Нүүрээрээ хэрхэн турах вэ?

Орчин үед ази бүсгүйчүүдийн дунд “V” хэлбэрийн буюу нарийхан царайны хэлбэр үзэсгэлэнтэйд тооцогдох болсон. Гэвч нүүрээрээ турах нь бараг л боломжгүй мэт бидэнд санагддаг билээ. Хичнээн жин хассан ч нүүр бандгар байх нь том толгойтой харагдуулж, биеийн галбирыг гутаах гээд байдаг муу талтай. Тиймээс бид та бүхэндээ нүүрээрээ турах хялбар аргуудыг танилцуулж байна.

Нүүрээрээ хэрхэн турах вэ?

1 Амьдралын хэв маягаа өөрчил

Хэрвээ та нүүрээрээ турахыг хүсвэл, биеийн ерөнхий жингээсээ ч хасах хэрэгтэй юм. Тэгсэн цагт нүүрээрээ аяандаа турах болно. Гэхдээ биеэрээ хэдий тарган биш ч, бумбагар хацартай охид зөндөө байдаг шүү дээ. Тэгвэл хацраа багасгахын тулд юун түрүүнд амьдралын хэвшлээ өөрчлөх хэрэгтэй.

Амьдралын хэв маягаа өөрчил

1. Илүү их ус уу

Турж, эрүүлжихэд ус хамгаас чухал байдаг. Тиймээс та аль болох ус их уу. Ингэснээр нүүр шингэрч, багасах ач холбогдолтой. Жин хасаад ч зогсохгүй, арьсыг толигор зөөлөн болгож, үсийг гэрэлтсэн өнгөлөг болгодог. Хүйтэн ус уух нь, илчлэг шатааж, илүү гоолиг, сайхан харагдуулдаг юм.

2. Аль болох эрүүл хооллох хэрэгтэй

Илчлэг, өөх тос ихтэй, хүнд хоолноос татгалзаж, эрүүл шим тэжээллэг хоолыг идэх хэрэгтэй. Үүнд, загас, жимс, хагас боловсруулсан хоол хүнс, самар, зэргүүд орно. Гурилан бүтээгдэхүүнээс аль болох зайлсхийж, амтлаг жимс, ногоо, махыг хоолондоо хэрэглэх нь чухал юм.

3. Хоолны дуршлаа хянах

Та арай  гартаа тааралдсан хоол, амттанаа хамж шимээд иддэг юм биш биз. Хэрвээ тийм бол энэ байдлаа зогсоох хэрэгтэй. Ийнхүү хэмжээгүй идсэнээр царай хөөж, илүү таргалах болно. Оройн 7 цагаас хойш, хүнд хоолыг идэхгүй байх нь жин нэмэхээс сэргийлдэг.

2 Дасгал хийх

Ажил сургууль дэрээ байхдаа ч маш энгийн өдөр тутмын дасгалуудыг хийснээр, таны нүүр санаанд оромгvй хурдан хугацаанд турах болно. Үүний тулд, хацраа бөмбийлгөх, жимийх, бөмбийлгөсөн чигтээ инээх дасгалыг өдөрт 3-4 удаагийн давтамжтай хийх хэрэгтэй. Мөн ижил давтамжтай, “X” болон “O” үсгийг ээлжилж хэлээрэй. Мөн бохь зажлах нь хацрыг багасгах өндөр ач тустай юм. Өдөр тутамдаа амны хайрцгаа сайтар хөдөлгөн ярих, эсвэл нүүрээ мөсөөр арчиж болох юм.

Дасгал хийх

1. Аль болох эрч хүчтэй байх

Өдрийг аль болох эрч хүчтэй өнгөрүүлэх хэрэгтэй. Ажил, сургуульдаа явахдаа шатаар алхаж, гүйх, дасгал хийх, эрч хүчтэй хурдан хэмнэлээр хөдлөх, сайн хөлрөх нь таны жинг итгэмээргүй хурдан хасах болно. 7 хоногийн дотор л та өмднийхөө размерийг нэгээр багассаныг мэдэрнэ гээд бод доо. 

2. Сайн унтаж амар

Хангалттай хэмжээгээр унтаж амрах нь тураадаг гэвэл та итгэх үү? Үнэндээ хэт их санаа зовнил, нойр багадалт нь таргалуулж, биеийг хөөлгөдөг. Тиймээс аль болох тайван байж, унтаж амрах хэрэгтэй. Дунджаар 7-8 цаг унтахад нойр ханаж, бие сайн амардаг.

3. Булчингаа ажиллуулах

Та нүүрнийхээ булчинг сайн ажиллуулах хэрэгтэй. Үүнд, бөмбөлөг үлээх, бохь зажлах, инээх, амаа том ангайх зэргүүд багтана. Тиймээс та жирийн үедээ ч гэсэн амаа сайн хөдөлгөж, булчингуудаа ажиллуулж байгаарай.

3 Нүүр будгаар царайгаа жижиг харагдуулах

Хэдийгээр дасгал хөдөлгөөнөөр нүүрийг жижгэрүүлэн багасгаж болох ч, нүүр будгийн тусламжтай, царайг гэрэлтүүлэн, жижигхэн мэт харагдуулах боломжтой. Үүний тулд танд нүүр будах анхан шатны мэдлэг хэрэгтэй бөгөөд энэ талаар интернэт, мэдээллийн хэрэгслүүдээс суралцах хэрэгтэй.

Нүүр будгаар царайгаа жижиг харагдуулах

1. Нүдээ тодруулах

Нүд тод байхад, царай илүү өнгөлөг, туранхай харагддаг. Тиймээс та нүдээ сайхан будаж сураарай. Гэхдээ тод гэдэг нь хурц өнгөөр будах, их будах гэсэн үг биш шvv!

2.  Гэрэл сүүдэр ашиглах

Сүүлийн үед охид бүсгүйчүүд гэрэл сүүдрийг ашиглан, нүүрээ илүү нарийхан, жижигхэн харагдуулах болсон. Үүний тулд та нүүрний төв хэсгүүд буюу духны гол, хамрын нуруу, уруулын хонхорхой, эрүү зэргүүдэд цайвар гэрэл өгөн, шанаа, эрүү хэсгүүдэд арьсны өнгөнөөс 1 тонноор бараан өнгөөр сүүдэрлэж өгөх хэрэгтэй. Хамгийн гол нь арьсандаа сайтар уусгаж шингээх хэрэгтэй юм.

3. Царайгаа гэрэлтүүлэх

Царайгаа аль болох гэрэлтсэн өнгөлөг харагдуулахын тулд, хацар өнгөлөгчийг хэрэглээрэй. Энэ нь царайг илүү өхөөрдөм, жижигхэн харагдуулдаг.

4. Үсээ зөв засуулах

Царайны төрхийг илтгэх гол зүйлсийн нэг бол үсний засалт юм. Тиймээс та аль болох царайг туранхай харагдуулж, хацар дарах үсний засалтыг сонгох нь зүйтэй. Богино засалттай үс царайг улам өргөн, биеийг тарган харагдуулдаг учраас үснийхээ хэлбэрийг эхнээс нь зөв гаргаарай. 

5. Косметик хагалгаанаас татгалзах

Сүүлийн үед маш олон охид бүсгүйчүүд өөрийн царайг пластик мэс заслын тусламжтайгаар янзалж, жижгэрүүлэх болсон. Гэвч энэ нь хожмоо шүд сулрах, эрүү нүүрний асуудалтай болох гэх мэт төсөөлөхийн аргагүй их хор уршигтай. Тиймээс тэдгээрээс аль болох татгалзах хэрэгтэй юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()