Үндэсний бүтээн байгуулагч “Эко Констракшн“ ХХК-ийн нийт хамт олон “05.31-ний дэлхий нийтээрээ тамхигүй өдөр”-т нэгдэн, нэг өдрийг тамхигүй өнгөрөөж, эрүүл орчинг бүрдүүлж байна. Мөн иргэн бүрийн эерэг хандлагыг нэмэглүүлэхээр хамтран ажилладаг байгууллагууд болон туслан гүйцэтгэгч байгууллагууддаа энэхүү өдөрт нэгдэхийг уриаллаа.
“Эко констракшн” ХХК нь нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллагын хувьд нийгэмдээ чиглэсэн олон төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлдэг бөгөөд сүүлийн 3 жил дараалан УНТЭмнэлгийн Уушигны тасгийн эмч сувилагч, хэвтэн эмчлүүлэгчдийн өрөөг бүрэн тохижуулж, шаардлагатай утлагын аппаратуудаар хангаж өгсөн билээ.
Иргэн Та ч гэсэн энэ өдөр тамхинаас түр ч болтугай татгалзан өөрийгөө болон бусдыг хүндлэн, сэтгэлийн тэнхээгээ сорьж, XXI зууны дэлхийн иргэн гэдгээ нотлохыг уриалж байна.
Та тамхинаас татгалзснаар:
- Амьсгалын замын өвчлөл эрс буурна
- Тамхиа хаяснаас нас даруй 10-15 жилээр уртсана.
- Дотны хүмүүсийн эрүүл мэнд сайжирна..
- Гал түймрийн эрсдэл багасна.
- Бусдад эерэг дуурайл болно.
- Хавдрын эрсдэл мэдэгдэм буурна
- Эдийн засгийн боломж нэмэгдэнэ
- Гоо сайхан сэргэнэ.
- Орчны бохирдолт багасна.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.