”-ийг үзэлгүй өнгөрвөл алдас болох биз ээ. Үргэлж хөл хөдөлгөөн ихтэй тус газар, элдэв сонин содон зүйлс маш олноор байдаг. Таныг хором ч уйдаахгүй байх аж.

“Times Square”, Нью Йорк

10 “Төв талбай”, Краков хот, Польш

Хотын төв хэсэгт байх бөгөөд 40,000 м2 талбайтай юм. Энэхүү төв талбай нь эргэн тойрон эртний, өвөрмөц сүм дуган, барилга, байшингаар хүрээлэгдсэн байх төдийгүй элдэв баяр, наадам тасрахгүй. Хөл хөдөлгөөн ихтэй байх тус газрыг жил бүр 8 сая гаруй жуулчид зорьдог гэнэ. 

“Төв талбай”, Краков хот, Польш

9 “Эртний хотын хана” Добровнек хот, Хорват

Дайсны дайралтаас хамгаалах зориулалтаар баригдсан энэхүү чулуун хана нь өдгөө хүмүүсийн анхаарлыг ихээр татах болоод байгаа юм. Агуу түүхийн гэрч болсон ханыг 7р зуунд барьсан гэдэг. Ойролцоогоор 1,940м өргөнтэй бөгөөд 25 м урт аж.

“Эртний хотын хана” Добровнек хот, Хорват

8 “Гэгээн Петрийн сүм” Ватикан хот, Итали

Уран барилгачдын өвөрмөц болоод чамин сэтгэмжээс бүтсэн сүм нь хүн бүрийг дуу алдуулам. Эртний тансаг хийц, элдэв содон зүйлсээрээ алдартай бөгөөд жилээс жилд 80,000 гаруй хүмүүс ирж, Гэгээн Петрийн сүмийг сонирхоод буцдаг байна.

“Гэгээн Петрийн сүм” Ватикан хот, Итали

7 “Аврагч Христийн сүм” Санктпетербург хот, Орос

ОХУ-ын Санкт Петербург хотын нэрийн хуудас болсон аврагч Христийн сүмийг 1883-1907 оны хооронд II-р Александрын зарилгаар барьж дуусгасан байдаг.  Дотоод болон гадаад үзэмжийн тухайд маш өвөрмөц бөгөөд хараа булаам аж.

“Аврагч Христийн сүм” Санктпетербург хот, Орос

6 “Их Дуган болон Лалын сүм”, Корбода хот, Испани

ЮНЕСКО-д бүртгэгдсэн энэхүү эртний сүм, дуган нь өвөрмөц шийдэл, өнгө төрхөөрөө бусдаас ялгардаг. Амьдралдаа заавал нэг очиж үзэх ёстой бөгөөд таныг нүдийг нээж өгөх шидтэй. 987 онд баригдаж дууссан бөгөөд хэдэн зуун дамнаж, өөртөө асар их түүх, нууцыг агуулсан энэхүү сүм нь оройн цагаар хамгаас үзэсгэлэнтэй харагдана.

“Их Дуган болон Лалын сүм”, Корбода хот, Испани

5 “Бэёон сүм” Сейм Рим хот, Камбож

12-р зууны сүүлчээс 13-р зууны эхэн үеийн хооронд баригдсан бөгөөд хүн бүрийн сонирхлыг ихээр татдаг сүм билээ. Хүний төрхийг чулуун дээр тодоос тод сийлж, хэлбэрлэн гаргаж өгсөн нь онцгой төдийгүй бүхэл бүтэн 800 гаруй жил оршин тогтносон гэдэг нь гайхалтай. Голын эрэг дагуу байрлах ба хүрээлэн буй орчин нь ч хараа булаам, үзэсгэлэнтэй аж.

“Бэёон сүм” Сейм Рим хот, Камбож

4 “Дэлхийн өв болсон Петра” Вади Муса хот, Йордон

Хадан ханыг цоолборлон байгуулсан Петра нь яахын аргагүй дэлхийн гайхамшгуудын нэг билээ. 1812 онд анх тус байгууламжыг нээсэн байдаг бөгөөд 1985 онд ЮНЕСКО үүнийг Дэлхийн өвд бүртгэн авсан байдаг юм. 2006 онд уран барилгачдын нэгэн баг Петрагийн загварыг сэргээн босгож, аялагчдын төв байгуулсан нь гайхалтай амжилтанд хүрч,Йорданд ирэх жуулчдын тоог эрс нэмэгдүүлсэн гэдэг. 2006 оны арванхоёрдугаар сарын байдлаар ердөө ганцхан сарын дотор уг байгууламжийг үзэхээр 59000 орчим хүн хүрэлцэн ирсэн байна.

“Дэлхийн өв болсон Петра” Вади Муса хот, Йордон

3 “Таж Махал”, Агра хот, Энэтхэг

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хоттой зэргэлдээ орших Агра хотод дэлхийн сая сая жуулчдыг соронзон мэт татах Таж Махал цогцолбор сүндэрлэдэг. Моголын эзэнт гүрний угсаа залгамжилсан тав дахь хаан Шах Жахан болон түүний хоёр дахь хатан Мумтаз Махал нарын үнэнч хайр дурлалын түүхийг өгүүлэх энэ бунхан зуун зууны туршид олон хөлийн жуулчдын нүдийг хужирлаж, үзэсгэлэн тансаг төрхөө хадгалан он жилийг элээсээр буй.

“Таж Махал”, Агра хот, Энэтхэг

2 “Ангкор Ват” Сейм Рип хот, Камбож

1,626,000м2  талбайг эзлэн сүндэрлэх “Ангкор Ват” –ыг 12-р зуунд Буддист сүм болгон барьсан байдаг. Үнэхээр үзэсгэлэнтэй хүрээлэн буй орчин, өвөрмөц хийцтэй байгууламж нь өдгөө олон сая хүнийг анхаарлыг татаад байна. Камбож улсын зүрх болоод сүнс нь гэгддэг энэхүү сүм нь дэлхийн өвд ч мөн бүртгэгдсэн байдаг билээ.

“Ангкор Ват” Сейм Рип хот, Камбож

1 “Мачу Пикчу”, Перу

Уг хот нь 1450 он орчим баригдсан бөгөөд хүмүүс тэнд 100 гаруй жил оршин амьдарч байгаад Испаничууд Инкийн эзэнт гүрэнг байлдан дагуулах үеэр орхисон байна. Үүнээс хойш олон зууны турш уугуул нутгийнхнаас бусад хүмүүсийн хэн нь ч энэ хотын талаар мэдэхгүй байсаар хорьдугаар зуунтай золгосон байна. 1911 онд АНУ-ын түүхч эрхэм дэлхий дахинаа нээж өгсөн байна. Үүнээс хойш Мачу Пикчу нь жуулчдын хамгийн их очдог газруудын нэг болсон бөгөөд 1981 онд Перугийн түүхийн өвийн хамгаалалд бүртгэгдсэн бол 1983 онд ЮНЕСКО-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн байна. Мөн шинэ ертөнцийн 7 гайхамшигт дэлхий нийтийн санал асуулгаар шалгаран орсон үнэхээрийн үзэсгэлэнт газар аж.

“Мачу Пикчу”, Перу

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()