Одууд хүүхдүүдээ хэрхэн хувцасладаг вэ?

Хүүхэд гэдэг өөрөө гэрэл гэгээтэй, аз жаргалтай, сайхан бүхний эхлэл билээ. Тиймдээ ч хүмүүс өөрийн хүүхдээ илүү сайхан амьдруулахын төлөө өнөөдөр ажиллаж хөдөлмөрлөж байна. Тэр дундаа олны танил эрхмүүдийн хүүхдүүд, бидний хараанд үргэлж байдаг. Тэдний зарим нь хэдийн эцэг эхийнхээ мэргэжлийг өвлөн авьяаслаг нэгэн болсон байхад, зарим нь хувцас загвар, байгаа байдлаараа олонд хэдийнээ танигдсан хүүхдүүд ч цөөнгүй. Ингээд бид эх үрсийн баярын дугаартаа одуудын өхөөрдөм бяцхан үрсийг танилцуулхаар бэлтгэлээ.

Одууд хүүхдүүдээ хэрхэн хувцасладаг вэ?

1 Ромео Бекхэм (Romeo Beckham)

Хөл бөмбөгийн амьд домог болсон, тамирчин Дэвид Бэкхам (David Beckham), “Spice Girls” охидын хамтлагийн дуучин Викториа Бэкхам (Victoria Beckham) нарын хүүг загварынхан андахгүй. Учир нь тэрээр ээж шигээ маш дэгжин, загварын өндөр мэдрэмжтэй хүү юм. Тэрээр дөнгөж 10 насандаа алдарт “Burberry” брэндийн нүүр царайгаар тодорч, хамтран ажиллаж байгаа билээ.

Ромео Бекхэм (Romeo Beckham)

2 Норт Вест (North West)

Реалити шоуны од Ким Кардашьяан (Kim Kardasian), реппер Канье Вест (Kanye West) нарын том охин Норт ч мөн адил ээжээсээ дутахгүй алдартай. Үргэлж л чамин, загварлаг хувцас өмсдөг болохоор олон сэтгүүл, загварынхан охиныг нь брэндийн нүүр царай болгох саналыг тавьдаг байна. Тэд үргэлж л хос хэрнээ, дэгжин хувцасладагийг та зураг бүрээс нь харж болно. 

Норт Вест (North West)

3 Египет Дауд Дин (Egypt Daoud Dean)

Дуучин Алиса Кейс (Alicia Keys), Швиз Беатз (Swizz Beatz) нарын хүү “Ralph Lauren” брэндийн хүүхдийн загварын шоун дээр алхсан байдаг. Тэрээр үнэхээр дэгжин харагдаж байгаа биз. Магадгүй ирээдүйд шилдэг загвар өмсөгч болохыг үгүйсгэхгүй биз ээ.

Египет Дауд Дин (Egypt Daoud Dean)

4 Вивьен Жоли Питт (Vivienne Jolie Pitt)

Холливуудын хамгийн үзэсгэлэнтэй, халуухан бүсгүйчүүдийн нэг жүжигчин Анжелина Жоли (Angelina Jolie), жүжигчин Брэд Питт (Brad Pitt) нарын бяцхан охин, бидний сайн мэдэх "Maleficent" кинонд ээжтэйгээ хамт тоглодог. Ээж нь түүнийг “Виви маш өхөөрдөм, хайр татам охин” хэмээсэн юм. Хувцаслалтын тухайд гоё ганган гэхээсээ илүү, биед эвтэйхэн чанартай хувцаслахыг зорьдог байна.

Вивьен Жоли Питт (Vivienne Jolie Pitt)

5 Дэвид Банда (David Banda)

Дуучин Мадонна (Madonna), хүү Дэвид Бандатай цуг Грэммигийн улаан хивсний ёслол дээр хүрэлцэн ирснийг та харж байна. Тэрээр 8 настай гэхэд загварын өндөр мэдрэмжтэй гэнэ. Ээжийнхээ үдшийн гоёлыг, хүү нь сонгосон гэдэг шүү.

Дэвид Банда (David Banda)

6 Блю Айви Картер (Blue Ivy Carter)

Хүчирхэг дуучин Беойнсе (Beyonce), Жей Зи (Jay Z) нарын бяцхан охин, ээжийнхээ адил маш дэгжин. Учир нь хосууд хүүхдийнхээ хувцас, хоол хүнс гээд бүхий л зүйлсэд дээд зэргээр анхаарч, хувийн асрагч, гоо сайханчийг хүртэл ажиллуулдаг аж. Тиймээс ч тэрээр эцэг эхээсээ ч дутахгүй дэлхий даяар алдартай юм.

Блю Айви Картер (Blue Ivy Carter)

7 Лив Мур Фрейндлиха (Liv Moore-Freundlich)

Алдарт жүжигчин Жулианна Мур (Julianne Moore)-ийн бяцхан охин Лив, ээж шигээ маш үзэсгэлэнтэй байгаа биз. Тэрээр өдгөө 11 настай бөгөөд Нью-Йоркийн загварын шоунд оролцсон юм. Түүнчлэн хоёр ч удаа Оскарын наадамд ээжийнхээ хамтаар оролцоод амжсан адтай охин билээ

Лив Мур Фрейндлиха (Liv Moore-Freundlich)

8 Харпер Бекхэм (Harper Beckham)

Дэвид Бэкхам, Викториа Бэкхам нарын бяцхан охин Харпер, өдгөө аав ээжийнхээ хайранд умбаж яваа. Гэрийнхээ цор ганц охин нь бөгөөд ах нараасаа ч илүү хайрлаж хүндлэгддэг юм. Бяцхан Харпер эцэг эхийнхээ хамтаар загварын шоуг алгасалгүй, оролцдог ажээ.

Харпер Бекхэм (Harper Beckham)

9 Скайлер Берман (Skyler Berman)

Алдартай загвар зохион бүтээгч, Рэйчел Зое (Rachel Zoe) хүүгээ төрөл бүрээр хувцаслаж, ёстой л нэг мэргэжлийнхээ онцлогийг гаргадаг гэлтэй. Бяцхан Скайлерийн шүүгээнд байхгүй хувцас, чимэг гэж үгүй. Магадгүй ирээдүйд ээжийнхээ мэргэжлийг өвлөхийг  ч үгүйсгэхгүй юм.

Скайлер Берман (Skyler Berman)

10 Оонер (Honor), Хавен Уоррен (Haven Warren)

Холливуудын үзэсгэлэнтэй жүжигчдийн нэг Жессика Альба (Jessica Alba), 2 охиноо яг л сахиусан тэнгэрүүд мэт ижилсүүлэн хувцасладаг. Тэд үнэхээр өхөөрдөм биш гэж үү?  Ээж шигээ үзэсгэлэнтэй бяцхан гүнжүүд, 2013 онд “Ralph Lauren”-ий загварын шоунд оролцож байсан юм.

Оонер (Honor), Хавен Уоррен (Haven Warren)

11 Анжа Амбросио Мазур (Anja Ambrosio Mazur)

“Викториа Секрет"-ийн сахиусан тэнгэрүүдийн нэг үзэсгэлэнтэй модель Алессандра Амбросио (Alessandra Ambrosio)-гийн охин Анжа, ээжийгээ өвчсөн мэт дууриасан маш өхөөрдөм, хайр татам нэгэн билээ. Тэрээр үргэлж л охиныхоо хамтаар шоу, арга хэмжээн дээр харагддаг. Тэр бүрд Амбросио охиноо нүд гялбамаар гоёхгүй ч цаанаа л нэг донжтой, эвтэйхэн хувцасласан харагддаг. 

Анжа Амбросио Мазур (Anja Ambrosio Mazur)

12 Марион (Marion), Табита Бродерик (Tabitha Broderick)

Үзэсгэлэнтэй жүжигчдийн нэг Сара Жессика Паркер (Sarah Jessica Parker), жүжигчин Мэттью Бродерик (Matthew Broderick) нарын ихэр охид ч мөн энэхүү жагсаалтад багтжээ. Тэд яг л үлгэрийн гүнжийг санагдуулам, үнэхээр дэгжин хувцасладаг юм. Мөн өөрсдөө хувцсаа сонгодог гэнэ шүү.

Марион (Marion), Табита Бродерик (Tabitha Broderick)

13 Закари Ферниш Жон (Zachary Furnish John)

Домогт дуучин Элтон Жон (Elton John), Дэвид Ферниш (David Furnish) нарын хүсэж мөрөөдөж, олсон хүү Какари өдгөө 14 сартай.  Дуучин эр ижил хүйстэн гэдгийг хүн бүхэн мэдэх билээ. Тэрээр өөрийн хүүг үр суулгах аргаар тээгч эхийн тусламжтайгаар, амжилттай төрүүлсэн юм. Түүнийг хэдий балчир ч, маш загварлаг болохыг урлагийнхан анддаггүй аж.

Закари Ферниш Жон (Zachary Furnish John)

14 Жеймс Уилки Бродерик (James Wilkie Broderick)

Сара Жессика Паркер (Sarah Jessica Parker), жүжигчин Мэттью Бродерик (Matthew Broderick) нарын хүү Жеймс мөн л маш загварлаг, биеэ даасан хувцаслалтаараа алдартай. Тэрээр өөрийнхөө хувцсыг өөрөө сонгодог. Ингэх нь тэдний гэр бүлийн уламжлал бололтой шүү.  

Жеймс Уилки Бродерик (James Wilkie Broderick)

15 Кайя Гербер (Kaia Gerber)

80, 90-ээд оны загварын ертөнцийг шуугиулж явсан, үзэсгэлэнтэй модель бүсгүй Синди Кроуфорд (Cindy Crawford)-ийн охин Кайя, өдгөө ээжээсээ дутахгүй мундаг модель болсон билээ. Тэрээр маш олон алдартай загварын шоу, сэтгүүл, брэндүүдтэй хамтарч ажилладаг юм.

Кайя Гербер (Kaia Gerber)

16 Кингстон (Kingston), Зума Россдейл (Zuma Rossdale)

Үзэсгэлэнтэй дуучин Гвен Стефани (Gwen Stefani)-ийн хөвгүүд ч гэсэн алдартай хүүхдийн хувцасны брэндтэй хамтарч ажилладаг байна. Дэгжин зангиа, малгай, хослол гээд үнэхээр өхөөрдөм харагдаж байгаа биз.

Кингстон (Kingston), Зума Россдейл (Zuma Rossdale)

17 Макс (Max), Эмме Энтони (Emme Anthony)

Мөнхийн залуу тодотголтой дуучин Женнифер Лопез (Jennifer Lopez)-ийн хөвгүүд ээжийнхээ адил, олон алдартай сэтгүүл, реклам зургуудад оролцдог билээ. Тэд үнэхээр өхөөрдөм, загварлаг хүүхдүүд юм.

Макс (Max), Эмме Энтони (Emme Anthony)

18 Эмме Энтони (Emme Anthony)

Женнифер Лопез (Jennifer Lopez)-ийн охин Эмме, ээж шигээ маш загварын мэдрэмжтэй, дэгжин нэгэн. Түүний зүүсэн гоёлын зүүлт л гэхэд 1400 долларт хүрнэ гээд бод доо.

Эмме Энтони (Emme Anthony)

19 Харлоу (Harlow), Воробей Мадден (Sparrow Madden)

Загвар зохион бүтээгч, жүжигчин Николь Ричи (Nicole Richie)-гийн хүүхдүүд, олны танил хүүхдүүдийн дундаас чамгүй ганган, нэр хүндтэйд тооцогддог байна. Николь өөрийн хүүхдүүдээ хувцаслах, имиж бүрдүүлэх тал дээр гарамгай гэнэ шүү.

Харлоу (Harlow), Воробей Мадден (Sparrow Madden)

20 Сури Круз (Suri Cruise)

Холливуудын хамгийн сайхан хосууд гэгддэг байсан жүжигчин Кэйт Холмс (Katie Holmes), Том Круз (Tom Criuse) нарын бяцхан гүнж, Суриг хамгийн дэгжин, ганган охиноор нэрлэдэг. Тэрээр маш олон алдартай брэнд, хүүхдийн хувцасны брэндүүдтэй хамтарч ажилладаг билээ.
 

Сури Круз (Suri Cruise)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()