10
Калли Торп (Callie Thorpe)
Түүнийг загварын ертөнц андахаа байсан гэхэд болно. Учир нь тэр өдгөө дөнгөж 27 настай бөгөөд алдарт “Marie Clairе” сэтгүүлийн "plus size" моделиор ажилладаг. Тэрээр цахим ертөнцөд алдартай бөгөөд инстаграмдаа 80 мянган дагагчтай ажээ. Калли анхлан хувийн блогоороо дамжуулан махлаг бүсгүйчүүддээ урам зориг хайрлан, тэдний өөртөө итгэх итгэлийг нь сэргээдэг байж. Ийнхүү энэ нь цаашлаад түүнийг загварын ертөнцөд эргэлт буцалтгүй оруулжээ. Дутагдлаа давуу тал болгосон мундаг бүсгүй байгаа биз.
9
Тара Линн (Tara Lynn)
Тэрээр мөн л махлаг, үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн төлөөлөл болж сүүлийн үеийн загварын чиг хандлагыг тодорхойлоход чухал нөлөөг үзүүлж байгаа ажээ. Мөн 2011 онд Италийн "Vogue" сэтгүүлийн нүүр царайгаар тодорч байсан юм. Нэгэн үе түүнийг шоолж, элэг доог хийж байсан охид одоо амаа барьж байгаа гэдэгт итгэлтэй байна.
8
Дэнис Бидот (Denise Bidot)
Үзэсгэлэнтэй царай, махлаг ч гэсэн тачаангуй галбиртай биеэрээ залуусыг байлдан дагуулаад байгаа энэ бүсгүй, сүүлийн үед цахим ертөнцийг шуугиулаад байгаа юм. Тэрээр 2014 онд Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан загварын 7 хоногийг чимжээ. Мөн "Forever 21", "Macy”s", "Nordstroms" брэндүүдтэй хамтран ажилладаг байна. Өдгөө түүн шиг галбиртай махлаг биетэй охид бүсгүйчүүд моодонд ороод байгаа билээ.
7
Тесс Холлидей (Tess Holliday)
22 настай үзэсгэлэнтэй модель бүсгүй өнгөрсөн жил цахим ертөнцийг тэсэлсэн гэхэд болно. Үнэхээр хүчирхэг байр суурьтай тэрээр, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тууштай тэмцэгч юм. Тэрээр дэлхийн өнцөг булан бүрт байгаа бүсгүйчүүдэд өөрийн байгаа байдалдаа сэтгэл хангалуун байж, дутагдлаа давуу тал болгох эрч хүч хайрладаг. Мөн тэрээр шивээс маш ихээр сонирхдог учраас, биеэрээ дүүрэн гайхалтай шивээсүүд хийлгэжээ. Тун удалгүй түүнийг "галзуу" үйлдлээрээ цахим ертөнцийг цочрооно гэдэгт итгэлтэй байна.
6
Марквита Принг (Marquita Pring)
Инстаграмдаа хэдийн 60 мянган дагагчтай болсон хамгийн үзэсгэлэнтэй, халуухан бүсгүйчүүдийн нэг юм. Тэрээр маш олон загварын компани, сэтгүүлүүдтэй хамтарч ажилладаг. Мөн алдартай сэтгүүлийн нүүрэн дээр хэд хэдэн удаа гарч байжээ. Цахим ертөнцөөр дамжуулан илүүдэл жинтэй олон хүмүүст итгэл хайрлаж, эрч хүчийг өгдөг ажээ.
5
Женни Ранк (Jennie Runk)
2013 оны H&M брэндийн усны хувцсыг танилцуулсан цагаасаа хойш, олны танил болоод байгаа энэ бүсгүй, дэлхийн загварын ертөнцөд чухал байрыг эзэлдэг. Махлаг модель бүсгүйчүүчүүд дундаа ч нилээд дээгүүр байрыг эзэлдэг байна. Тэрээр хэлэхдээ, “Махлаг бүсгүйчүүд тэдэнд өөрт нь таарах хувцас байхгүй, хүний ад мэтээр төсөөлж, өөрсдийгөө голдог. Үнэндээ бүсгүй хүн бүр сайхан. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй байж, өөрийгөө ялан дийлэх нь чухал" хэмээжээ.
4
Саффи Карина (Saffi Karina)
Тэрээр өдгөө цахим ертөнцөд 20 мянган дагагчтай бөгөөд авьяаслаг бүжигчин, жүжигчин юм. Түүгээр ч зогсохгүй, загварын ертөнцийг хүртэл хэдийн шуугиулаад эхэлсэн билээ. 2013 онд загварын агентлагт орохоор очсон ч, хэт тарган байна гэдэг шалтгаанаар аваагүй гэдэг.
3
Филомена Квао (Philomena Kwao)
Өнгөт арьст модель бүсгүй 2012 оноос эхлэн загварын карьераа эхлүүлсэн бөгөөд түүний хөрслөг арьс, галбирлаг бие, өвөрмөц төрх нь загварынхны хараанд өртжээ. Түүний энэхүү дур булаам байдал, залуусыг ч хүртэл байлдан дагуулаад байгаа юм. Өсөх ирээдүйтэй, үзэсгэлэнтэй модель бүсгүй, цахим ертөнцөд ч гэсэн хэдийн өөрийн байрыг олсон билээ.
2
Флувиа Лакерда (Fluvia Lacerda)
Цахим ертөнцөд 100 мянган дагагчтай, дур булаам энэ бүсгүй сүүлийн үед ихээхэн шуугианыг тариад байна. Учир нь түүний галбирлаг махлаг бие, дур булаам төрхийг хүмүүс ихээхэн таашааж, хамтран ажиллах хүсэлтүүд тасрахгүй байгаа гэдэг. Тэрээр урьд нь өөрийн байгаа байдалдаа сэтгэл гутруу байсан бол, одоо харин ч өөртөө 100 хувь итгэлтэй болсон гэнэ шүү.
1
Эшли Грам (Ashley Graham)
2016 оны “Sport Illustrated” сэтгүүлийн нүүрийг чимсэн, энэ үзэсгэлэнтэй бүсгүйг оны хамгийн шилдэг, дур булаам махлаг бүсгүйгээр нэрлэжээ. Тэрээр өдгөө инстаграмд 1.8 сая дагагчтай бөгөөд залуусыг галзууруулах шахаж байгаа гэнэ. Учир нь тоглосон реклам, зураг авалт бүрээрээ нэг л содон, гайхалтай дүр төрх, имижийг бүрдүүлдэг билээ.