1
Харвардын их сургуулийн Нейробиологийн ангийн оюутан Хэли Олсон (Halie Olson)
"Би өглөө 9 цагт босдог. Ахлах сургуульд арай ядан босдог байсан бол энд ирээд хичээлээ шамдаж хийн, хичнээн орой унтсан ч өглөө яг л цагтаа сэрж чаддаг болсон шүү. Босчихоод гялс цайгаа уучихаад эхний цагийн хичээл рүүгээ яаравчилна даа"
2
"10:07 минут. Энд хичээлүүд цаг бүрийн 07 минутаас эхэлдэг юм. Үүнийг бид "Харвардын цаг" хэмээн хэлээд бүр заншчихжээ. Оюутнуудад хичээл хоорондын 7 минут өгдөг нь байрнаас байрны хооронд очиж амжих хугацааг олгож байгаа юм. Өнөөдөр Англи хэлний хичээл дээр "Барууны зохиолуудын түүх" гэсэн хичээл орж байна. Хенрик Ибсений "Хүүхэлдэйн Байшин" зохиол дээр задлал хийж, ярилцана гэлээ.
3
"Өдрийн завсарлагааны цагаар би аль болох цэвэр агаарт гарч, гүйж, дасгал хийх дуртай. Энэ бол миний амьдардаг оюутны байрнаас холгүйхэн орших нуур. Нуурын эргээр алхангаа өөдрөг зүйлс бодох ч бас сайхан шүү."
4
"За ингээд, завсарлагааны цаг дууслаа. 14:37 минутаас орох миний дараачийн хичээл бол Зан төрхийн нейробиологи хэмээх хичээл юм. Нейробиологи өөрөө их өргөн сэдэв учраас бид ч өргөн хүрээний сэдвүүдийг хөндөн судалдаг. Өнгөрсөн долоо хоногт бидэн дээр Харвардын анагаах ухааны тэнхимийн лектор урилгаар ирж, "Урлаг ба хүний тархи" гэсэн сэдэвтэй илтгэл тавьсан юм. Ерөнхийдөө хүний уураг тархи дүрст мэдээллийг хэрхэн боловсруулан, хүлээж авдаг тухай судалсан."
5
"16:00 цагт Органик химийн хичээл оров. Органик химийн хичээл долоо хоног тус бүрт онол, практикаараа хуваагдан ордог юм. Харин өнөөдөр практикийн хичээл орж таарав. Ер нь ямар ч хичээл дээр багшаас мэдэхийг хүссэн бүх зүйлээ санаа зоволгүйгээр асууж болно."
6
"17:00 цагт Харвардын Коллежийн оюутны зөвлөлийнхөнтэй уулзах ёстой. Энд бид оройн хоолоо хамтдаа идэхээр ярилцсан юм. "Currier's" хоолны газар нь хамгийн амттай хоолтой."
7
"Даалгавраа хийчихээд гадаа талбайд "Peer Health Exchange"-ийн гишүүдтэй мөн уулзах ёстой. Энэ нь коллежийн оюутнуудыг орон нутгийн ахлах сургуулийн хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол олгуулахаар илгээдэг сайн дурын оюутны байгууллага гэж ойлгож болно. Ихэнхдээ 9-р ангийн хүүхдүүдэд хичээл заадаг. Би ч гэсэн энэ чиглэлээр явах гэж байгаадаа баяртай байна."