Майли Сайрусын олныг цочирдуулсан тэнэглэлүүд

Өсвөр насандаа "Ханна Монтана"-ийн дүрээр хүүхэд багачуудын хайрыг булааж явсан, үзэсгэлэнтэй залуу дуучин Майли  Сайрус өдгөө эрээ цээргүй үйлдэл, садар самуун байдлаараа нилээдгүй дуулиан, шуугианыг тариад амжсан билээ. Түүний хэрээс хэтэрсэн үйлдлүүд эхэндээ нийгмийг цочроож байсан ч, сүүлдээ түүнд нь дасаж, хэн ч гайхахаа больсон юм. Тиймээс бид та бүхэндээ дуучин бүсгүйн дуучны карьераа эхлүүлснээс хойш өнөөг хүртэлх гаргасан эрээ цээргүй үйлдэл, тэнэглэлүүдийг хүргэхээр бэлтгэлээ.

Майли Сайрусын олныг цочирдуулсан тэнэглэлүүд

1 Өгзөгний зураг

Сүүлийн үеийн охид бүсгүйчүүд, халуухан, дур булаам харагдах гэсэндээ ч тэр үү, бусдын анхаарлыг татахын тулд ихэвчлэн хагас нүцгэн сэлфи хийдэг болсон. Харин дуучин бүсгүйн хувьд тэрээр үргэлж л өөрийн өгзөгний зургийг дарж явдаг. Чухам түүнийг юу эдгээр үйлдлийг хийлгэдгийг бурхан ч таахгүй биз. Ямартай ч түүний сэтгэл хөдлөлийн дээд цэг өгзгөндөө тэсэрдэг бололтой.

Өгзөгний зураг

2 Үслэг амьтны хослолыг илүүд үздэг

Түүнийг анзаараад байхад үргэлж л ямар нэгэн амьтны хослол, үслэг эдлэл өмсөж харагддаг. Мөн тоглолтынхоо үеэр арын бүжигчиддээ үслэг амьтдын өмсгөл өмсүүлсэн нь анхаарал татмаар... Шүүмжлэгчид түүний талаар хэлэхдээ, “Магадгүй тэр, надаас бусад нь адгуус амьтад хэмээх санааг өгч, өөрийгөө улам бүр тодотгосон байхыг үгүйсгэхгүй” хэмээжээ.

Үслэг амьтны хослолыг илүүд үздэг

3 Аварга том зайдас дээрх Майли

Хамгийн гаж, байж боломгүй үйлдлүүд зөвхөн Майлигаас л гардаг гэлтэй. Учир нь тэрээр нэгэн тоглолтынхоо үеэр агаарт аварга том зайдсан дээр хөөрч, үзэгчдийн нүдийг орой дээр нь гаргаад авсан юм. Түүний эдгээр үйлдлүүдээс дуучин бүсгүй өөрийн үйлдлийг төдийлөн анзаардаггүй бололтой шүү. Дуучин бүсгүйг амьдралынхаа ихэнх хугацааг хэрхэн тэнэгтэх талаар бодож өнгөрүүлдэг хэмээн хүмүүс хошигносон байдаг.

Аварга том зайдас дээрх Майли

4 Тайзны соёлд суралцаагүй

Бүсгүй тайзан дээр байхдаа үргэлж л савчин, эрээ цээргүй загнаж, ёс зүйгүй аашилдаг. Мэдээж тухайн уран бүтээлчийн өөрийн онцлог байх ч, тайзны соёл, ёс зүй хэрэгтэй хэрэгтэй байдаг шүү дээ. Тэрээр хэд хэдэн тоглолт, клипэн дээрээ гараараа чичих, эмзэг газраа барих гэх мэт ёс бус садар самуун үйлдлийг гаргаж байсан билээ.

Тайзны соёлд суралцаагүй

5 Майлигийн аварга том хэл

Майли юу юунаас илүү өөртөө хайртай, өөртөө итгэлтэй. Үүнийгээ ч маш олон зүйл дээр харуулсан байдаг. Тэрээр тоглолтынхоо тайзыг өөрийн царайтай асар том хэлэн гулгуурыг байрлуулж, түүгээрээ гулган бууж ирдэг. Түүнээс хараад байхад түүнд өөрөөс нь илүү эрч хүч хайрладаг зүйл гэж үгүй бололтой. Нэг бодлын өөртөө итгэлтэй байх сайхан шүү...

Майлигийн аварга том хэл

6 Эрээ цээргүй сээтэгнэл

Та санаж байгаа бол дуучин Майли, дуучин Робин Тике (Robin Ticke)-тэй нэгэн тайзан дээр дуулж байхдаа, садар самууныг сурталчилсан бүжиг хийн, үзэгчдийг цочролд оруулаад амжсан. Түүний энэ үйлдэл хэсэгтэй л дуулиан тарьсан юм. Ингэж илт сээтэгнэх нь түүний хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ татах нэг арга заль байсан хэмээх хүмүүс ч цөөнгүй.

Эрээ цээргүй сээтэгнэл

7 Шуугиан тарьсан "The Wrecking Ball"

Цагаан дотуур өмд, гэрэлтсэн нимгэн цагаан майкан дээр үдээстэй гутал өмсөж, зарим хэсгүүд дээр нүцгэн гарч, бас болоогүй нулимс дуслуулан дуулдаг клипийг санаж л байгаа биз дээ. Дууны хувьд бол шилдгүүдийн тоонд багтаж чадсан. Харин нөгөө талаар хүмүүст, түүнийг яагаад үргэлж нүцгэн байдаг юм болоо гэх эргэлзээг төрүүлж чадсан юм.

Шуугиан тарьсан "The Wrecking Ball"

8 Хэл бол түүний нэрийн хуудас

Түүний зургаа авахуулах, өдөр тутамдаа байнга хийж явдаг үйлдлийн нэг бол хэлээ гаргах юм. Магадгүй түүний солиорч эхэлснээс хойш, хэлээ гаргаагүй авахуулсан зураг, клип маш цөөн биз ээ. Энэ нь түүнийг тодорхойлох нэрийн хуудас нь болсон гэхэд ч болохоор юм. Түүнийг хэзээ томоожин, элдвийн тэнэг үйлдэл гаргахаа болихыг нь бид таашгүй.

Хэл бол түүний нэрийн хуудас

9 Тэр үргэлж л "долоож" явдаг

Майлигийн хэл нь амандаа багтдаггүй юм шиг л байнга гозолзож, тааралдсан бүхнээ долоож явдаг. Хэлээрээ юм бүхнийг мэдэрч, хүрэх дуртай юм болов уу? Яаж ч бодсон түүний энэ үйлдэлд зохистой хариулт нэгээхэн ч үгүй билээ. Харин та юу гэж бодож байна?

Тэр үргэлж л "долоож" явдаг

10 Тайзан дээр тамхи татсан

Олны танил байна гэдэг үнэхээр хэцүү сонголтуудын нэг билээ. Үргэлж л хийсэн үйлдэл бүхнийхээ араас уучлалт хүсч, тайлбар тавьж байдаг. Тиймээс алдах эрхгүй гэж ойлгож болохоор... Майли өнгөрсөн 2013 оны "Euro МТV" шагнал гардуулах ёслолын үеэр, тайзан дээр тамхи татаж, тэр нь үзэгчдээ хүндлээгүй хэмээн асар их шүүмжлэлийг авсан юм.

Тайзан дээр тамхи татсан

11 “Anaconda”-г дуурайсан твиттер зураг

Тэрээр реппер Никки Минаж (Никки Минаж)-ийн "Анаконда" клипний зургийг фотошоп программын тусламжтай засаж, өөрийн толгойг эвлүүлсэн нь цахим хэрэглэгчдийн дунд тэсрэлт хийсэн юм. Тэрээр үүнийгээ тайлбарлахдаа, “Зүгээр л хөгжилдсөн юм” хэмээжээ. Энэ нь Минажд таатай санагдаагүй нь лавтай. 

“Anaconda”-г дуурайсан твиттер зураг

12 Ус цацах

Тайзан дээр биеэ авч явах тал дээр нэлээд асуудалтай дуучин бүсгүй, амандаа дүүрэн ус балгаж байгаад үзэгчид рүүгээ цацсан байдаг. Энэ нь мэдээж тоглолтын дундуур хөөрч баяссан, үзэгчдэд тийм ч таатай санагдаагүй нь лавтай. Магадгүй тэрээр өөрийн аманд орсон усыг рашаан хэмээн эндүүрсэн бололтой шүү.

Ус цацах

13 Үргэлж л биеийнхээ эмзэг хэсэгт хүрч байдаг

Хэлээ гаргана, нүцгэн явна, элдэв гаж үйлдлүүдийг хийдэг тэрээр үргэлж л бэлэг эрхтэн тус газраа барьж, онгорхой, задгай хувцасладаг. Магадгүй тэрээр өөрийнх нь эдгээр үйлдэл, түүнийг үнэхээр халуухан харагдуулдаг хэмээн эндүүрдэг байх. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг. Нүцгэлээд л байхаас даа Майли!

Үргэлж л биеийнхээ эмзэг хэсэгт хүрч байдаг

14 Шүтэн бишрэгчийнхээ дотоожийг хазсан

Хамгийн солиормоор зүйлсийн нэг бол тэрээр шүтэн бишрэгчийнхээ шидсэн дотоожийг яг л гаж донтон аятай амандаа хийж хазлан, үнэрлэж үзэгч фэнүүдээ цочролд оруулсан. Үүний дараа охид түүн рүү дотоожоо шидэж, ёстой л нэг галзуурч байсан гэхэд болно. Тэр ч үнэхээр учир нь ойлгогдохгүй хүн шүү.

Шүтэн бишрэгчийнхээ дотоожийг хазсан

15 Үргэлж л маш хачин хувцаслаж байдаг

Өнгөрсөн жилийн "VMA" шагнал гардуулах ёслолыг дуучин Майли хөтөлсөн билээ. Тэрээр ёслолын дундуур үнэхээр гаж, хачирхалтай хувцсыг өмсөн, олны нүдийг орой дээр нь гаргаад авсан. Тайзан дээр, олны өмнө бараг нүцгэн шахуу гарч, элдэв гаж гэмээр тэнэг үйлдлийг гаргасан нь түүнийг оны хамгийн тэнэг хувцасласан, зохимжгүй аашилсан оддын тоонд багтааж дөнгөсөн юм.

Үргэлж л маш хачин хувцаслаж байдаг

16 Реппер Ники Минажтай муудалцсан

Мөн тухайн арга хэмжээний үеэр реппер Ники Минажын уур цухалдлыг хүргээд амжсан шүү. Магадгүй энэ нь түүний алдар нэрд хүрэх гэсэн бас нэгэн ядмаг аргын нэг болов уу. Нэгнээ доош нь хийж, дээр нь гарна гэдэг хүний ёсноос гадуур зүйл шүү дээ.

Реппер Ники Минажтай муудалцсан

17 Садар самууныг ухуулан сурталчилсан

Тэрээр садар самуун сурталчлах, хүмүүсийн анхаарал, хараанд өртөхдөө гаргууд нэгэн билээ. Тиймдээ ч өөрийн клипний хэсэг дээр өнгө өнгийн шингэн сааг бүхий л биеэрээ түрхэж, маш эрээ цээргүй аашилсан. Үүнийг харсан хүнд лавтай таагүй сэтгэгдэл төрсөн нь лавтай.

Садар самууныг ухуулан сурталчилсан

18 Маш этгээд тайзны гоёл

Түүний хувцас загвар, тайзны гоёлыг чухам хэн бэлддэг бол гэмээр... Учир нь тэр үргэлж маш хачирхалтай гоёлуудыг сонгон өмсөж, хүмүүсийн анхаарлыг татдаг. Тэрээр ерөнхийдөө маш өнгөлөг, хагас нүцгэн, хувцсыг өмсдөг билээ.

Маш этгээд тайзны гоёл

19 Бэлэг эрхтний донтон

Тэр бол маш содон, өвөрмөц, дахин давтагдашгүй оюун бодолтой хүн билээ. Эрүүл хүний ой ухаанаас гарамгүй солиотой гэмээр үйлдлийг хийдэг болохоор түүнийг харсан хүмүүс хормойн донтой хэмээдэг. Тэгэх нь ч зөв юм. Учир нь тэрээр нэгэн тоглолтынхоо үеэр аварга том бэлэг эрхтэнтэй ганц эвэрт морины хувцас өмсөж, олныг цочроогоод амжсан юм.

Бэлэг эрхтний донтон

20 Бүжигчнийхээ өгзгийг хазах гэж оролдсон

Тэрээр тоглолтынхоо үеэр ой ухаанаа алдчихдаг юм болов уу? Эсвэл үнэхээр л хүний анхаарлыг татах гэж тэдгээр садар үйлдлүүдийг хийсээр байдаг юм уу? Ямартай ч тэр нь үнэхээр таагүй сэтгэгдлийг үзэгчдэд төрүүлдэг. Тэрээр тоглолтынхоо үеэр тайзны бүжигчнийхээ өгзгийг алгадаж, барьсан юм. Түүгээр ч зогсохгүй хөхөн дунд нь нүүрээ нааж, араас нь түлхэх гэх мэт яг л тэнэг хүнээс гарч болох зан авирыг гаргаж байлаа. 

Бүжигчнийхээ өгзгийг хазах гэж оролдсон

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()