1
Тэрээр энэ зургийг 2016 оны 4-р сард цагдаагийн хэлтэст авахуулсан бөгөөд тухайн үедээ бичиг баримтгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр саатуулагдан, шалгагдаад байжээ. Шүүхийн шийдвэрээр 365 долларын торгууль төлөхөөр болж, суллагдсан гэнэ.
2
Гэвч тэр харагдаж байгаа шигээ өхөөрдөм, даруухан охин биш бололтой. Учир нь энэ нь түүний анхны удаа цагдаагийн газар орсон хэрэг биш байлаа.
3
Тэрээр 2012 оны 12-р сард бүлэг дээрмийн хэрэгт холбогдож байсан нь илчлэгдсэн юм. Хэсэг залуусын хамт "D Money" хэмээх бүлэг байгуулж, төлөвлөсөн газраа очин, өөрөө буугаа барьж дэлгүүр лүү орон, машинд хэсэг найзаа үлдээгээд 5 минутын дараа ир гэжээ.
4
Тэд ч удалгүй газар дээрээ баригдаж, Сара болон түүний хамсаатнуудад 5 жилийн хорих ял оноожээ. Гэвч Сарагийн ялыг хөнгөрүүлэн 2 жил болгожээ.
5
Шоронд байх хугацаандаа тэр өөрийн зургийг цахим ертөнцөөр тараажээ. Энэ нь түүнд хамгийн үзэсгэлэнтэй гэмт хэрэгтэн гэх цолыг дагуулсан юм.
6
Цахим хэрэглэгчид түүнийг "Game of Thrones" киноны жүжигчин Эмилиа Кларк (Emilia Clarke)-тай адилхан гэдэг аж.